Спортоор нүцгэн хичээллэх моодонд орж байгаа гэнэ

Спортоор хичээллэх, тэмцээн уралдаанд оролцохдоо элдэв хувцас энэ тэр өмсөлгүй нүцгэн байх нь сүүлийн үед өрнөдөд ихэд моодонд орж байгаа гэнэ. Жишээлбэл, Их Британийн “Bounce” клубт нүцгэн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн явагдахад үзэхийг хүссэн хүмүүсийн тоо замбараагаа алдсан юм байх.

Цаашилбал, Австралид нудистууд буюу “шалданчуудын” Олимпын тоглолт гэгчийг хүртэл зохион байгуулж амжилттай явуулсан байх юм.

Шинэ Зеландад жил болгон нүцгэн регбийн аварга шалгаруулах тэмцээн гэж болдог.

Ер нь тоочоод байвал жишэээ тун олон тул нүцгэнээр спортоор хичээллэх нь яах аргагүй моодонд орж байгаа гэж хэлж болохоор. Иймд магадгүй яваандаа хувцас өмсөж спортоор хичээллэх нь бие махбодийг шамшигдуулсан дарангуйлагч чиглэл гэж шүүмжлэгдээд нүцгэнээр спортоор хичээллэх, нүцгэн тэмцээн уралдаан нь ардчилсан гэж тооцдог болж ч магадгүй. Тэр бүү хэл яваандаа зарим орныг тамирчдаа нүцгэн тэмцээнд оруулахгүй эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гээд бөмбөгдөж ч болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.