Ер нь миний бодол ташаа болвуу?

Female doctor discussing with a patient

Сайн байцгаана уу. Шууд яриандаа ороё доо. Би нөхөртэйгөө суухаас өмнө заг хүйтэн авч байсан. Тэгээд эмчлүүлсэн. Би бэлгийн замбараагүй явдалтай эмэгтэй биш л дээ. Тохиолдлоор нэг тийм юм болсон юм. 2, 3 жилийн дараа нөхөртэйгөө суусан. Нөхөр бид 2 бие биендээ үнэнч би ч нөхөртөө 100% итгэдэг байсан. Нөхөр төрийн байгууллагад ажилтай. Орой үдэш үүр цүүрээр орж ирэх угаасаа ажил нь болохоор би тоодоггүй байсан. Ууж идэж ойртоод л байсан ч би итгэсэн. Би хүүхдээ хараад гэрт.

Нэг өдөр доошоо эвгүй оргиод л загатнаад хорсоод юм гараад би мөөгөнцөр байх гэж бодоод үзүүлэхгүй хэд хонолоо. Байдал бишээ зовиур ихсээд үзүүлж шинжилгээ өгсөн дахиад нөгөө заг хүйтэн нь илэрлээ. Би хөнжлөөсөө л авахгүй юм бл хэнээсээ авахав. Нөхөр үгүй л гээд гүрийгэд байдаг. Эмэгтэйчүүдийн сувилагч бол дээр үед наадахыг чинь эмэгтэйчүүдийн өвчин гэдэг л байсан гайгүй гэх ухааны юм ярьж байна. Тэгэхээр нь бас хөдөө гадаа заримдаа явдаг болохоор ийм өвчин болчихдог юм байх гэсэн шүү юм бодож өөрийгөө тайтгаруулаад…

Дархлаа муудаад урьд нь өвчин дахиж байгаа юм болвуу гэж өөрөөсөө л өө хайж байлаа. Эмчээс асуусан тийм юм байхгүй бэлгийн замаар л халдварлана гэж байсан. Би нөхөртөө итгэдэг болохоор тийм зүйл болохгүй дээ гэж бодоод гайхаад л эмчлүүлсэн. Ер нь миний бодол ташаа болвуу? Бодлоо хуваалцаач…

5 Comments

  1. munhuu huu says:

    заг хүйтэн зөвхөн бэлгийн замаар дамжина. жирэмслэхээс өмнө тусаад зүгээр болсон бол бүрэн эмчлэгдсэн гэсэн үг. учир нь жирэмсний үед шинжилгээ хангалттай их өгдөг учраас тэр үед илрээгүй бол бүрэн эмчлэгдсэнд тооцож болно. даарч хөрснөөс болж дахин сэдэрнэ гэсэн ойлголт байхгүй. нөхөр чинь найдвартай халдаасан байна. хашраах хэрэгтэй. хамт эмчлүүлэх хэрэгтэй. эмч рүү хамт ороод улаан нүүрэн дээр нь ямар замаар нь халддаг гэдгийг нь хэлүүлчих. ухаантай хүн бол ойлгоно.

  2. baagii says:

    Хоёулаа хамт эмчлүүл гэхдээ энэ удаа нөхөр чинь согтуу нэг юм хийчихсэн бйана._гэхдээ гэр бүлээ авч үлдэх нь зөв..сайн загнаж байгаад хамт эмчлүүл

  3. mm says:

    Nohor chn haldasan, eswel dutuu emchluulsen 2iin ali neg ni bna

  4. Gg says:

    Biyin darhlaa sulrah yumuu doorooso daarch horoh esvel dutuu hags emchilsnes bolj ovchin dahin sedreh magadlalta nohortege tsug yvj shinjilge ogsimu

    • munhuu huu says:

      худлаа зүйл ярихаа болиорой. мэдэхгүй бол зүгээр орхиж сур.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.