Гэдэс дүүрэх
Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болдог. Жирэмсний маш эрт хугацаанд умайн хэмжээ томорч мэдэгдээгүй байхад таны хувцас хэвлий хэсгээрээ яагаад багтахгүй болоод байна вэ? Үүнийг гэдэс дүүрэхтэй холбон тайлбарладаг.
Шээс ойрхон хүрэх
Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад? Учир нь жирэмсний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг. Энэ шинж тэмдэг жирэмсний зургаа дах долоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд умайн хэмээ томорч давсганд даралт учруулснаар улам тод илэрдэг.
Биеийн суурь халуун өндөр болох
Хэрэв та биеийн суурь халууны хэмжээг байнга тэмдэглэж байдаг бол биеийн юмны мөчлөгийн 18 дах хоног орчмоос өндөр болбол та жирэмсэн болсон байж магадгүй.
Хөврөл эс бэхлэгдэх үеийн цус гаралт
Зарим эмэгтэйчүүд үр тогтсоны дараах 11-12 дах хоногт үтрээнээс бага зэрэг цус гарах шинж тэмдэг илэрдэг. Энэ цус гаралт үр тогтсон өндгөн эс цусны судсаар баялаг умайн дотор хананд шигдэн орсны улмаас үүсдэг гэж үздэг. Энэ үед гарч байгаа цусны өнгө цайвар байдаг бөгөөд баг хэмжээтэй үзэгддэг.
Үнэрт мэдрэг болох
Хэрэв та саяхан жирэмсэн болсон бол сэндивчийн хиам болон коффений үнэр зэрэг нь эвгүй мэдрэж төрүүлж огиулах нь элбэг тохиолдоно. Энэ нь жирэмсэн болсны улмаас эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг юм. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.