Эр нөхрөө хараасан зүхсэн зөндөө л олон нийтлэл энэ сайтнаас унших юм. Би ч гэсэн 2 жилийн өмнө ийм байсандаа муу ханийгаа амьд сэрүүнд нь их ч уур уцаарыг нь хүргэдэг байж дээ. Саяхан энд нэг бүсгүй хэрхэн нөхрөө хашраах гээд орхиж явсан хойгуур өөр хүнтэй явалдаад хүүхэдтэй болсон талаар бичсэн байсан.
Ажил хийж байгаад болиод охиноо гаргаад гэртээ суугаад, таргалаад, үеийн бүсгүйчүүд гоё ажил хийгээд гоё байгааг харахаар өөртөө итгэлгүй мэдрэмж төрөөд хэцүү юм билээ. 100 кг хүрээд таргалаад ирэхээр биенээс эвгүй үнэр ханхлаад муухай. Хүн өөртөө итгэлгүй, заваан, муухай болох хэцүү. Чиний хүүхдийг гаргаад ийм боллоо одоо ахиж ингэж чадахгүй гээд охиноо 2 ой хүрэв үү үгүй юу орхиод гадаадад сурдаг баатар болоод Япон руу 100% тэтгэлэг аваад докторт явахаар боллоо.
Хань минь нүдэндээ нулимстай зөндөө олон удаа миний хань явж яах гээд байгаа юм гэж их ч гуйсан даа. Гол нь бас нөхрөө хашраая сайн гуйлгуулъя гэж бодсон юм. Манай хүн уурхайд ажиллана, ирэн очин байна, архи ууна, уухаараа агсан. Надад бас гар хүрчихнэ. Тэр үед их хэцүү л байсан, салах уу яах уу? Хол явж хашраая гэж бодоод найз нар гэр бүл дэмжээд өөртөө зориг ороод л явчихсан юм. Жил гаран л сурна юухан байхав тэгээд ч тэтгэлэг стипенттэй ийм боломж ховор гэж нөхрөө ах дүүгээ ятгаад явахаар болов. 2 ойтой нялх охиноо орхиод л нисчихсэн.
Жил сураад байж байтал гэрээс залгаад нөхөр чинь осолд орчихлоо хурдан хүрээд гэр гэж дуудуулав. Яаран яаран ирсэн боловч хань маань автын осолд ороод аль хэдийн бурханы орон руу явчихсан байсан. Надад утасдаж хэлэхэд л өнгөрчихсөн байсан юм билээ. Нуугаад л дуудсан нь тэр байх. Шөнө уурхай руу явж байгаад гялбаанд ороод осолдчихсон гэсэн. Хэдэн сар дэн дун хийж, сэтгэл гутралд ороод сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтлээ. Японд ч очоод турж чадахгүй байсан хүн 85-с шууд 60 болтлоо турсан. Хүссэн юм хүзүү сээрээр татна гэгч л болсон доо.
Хүн хань ижилтэйгээ байхдаа тэднийхээ үнэ цэнийг ер мэдэрдэггүй юм билээ. Хань минь цуйванд нугасгүй дуртай хүн байж билээ. Хүн таргалаад байхад тостой, ихэнх нь гурил заваан хоол хийлгүүлж идэх дуртай гээд л үглэн үглэн хийхэд хань маань хөлсөө гоожуулаад л иддэгсэн. Идэж дуусчихаад миний хань яасан сайхан хоол хийгээ вэ гээд үнсдэг нь одоо хүртэл санагдах. Ханийхаа тэгж цуйван идэж суухыг дахиад нэг хармаар. Эв хавгүй атлаа хажуугаар өвөрт ороод араас минь тэврэх нь сэтгэл дулаацуулаад хичнээн сайхан байж вэ. Гудманд явж байхад миний ханиа гээд эрэгтэй хүн дуудахаар эргэж хараад… уйлчихмаар болох. Зөрж өнгөрсөн хосуудад атаархаж ханийгаа яах гэж зовоож, орхиж явж байв даа.
Дэргэд нь байж хоол ундыг нь хийж үр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд байж байсан бол хань маань ядарч яваад осолд ороо ч уу үгүй ч үү. Ядаж дэргэд нь байсан бол миний хань шөнө битгий яв гэж хэлээд суух байсан даа. Аягатай хоол бариад зурагтныхаа өмнө суухдаа нялх хүүхэд шиг инээд алдан суудаг байсныг нь бодохоор одоо хүртэл гол харлах. Эргээд харахад аяга таваг угаах, гэр цэвэрлэх, хүүхэд хүргэж өгч авах, намайг тоолоо тоогоогүй гэж тулга тойрсон асуудлаар хэрэлдэж ханийгаа хэлэх хэлэхгүй үгээр хэлж уур цухлыг бардаг байж дээ. Одоо харамслаа гээд яалтай.
