Хамгийн ер бусын бараа бүтээгдэхүүнүүд

Хүн мөнгө олохын тулд ухаан санаанд багтамгүй зүйлс зохион бүтээж зарах гэдэг. Жишээлбэл…

1.Тураадаг хийлдэг өмд. Саунтай адил үйлчилгээтэй тул өмсөхөд өөхийг нь хайлуулдаг гэж рекламддаг байж.

2.Буйланд иллэг хийх зориулалттай чичиргээт хуруу.

3.Эрүү богиносгогч гэнэ. Урт эрүүтэй гэж шоолуулдаг хүмүүст л зориулсан бололтой.


4.Үнсээ унагах гэж цаг алдах хэрэггүй чухал хэрэгтэй эд юм байна.


5.Бороон дунд тамхи татах хүмүүст зориулсан төхөөрөмж.


6.1885 онд кокаиныг хүүхдийн шүдний өвдөлтийг намдаагч гэж чөлөөтэй зардаг байж.


7.Газар уснаа явагч дугй.


8.Гэр бүлийн дугуй гэнэ.


9.Живүүлдэггүй хийлдэг дотоож гэнэ. Сэлж сурч байгаа хүнийг живэхээс сэргийлдэг эд гэнэ. Живээд эхлэхээр цээж биш өгзөг нь хөвөөд гарахаар яах байсан юм бол бүү мэд.


10.Цахилгаантай дотоож.


11.Хайртай одтойгоо нэг дэрэн дээр хэвтэхийг хүсвэл тусгай захиалгаар дэрнийхээ уутан дээр зургийг нь хэвлүүл гэнэ.


12.Нүүрний арьсыг борлуулагч. Энэ төхөөөрөмжийг ашиглан нүүрний арьс болон хуйхыг хэт ягаан туяагаар шарснаар өвөл ханиад хүрдэггүй гэнэ.


13.Харин энэ бол хиймэл эрхтэн биш шүү. Өтгөн хаталт ба түрий булчирхайн үрэвслийг дарахад зориулсан төхөөрөмж гэнэ.


14.Рубикийн шоог эвлүүлэх дуртай хүмүүст зориулсан тос. Хурдан эвлүүлэхийн тулд шоог энэ тосоор тослох хэрэгтэй гэнэ.


15.Харин энэ бол халзралтыг зогсоодог шидэт малгай юм байна. Ер нь эрчүүдийн хувьд ямар үеэд амьдарч байгаагаас үл хамаараад чалх, халзралт хоёр зүйл ямагт зовоодог, энэ хоёртой холбоотой асуудлыг шийдэх гэж мөнгө хайрлалгүй цацдаг, элдэв луйварчид ч үүнийг нь чадварлагаар ашигласаар ирсэн, цаашид ч ашигласаар байх бололтой.


16.Энэ бол хүүхдийн тоглоом биш харин ялаа алдаг усан буу гэнэ.


17.Галын өрөө чинь дэндүү жижигхэн талбайтай бол үүнийг ав гэнэ дээ.


18.Эрхтэнийг тогтоон баригч гэнэ. Хүнд ажил хийх үед эрхтэнийг унжих, санжигнахаас хамгаалан чөлөөтэй агаар оруулж сэрүүцүүлэх зориулалттай эд гэнэ дээ.


19.Нохойг машинаар зөөх үед суудлын бүрээсийг хумсаар урахаас сэргийлсэн төхөөрөмж юм байна.


20.Өндөр дөрвөлжлөгч. Ямар хэрэгтэй юм бол бүү мэд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.