Хайртай гэдгээ хэрхэн зөв илэрхийлэх вэ

Түүнд хайртай гэдгээ хэлэх өөрт чинь амархан мэт санагддаг уу. Гэвч иймэрхүү дотно үгсийг зөв байдлаар хэлэх нь хамгийн чухал. Мэдээж, түүнийг хэлсэн үгэнд чинь ач холбогдол өгөөсэй хэмээн хүсч байгаа биз дээ?

Халамцуу биш эрүүл үедээ хэлэх хэрэгтэй

Түүнд хайртай гэдгээ илэрхийлэхийн өмнө зоригоо чангалахын тулд ялимгүй уумаар санагдсан ч ёстой дэмий зүйл бол тэр шүү. Ингэж зоригтой болоод хэлсэн үгэнд чинь тэр эргэлзэж ч магадгүй. Ялангуяа найз залуу чинь өөрөө ингэж зориглож байж ярьдаг бол бүр их эргэлзэх болно. Тиймээс тэр хэлсэн үгэнд чинь төдийлөн их ач холбогдол өгөхгүй ч байж мэднэ.

Зөвхөн орон дотроо л хэлэх биш…

Чамд үнэхээр тааламжтай мэдрэмж төрүүлэн, чи түүнийг хичнээн гайхалтай сайн болохыг, мөн түүнийг хичнээн ихээр хайрладаг тухайгаа хашгирмаар санагдаж ч болох. Гэвч тэр чамайг зөвхөн дур хүсэлдээ автан ингэлээ гэж бодоод сүртэй ойшоохгүй ч байж мэднэ. Иймд эдгээр халуун дотно үгсээ энгийн үед ч хэлж байхад илүүдэхгүй.

Биечлэн хэлбэл бүр сайн

Утсаар ярихдаа ч биш, мөн цахим шуудан, мэссижээр ч биш. Тэр ч байтугай, уламжлалт шуудангийн захидлаар илэрхийлэхэд ч нэг их романтик санагдахаа байсан.Эдгээр аргуудын үр дүн сул бөгөөд олон эрсдэл дагуулдаг. Чи үнэхээр үүнийг бичиж байгаа эсэх нь эргэлзээтэй. Чиний хаяган дээр хэн нэгэн ойр дотныхон чинь суугаад бичиж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Түүнийг өөрөө эхэлж хэлэхийг бүү хүлээ

Чи түүнийг эхэлж санаачлахыг хүлээгээд, гэтэл нөгөөх чинь загас шиг таг дуугай байгаад байвал яах вэ. Хэрэв та хоёр харилцан бие биедээ таалагддаг гэдэгт итгэлтэй байдаг бол заавал түүнийг хүлээх юун. Тэр чамд эхэлж илэрхийлэхээсээ зүгээр л эмээгээд байж ч болох…

Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.