Салалт гэж юу вэ бие биедээ итгэхгүй амьдрах уу?

Сайн байна уу Би өөрийнхөө амьдралыг яг үнэн бодитоор нь бичиж байгаа болохоор надад үнэн сэтгэлийн зөвөлгөө өгөөрэй. Би энэ тухайгаа хэнтэй ч ярьж чадахгүй надад маш хэцүү байна. Бид одоо 2 хүүхэдтэй. Ханилаад 15 жил болжээ. Нөхөр маань анх суугаад ууж идээд гадуур хононо хааяа бас өөр бүсгүйг шоохоорхоно. Би нүдээрээ хараагүй учир ингэж хэлж байгаа нь энэ. Би олон ч удаа уучилж олон ч удаа хүлээж уйлж сэтгэл зүрхээ эмтрүүлж байлаа. Бусад л хүмүүстэй адил миний нөхөр эр хүн болохоор гээд нүдээ аниад тэвчиж амьдарсаан.

Миний хувьд хүнд хэлвэл итгэхгүй байх л даа энэ хугацаанд яг л миний нүдийг нөхөр минь тагласан мэт өөр эр хүн харах нь битгий л амьдарсан. Нөхөр маань халамж анхаарал их муу. Яахав дээ байгаа нь л энэ гээд хайрлана. Би томоохон компанид өндөр албан тушаал хашдаг байлаа. Ажил амжилттай улам бүр тэвшиж байсан харин үүнд маань нөхөр маань их л дургүй. Эмэгтэй хүн гэдэг гоё сайхан үг, өчүүхэн төдий халамж л хайж амьдардаг юм байна. Би нэгэн залууд татагдсаан. Гэхдээ бидний дунд секс энэ тэр болоогүй ээ. Гэвч миний сэтгэлийг тэр 1 өдөр нөхөр маань мэдсэн. Би өөр эрд татагдсандаа өөртөө алдаа өгч уучлалт гуйсан. Гэвч нөхөр маань одоо хэр нь намайг түүнтэй өөрийг нь хуурсан гэж боддог. Ингээд л миний амьдрал там болж хувирсан юм. Нөхөр маань надаас их олон зүйлээ нуудаг болсон. Надад итгэхээ байж гадуурч гаргахгүй болсон.

Миний өөрийн сэтгэлдээ өөр хүн оруулсандаа өөрийгөө зүхэж амьдарч байгааг тэр маань даанч ойлгоогүй ээ. Одоо харин нөхөр маань намайг хуурдаг болсон. Тэгээд би чамайг хуураагүй гэж худлаа хэлнэ. Мэдээж хэн үнэнээ хэлэхвээ дээ над шиг тэнэг хүн л хэлнэ. Нөхөр маань надад би үргэлж чиний намайг хуурсанг бодож амьдардаг чамаас салахад би бэлэн гэж хэлсэн. Би түүндээ маш их хайртай сална гэж төсөөлөхөөс аймаар санагдаж байна үр хүүхэд минь яах билээ. Би өөрийн алдаагаа үнэхээр ухаарсан. Гэвч одоо амьдрал минь ийм л байна. Би яах вэ ингээд л өдөр хоногийг өнгөрөөх үү? Салалт гэж юу вэ бие биедээ итгэхгүй амьдрах уу?

11 Comments

  1. ganbaa says:

    Эхнэрийнхээ хоер ч удаагийн асуудлыг уучилсаан. Одоо намайг яагаад архи уугаад байдаг юм бэ гээд гайхаад байдаг юм. Уучлах, мартах хоерт ялгаа их юм билээ.

  2. amidarlogch says:

    Гэр бүл салахад хүүхэд л хохирч үлдэнэ шүү дээ. Монголд олон гэр бүл салж олон хүүхэд дутуу хагас зүрхтэй өсч том болж байгаа нь их эмзэглмээр. Бие махбодийн таашаалаас илүүтэйгээр хүүхэдээ бодох нь зөв болов уу.

  3. ZAA ENIIG L UNSHAARAIDAA says:

    NEG L IH BELEN SAL GESEN HUMUUS ESVEL UURUU BURUUTAI YM SHIG BITGII BAI CHIG SHIG. EHLEED UURUUSUU BURUG HAI BUSGUI MIN. UUR HUNIIG SETGELDEE ORUULSAN TGD NUHUR CHIN MEDEEGUI BOL UNTAH NI BOL TSAG HUGATSAANII L ASUUDAL BSAN BIZDE. EHLEED UURUUSUU ICH LDEE. NUHUR CHIN ODOO CHAMD AHIJ ITGEHGUIDEE CHI CH UGAASAA HAIR DAAHGUI HUUHEN BN. NUHURTUI BOLSON BOL 1 HUNDEE L UNENCH BAILDAA UUR HUNIIG SETGELDEE ORUULSAN CHIG SHIG SETGELDEE ORUULSAN YM CHIN BIERUUGEE NUGUUHIIG NI UDAHGUI L ORUULAH BSAN. TEGHEER HUURSAN L GSN UG UUDGVI AMITAN. HUN BOLGON UILIIN UR EE EDELDEG YMDAA.