Хөгшчүүл хүний хань гэдэг их чухал байдаг юмаа гэж хэлдэг нь үнэн юмаа. Хэдий төрсөн ч гэсэн ээж аав ах дүү хэсэг хугацаанд эргэж тойрч байгаад тэгээд орхидог юм билээ. Тэр үед л хань ижил минь гэж бодогдох. Та бүхэнд хэлэхэд хань ижил тань дэргэд тань байгаа бол үнсэж, тэвэрч, эрхлэлдэж, аль болох нэг нэгнийгээ хайрладаг байгаарай. Амьддаа л бие биенээ хайрлаж байгаарай. Хэрэлдэж муудалцчихаад газар унт гээд хөөсөн байхдаа, шөнө дунд хань дээрээ очиход юу ч болоогүй юм шиг тэвэрдэг үнсдэг байсан нь үргэлж бодогдох. Бүсгүйчүүд бид чинь үс нь урт ухаан нь богино гэдэг үнэн ч юмуу даа гэж бодогдох юм. Хань ижилгүй өнчин өрөөсөн хүүхэдтэй би Докторын зэрэг хэрэг болоо ч үгүй ч үү. Эмэгтэй хүн чинь хань ижилтэйгээ байхдаа хичнээн бардам баян байдаг гээч, та нартаа л захиж хэлье нэг нэгнээ хайрладаг л байгаарай…
10 Comments
Эр хүнийг та нар хааяа ч болов хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
УВС хүмүүс шиг бай л даа. Нөхрөө үхээд 1 сар болоогүй одоо яахав дээ үхсэний хойноос үхэлтэй биш гээд нэг хүнтэй суучихсан байдаг юм билээ. Агуу муухай хүмүүс шүү
zanabazar shig l bai l daa gej zuvluuch, durgui hureheer, aisandaa har amia hoohoilj gyatadad urvaach sharvaach bolood ochchihdog gejugaa
anh udaa sonsoj baina harin ch hamgiin sain hani ijil ni uvsiinh baidag yum shuu jonon tugaa
Novsh min chinii meddeg ni l ter yum baigaa biz. Uuliin mod urttai boginotoi gej medeh uu? 1 hunii umnuus aimag sumaar ni duudaad chin uhaalag negen bish bololtoi.
Er hun chin tsaanaasaa buduun haduun bulh tsulh humuus nariin shiriin yum medehgui.Bi huuteigee 2-laa ehneree gadagshi surnaa geheer ni yavuulj l baisan.Ugluu bosood honson hooloo halaaj ideed huugee halit mulit huvtsaslaad surguulid ni oroi sand mend huugee tosoj avna goltsuu guanzni hooloor ul zalguulna.Hunsnii delguur orno nuguu avdag hedee l avna emegtei hun shig nariin shiriin amttai shimtei yum avch medehgui tanih ch ugui hool hiimeree aydana oligtoi bolohgui ee neg l setgeld hurehgui huu maani aavaa goe hool bainaa l gene yamar yumnih goe baihav dee huurhii 2 bieniihee huvtsas hunarig ugaana ger oronoo tseverlene yaj ch hicheegeed emegtei hunii haana ni hurdeggui yum bilee.Oroi oroo zasaad huugee tunjiitel ni tevreed untah aydana noir hurehgui ee eldev ungiin yum bodogdono.Ugluu ni dutuu noirtoi amitan den dun ajilaa hiine.Neg esondoo nas bied hursen er hun ingej amidarna gej unen utgagui yum bilee shuu.Muu huugee l bodno tunjger huugee ehiigee sanaj betgerch baihad ni etseg bi setgel zurhend eldev sharh soriv uldeegeed yuhev gej bodno huugee harhaar dotogshoo nulimsaa zalgimaar aavinhaa 2 huhiig noirondoo emereed l untana teghed huu maani ih l jaahan baij dee.Eedee amidralin ungiig taaruulj suu davsig taaruulna gedguu ketsuu shuu.
ungursun hoino ni haramsdag horvoo doo, aash aviraa tataj bai shimanusuudaa.
Nadtai tustei amidraltai busgui bn.bi ch gsn haniigaa osloor aldaad 2 jil bj bn.bhad n hereldeed l salna gd heldeg bj bilee baihgui bolson hoino n une tseniig n meddeg hun gj muuhai .bi gehdee uy uy setgel shanaldagch tengerees bid 2iig harj iweeej bgaa gedegt urgelj itgej harinch saihan amidarch huug n sn hun bolgoj osgono gd ulam ih hicheedeg setgeleer ynaad dooshoo oroh bish huchtei bh yostoi gdl zutgej bnda.huuhdedee aawiig n bsanaas iluu anhaa
ral tawij iluu ih tsag garagdag. huuhdee hezeech bitgii gantsaarduulaarai busgui mini.bainga sain yaril
tsaj aawiinh n uurgiig dawhar guitsetgeh yostoi shu.
Haramsaltai ym boljee surguulia togsood doctoriin zereg hamgaalsan ni deer shu setgeliin tenheetei baih heregtei chi ooroo setgeliin tenheetei bj l chinii amidral huuhdiin chini ireedui gereltene shude. Suuliin ued huuhnuud nohor, naiz zaluugaa hashraah ih durtai bolson ym shig bna. Haramsaltai ni niitleluudiig unshij bhad ur dund hursen hun gants ch bhgui harin esregeeree oorsdoo hashraad ulddeg ni orovdoltei ym daa
HARIN TEGEH TUSMAA ILUU SAIN HICHEEJ ZUTGE ILUU SAIN BOLOWSOR UHAMSAR SETGELIIN HATUUJIL SUU GANTSAARAA IRSEN GANTSAARAAL BUTSDAG BID NAR ZAM ZUURAA L TEGEJ SAATARCH OORSDIIGOO TOOROLDUULDEG BLHOOS YUMCHIN ASAR ENGIIN ! HAMGIIN HETSUU ZOWLON BERHSHEELEE HUN GANTSAARAA L TUULDAG GOLNI ENIIG ZOWLON GJ HARAHUU ESWEL AMIDRALIIN SORILT GEJ HARAHUU CHINII L ASUUDAL
ODOO GANTS HIIH ZUIL BOL CHADWARTAI huchirheg BOLOOD OHINDOO ULGER DUURIALAL NI BOL HUND BARDAM ZAN SHIG HEREGGUI ZUIL UGUI HARIN UNE TSENETEI L BH HEREGTEI yalanguya emegteichuuded