Амьдрал яг сайхан уу, сайхан зүйл нь хаана байна

Сайн байна уу… Энэ захиаг уншиж буй уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө би сэтгэлийн асар их асуудалтай бүр бага байхийн л… Яагаад вэ гэвэл би гэр бүл, эцэг эх гэх зүйлсийг байдаг гэдгийг огт мэдэж төсөөлж ч байгаагүй. 3 настайгаасаа хойш асрамжийн газар өсөж хүмүүжлээ. Би хүн бүрийг энэ ертөнцөд ганцаараа ирдэг юм байхдаа л гэж хүртэл боддог байсан учир нь нададтай адил зөндөө хүүхдүүдтэй өсөж том болсон болохоор. Ухаан сууж юмсыг ойлгох тусам буруу ертөнцдөө мэндэлсэн юм байна гэдгээ мэдсэн. Энэ хооронд их л зүйл үзэж өнгөрөөж байна. Жоохон хүүхэд байхаасаа л чөтгөр шиг ууртай юм л болвол бусдыг зодож дээрэлхэж, багш нарыгаа бүгдийг нь гомдоож бүр үргэлж өдөөсөн гар зангидаж өссөн. Миний ойр тойрны хүмүүс бүгд надаас зайгаа барьж намайг үргэлж мохоож, тоохгүй байсан болохоор миний уур өдөр шөнөгүй хүрч…

Дээрээс нь эцэг, эх гээд байгаа хүмүүсийг бурхан гэгч зүйлийг харж бурхан шиг шүтээд байдагд нь гайхаад баршгүй тэр хүмүүсийн юу нь тийм гайхалтай байнаа. Намайг ямар их өвдөлт үзэн ядалт тээж явж өссөнийг үгээр хэлэхийн аргагүй одоо бодох төдийд л аймшигтай байна. Би бусдыгаа өмөөрч, өөрөөсөө дороо хүүхдийг дээрэлхэж байгаа хүүхдүүдэд өөрсдөд нь шангыг нь хүртээснийхээ төлөө би буруутан болдог байлаа. Олон ч удаа айлын хүүхдүүдийн эцэг, эх, ах, эгч ойр тойрных нь хүмүүсд чирүүлж, сургуулийн багшид чинь хэлнэ гэж мөн ч их цохиулж, хараалгаж байхдаа амьдрал ямар шудрага юм бэ гэж дотроо хүртэл бодож гаднаа шарандаа уйлж байсан. Тэгэхэд л бодсон яаж ч зөв зүйл хийсэн миний талд зогсох хүн байхгүй юм байна. Үргэлж асран хамгаалагчтай, хамаатан садан гэр бүлтэй хүүхдүүдийн зөв болж дуусаж байсан. Багш нар ч гэж багш нар хэний ар гэр багш гэгч хүнд гоё сайхан зүйл өгч байна…

Хичээлдээ суухаас хүртэл аймар дарамттай байдаг байлаа. Хүүхэд болгоно харьцахдаа болгоомжтой харьцана ер нь бол огт харилцаа байхгүй дээ. Гарууд хоорондоо л их сүрхий нийлнэ. Мань мэт нь бол анигдаастай. Би ч тэрнийхээ хэрээр зожиг ууртай ганцаардмал хүүхэд болж хичээл гэдэг зүйлд сонирхолгүй болж багш нар гэдэг хүмүүс ч бас тоохоо байсан. Яг гол зүйл маань гэвэл би хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэдгээ мэдэж байна. Учир нь энэ ертөнц хэтэрхий их өшөө хорсол, үзэн ядалт, нэгнийгээ доош нь хийсэн мөлжсөн ямар ч сайхан зүйл алга. Би тэр сайхан зүйлүүдийг мэдэрч өсөөгүй болоод ч тэр байх. Ямар ч хайр, энэрэл байхгүй. Бүгд хоосон мэдрэмжтэй….!!!

Хүмүүсд хэлэхэд замбраагүй хүүхэд гаргаад өнчирүүлэхээ болиоч дээ гуйя. Бүхэл бүтэн оюун ухааны өндөр хөгжилтэй хүн энэ ертөнцөд мэндэлж байхад цор ганцааранг нь хар нялхаар нь үлдээгээд амьдын тамд унагаж байгаагаа мэдэж байна уу. Тэр хүүхдүүд том болох тусмаа үзэн ядалт, өшөө хорсолоо гадагшаагаа цацаж байдаг. Би энэ ертөнцөд ямар ч тэр хоёр хүний төлөвлөгөөгүй бий болсон гэдгээ зөн гэдэг зүйлээрэй мөн бусдынхаа зовлон шаналалаас мэдэрсэн. Учир нь бидэнтэй багаасаа хойш амьдарч байсан нэгэн хүүхэд нас биед гүйцээд асрамжийн газраа төгсөөд ээжийгээ олоод уулзсан чинь. Тэр хүүхэд ээж маань намайг ингэж хэлсэн гэж нийлдэг хэдэн хүүхдүүдтэй мөн надад хэлж байсан.