  4. Өөр секс says:

    Ер нь ажиглаад байхнээ хүмүүс юмыг их амарханаар бодох болжээ. Ялангуяа амьдралд хандах хандлага дээр их харагдаж бна. Энэ сал гээд байгаа хүмүүс өөр дээрээ энэ байдлаар шийдвэр гаргаж чадахболов у.
    Эм болон эхнэр хүний нэг гол алдаа нь аливаа зүйлийг буруутай буруугүй нь хамаагүй хэргээ хүлээж үнэн ээ хэлдэгт байдаг. Мэдээж нөхөр халамжлахгүй бол хнн нэгэнд татагдаж эм хүн гэдгээ мэдэрч сэтэглийн жаргал эдлэх нь мэдээж ш дээ. Гол нь энэ байдлаа л нөхөртөө ойлгуулхыг хичээ л дээ. Намайг тоохгүй болхоор чинь тэгсэн юм. Чиний анхаарлыг татхын тулд гэж хэлэлдээ. Чи энэ бхйдлаа засахгүй бол намайг тоох хүн байдаг юм шүү гэдгийг чи харжбгаа биздээ гээд л ширүүхэн ярилдаа. Харин салах асуудал бол их амархан боловч гарах үр дүн нь хэмжээлшгүй их шүү. За амжилт

  5. найз says:

    Ямарч утгагүй амьдрал ийм тамд байснаас өөрийн эрх дураараа амьдарсан дээрдээ юун ч доожоогүй юм бэ шууд салаач

  6. Pop says:

    Bi unuudur nuhriiguu uur huuhentei untsan gedgiig 2 chiheeree sonsood uilah bagadaad l suujiina daa. Yaaj martaj amidrana daa l gej bodoj baahan uillaa. Ihenh ger buld araar tavilt bdgiin bna gej oilgood arai taivshraad l suujiina

  7. jet says:

    чи өөрөө тэгээд нэг их гэмтэй хүн шиг царайчлаад аясаар нь байгаад байхаар чамтай улам тэгж харьцаад байна шдээ. буруугүй юм бол бардам байгаач. чамд хэцүү байгаа бол, салмаар байвал яв даа гээд хэлээд үз, цагаа тулахаар салж чадах уу тэр. нөхрөө царайчлах биш харин ч нөхөр чинь чамайг алдахаас айгаад улам анхаарал халамж илүү тавьдаг болох ёстой шд, эсрэгээрээ биш. итгэхгүй бол тэр л биз, ямар нэг юм дутагдсан болоо л өөр хүнд татагдсан байж таарна шд. чи л өөртөө итгэлтэй байхгүй бол нөхөр чинь насан туршид чинь чамайг дарамтлана

  8. Бодрол says:

    Энэ хүүхнүүд нэг л их нөхрөө чамөлсан хүмүүс. Сэтгэлээ алдсан гэдэг нь хуурснаас ялгаа юу байна даа.

  9. munhuu says:

    Ийм амьдрал үр хүүхдүүдэд хүртэл муугаар нөлөөлнө шүү дээ. Хэрвээ хамт амьдарч чадахгүй гэж байгаа бол тэр хүнийг шууд шийдвэрээ гаргаад явуулаач. Нэг бол амьдарсан шиг амьдар, үгүй бол өөрийнхөө аз жаргалыг хайж ол гээд хаядаг газар. Одоо 2 хүүхэдтэй 40 хүрэх дээрээ тулж байж, нэг нэгнээ гуйж, гувшиж, шантаажилж амьдрана гэж юу байдаг юм.

  10. zochin says:

    yah gej helsen yum be, eregtei humuus yu ch boloogui gedeg ugiig oilgodoggui, bas oilgohiig ch husdeggui, uuriinhuruu l huleej avdagiin sh de, chi unene helj , chamd bol unene heldeg uurtu unench ene ter chini baharhaltai saihan, humuujil gej bodogddog l bh, gehde amidral gedeg muruudul tusuulul chini bish,

  11. Бүсгүй хүн says:

    ингэж гуйж амьдарч байхаар салсан дээр байлгүй дээ Яагаад эмэгтэйчүүд бид ингэж зовох ёстой юм Харц дээгүүр эр хүнгүйгээр үр хүүхдийнхээ төлөө сайхан амьдарч чадна шүү дээ бид нэг л амьдарна хайран цаг хугацааг хайр халамж биш уйтгар гунигаар дүүрэн амьдарна гэж бодохоор харамсалтай санагдаж байна Хамт өнгөрүүлсэн сайхан дурсамж байгаа ч гэсэн тухайн үеийн тэр сэтгэл тэр бүхэн дахин эргэж ирэхгүй боломжгүй гэдгийг мэдэрээд ойлгож байгаа бол өөрийгөө шийтгэлгүй хурдан шийвдэр гаргаж өөрийгөө үр хүүхдээ бодсон дээр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.