Тэр ээж гэж хүн гуай хэлэхдээ чи бол миний алдаа, хүсээгүй хүүхэд чамаас болж би ийм байдалтай явж байна гэсэн гэж хэлсэн дээ. Бүхэл бүтэн 18 жил уулзаагүй байж адгийн дэлхийг ч сүйрүүлэх үг тэр хүүхдэд хэлэх ч гэж дээ… эцэс сүүлд нь бүгд л ийм аймшигтай зүйл сонсоно. Аз болоход би аль алиныг ч мэдэхгүй. Тэр хүмүүсийг анхнаасаа мэдэхгүй өссөндөө баяртай байна. Хэрвээ байсан бол би тэр гэр бүл гэгч зүйлийг мэдэхгүй юм даа… Би гэдэг хүн хүнд хайрлагдах ч эрхгүй, хүн хайрлах ч эрхгүй төрсөн хүн юм байна даа… Зүгээр л энэ дэлхийн бүх зүйл нададтай цуг алга болоосой… Амьдрал сайхан л байхдаа тэ…

14 Comments

  1. Maya says:

    Миний дүү хорсол гомдол тээж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ганцхан удаа бүхнийг уучлаад хүмүүстэй эелдэг зөөлөн харьцаад өөрийгөө өөрчлөөд үзээрэй ганцхан сар. Тэгээд ямар нэг өөрчлөлт гарахнуу гээд үз. Хүн энэ хорвоод ямар нэг зорилготой л ирдэг юм. Амьдралыг өшөө хорслоор туулбал адилхан л хариу ирнэ. Уужуу ухаанаар бүхнийг сэтгэлдээ уучлаад хандлагаа өөрчлөөд үзээрэй. Чи чадна. Чамайг хайрлах хүн хаа нэгтээ яваа. Чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  2. Odko says:

    Chi zuer zailaache bugdiig haraaj zuhsen hun ene niigemd udaan amidrahgu, etseg ehin jargaliig medregu bj mederch bga humuse buu buruutga

  3. Цэрэн says:

    Буян хийж байна гээд асрамжийн газрын хүүхдүүдэд хэрэгтэй хэрэггүй хувцас чихэр жимс аваачиж өгч байхаар хайр халамж өгөх хэрэгтэй юм байна даа Яахав заавал үрчилж авч өсгөж чадахгүй ч ядаж 14 хоногтоо ч юм уу за байг гэхэд сардаа нэг очиж уулзаад ярилцаад гадуур авч зугаалаад амьдрал ийм сайхан байдаг юм шүү гэдгийг мэдрүүлээд ном сонин авч өгөөд уншиж өгөөд тэр даасан хариуцсан хүүхдээ насанд хүртэл нь холбоотой харьцаад явчихвал ямар вэ хүмүүс ээ

  4. job says:

    чам шиг эсвэл чамаас ч дор байдалд өссөн мөртлөө өөрөө хичээгээд зүтгээд баян, алдартай болсон хүмүүс зөндөө байна. ийм тэнэг сэтгэлгээнээсээ салж үз

  5. mm says:

    Амьдрал баялаг шүү дээ эгчийн дүү. Хүний амьралд юу эс тохиолдох вэ. Хүн энэ ертөнцөд хайрлаж хайрлуулахаар төрдөг хэзээ нэгэн цагт чи ч гэсэн хэн нэгнийг хайрлана тэр чинь ч гэсэн чамайг хайрлана. Гэхдээ заримдаа хайр өөрөө зовлон шаналал дагуулдаг. Чи бусдад хайр өгч байж л эргүүлээд хайр авна гэдгийг сайн ойлго.

  6. Kkk says:

    Ter axiin duu nadtai uulzaarai gsen nuhur dontoi iu……hunii zowlong ashiglax n uu…sda

  7. Baagi says:

    Ахын дүү чиний энэ бухимдалыг ойлгож байнаа. Ах нь охидтой хүн. Мэдээж хүн болгоныг муу хэлэхээсээ өмнө ахтайгаа нэг уулзаад үзээрэй. Амьдрал чамд муу бүгдийг өгсөн байна. Сайхныг нь харамгүй хайрласан байдгийм шүү

  8. Би says:

    Ахын дүү чиний энэ бухимдалыг ойлгож байнаа. Ах нь охидтой хүн. Мэдээж хүн болгоныг муу хэлэхээсээ өмнө ахтайгаа нэг уулзаад үзээрэй. Амьдрал чамд муу бүгдийг өгсөн байна. Сайхныг нь харамгүй хайрласан байдгийм шүү

  9. Sjsjjsjj says:

    Awsanaaraa bish ogsonooroo unelegddeg horwoo shuude.

  10. ASD says:

    Hair ymrch herggui zuil. Hun bolj amidrahn neg yosnii shiitgel yum.

  11. Sjsjjsjj says:

    Ter ih hairiig hunees awch bolnoo ghde etsest ni chinii dotor bdag. Hair gdg ugiig helj chadaj l bgaa bizdee. Tgd hichneen hairaar olgiidoj osson ch hairlaj medehgui hun bn.yron ih sonin shuude hun chn hani ijiltei ur huuhedtei bolood ih uhaardag yum bn. Etseg ehees awaagui hair awaagui yumaa ghd huniich baitugai uriig hairaar osgoj. Oort husdeg zuilee medruulerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.