Хойд насандаа эхнэр чинь болж төрөхсөн…

Сайн байна уу уншигчдаа. Би хааяа л энэ сайт руу орж хүмүүсийн бичсэн зүйлийг уншдаг юм. Тэгээд өөрөө ч гэсэн бичвэл сэтгэлд байдаг зүйлс нимгэрэх юм болуу гэж бодлоо. Өөр яриад сэтгэлээ онгойлгох хүн байхгүй болоод л тэр. Би одоо 29 настай нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Одоогоос 9 жилийн өмнө нөхөртэйгөө танилцсан. Гэхдээ энд бичих зүйл бол тэрнээс өмнөх миний хайрын түүх юм.

Түүнийг минь Б. гэдэг надаас 2 дүү байсан. Сумын сургуульд шилжиж ирж бүр болоогүй манай хамт нэг хашаанд байдаг айлынд ирсэн байлаа. Тэр маш өндөр. Би эхэндээ ч огт тоодгүй байлаа. Хэдэн дүү нар өөрийн хичээл гээд л хоол гэр орны ажил гээд ямар хийх юм мундах биш. Нэлээд удлаа тэр надтай бараг л ярьдаггүй чимээгүй хүүхэд байсансан. Би ч онц сурдаг хүүхэд байсан. Тэр ч онц сурдаг хүүхэд байсан. 2 ангийн зөрүүтэй болохоор бие биенээсээ хичээл асууна гэж байх биш.

Бидний үед утас энэ тэр байхгүй. Захиа занаа л зөөдөг байлаа шдээ. Ядаж байхад ангийн багшийнх нөгөө талын хашаа. Захирлынх бас хажуу талын хашаа. Би гэдэг хүн их л нэрээ хичээж явдаг даруухан сурагч байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр надтай хамт сургууль руу өглөө хамт гарж алхдаг боллоо. Ядаж байхад сургууль бас яг хашааны ард байдаг хэд алхаад л орчихно. Ганц нэг юм ярьнаа бас. Би ч юун тэр 2 насаар дүү хүүхдийг тоох манатай. Илүү юм огт боддоггүй л байсан. Өдөр ирэх тусам тэр минь надад арай өөр хандаад эхэлсээн. Усанд явж өгнө, түлээ хагалаж өгнө, түлээг минь гэрт оруулж өгнө. Хариуд нь амттай хоол хийж өгөөрэй гэж тоглоомоор ч юм шиг зүйлс хэлдэг болсон.

Сүүлдээ өглөө хичээлд явахдаа яг надтай зрэгцээд гараад ирдэг боллоо. Манайх монгол гэртэй тэднийх байшинд. Одоо бодохнээ тэр цонхоороо харж байгаад л гарж ирдэг байсан байхдаа гэж боддог юм. Эхнээсээ ангийн банди нар холбож дооглодог боллоо. Би ч нээх асуудал болгож янз бүр болдоггүй байлаа. Би өөрийгөө царай муутай гэж хэлэхгүй ээ. Бас их сайхан сэтгэлтэй. Сэтгэлээ илчилж захиа өгдөг хөвгүүд олон л байсан. Гэхдээ би хэнтэй нь ч үерхэж байгаагүй. Тэр хөвгүүнийг надад анхаарал тавьдаг болсноос хойш би өөрийгөө өөрчлөгдөж байгааг өдөр ирэх тусам л мэдэрдэг болсон.

Эхний улирлын амралт эхэлж тэр минь Архангай аймгийн нэг сум руу явах болж би дүү нартайгаа бас аав ээждээ очих болж бид нэг зүг рүү учраас хичээл амарсаны оройдуу хөдөлсийн. Тэр бид 2н дунд нэг хүүхэд сууж явсан. Би ч машинд суухаар дотор муухай оргидог учир ороод хэсэг яваад л унтаад өгсөн. Олон хүүхэд нэг машинд яваа болохоор даарна гэж байхгүй. 11 сарын амралт шүү дээ гадаа хүйтэн байсныг санаж байна. Нэг мэдсэн тэр минь миний өрөөсөн гарт бээлий өмсгөж байхыг би хальт харчихсан. Мэдээгүй юм шиг байгаад л байсан. Бээлийтэй гарыг минь атгаж үзэж байна. Бид 2н дунд суусан байсан хүүхдийн араар миний гар орсон байж таарж л дээ.

Тэгээд л зарим нь буух болж намайг буухад тэр минь өрөөсөн бээлийгээ үлдээлээ гэж хэлээд нэг бээлийгээ өгж байсан. Тэр бээлий шинэ шдээ надад зориулж авсан. Би дотроо баярлах шиг гэхдээ л хачин санагдаж байсансан. Ингээд улирлын амралт дуусч бид эргээд гэртээ ирж тэр минь ч ирсэн байв. Ингээд бүх зүйл өөрчлөгдөж эхлэсэн. Би түүнийг санадаг болчихсон байсан. Хүмүүс мэдчихвий гэж айдаг боллоо. Би ядаж байхад дүү нартайгаа байдаг байсан болохоор хүмүүс муу хэлэх байх гэж айгаад түүнийг гэрт байнга орж ирэхэд дургүй байдаг байлаа. Тэр гэхдээ их зөрүүд. Надад уурласандаа ангийнхаа охинтой хүртэл үерхэж байсан. Дараа нь яриад л бөөн инээдэм болж билээ.

Ингээд л өдөр хоног үргэлжилсээр тэр надад маш их хайртайгаа ч хэлсэн. Би эргэлзээд л 2 анги дор хүүхэдтэй яаж дээ гэж бодоод л. Үнэндээ бол би түүндээ хэтэрхий их хайртай байсан. Хайрын төлөө гэсэн зориг үнэндээ байгаагүй юм. Шинэ жил болох гээд аймгаас зурагчин ирснийг тэр мэдчээд зургаа авахуулий гээд суулгахгүй тэгээд л анх түүнтэйгээ зургаа даруулж байсан. Одоо тэр зураг байхгүй л дээ гэхдээ л тэр зураг энэ насандаа авахуулсан хамгийн гоё зураг. Тэр суучихсан би ард зогсоод түүнийхээ мөрөн дээр гараа тавьчихсан. Тавьсан нэг гарыг минь тэр нэг гараараа атгачихсан. Тэр зургаа нуух гэж бөөн юм болно. Хүмүүсийн хэл амнаас айх гэж бөөн юм болно шдээ. Бидний нууцхан хайр үргэлжилсээр…

Тэр ил байлгахыг хүсдэг байсан ч би эгчээс нь айгаад тас нуух санаатай л байдаг байлаа. Тэр минь хааяа орой гадаа таарвал тэвэрчихээд дээш өргөөд л намайг өхөөрддөгсөн. Энэ бүхнийг ингээд бичсэн чинь түүнийгээ улам л саначихлаа. Бид 2н уулздаг мөч бол өглөө хичээлдээ явахдаа таарна. Орой аз байвал харанхуйд гадаа таарна. Ингээд амарч сургуульдаа орсоор байтал би төгсөх болчихсон байлаа. Оюутан болно гэсэн үг түүнээсээ холдмооргүй байлаа. Тэр Улаанбаатраас шилжиж ирсэн аав ээж нь Улаанбаатарт байдаг байсан. Сургуулиа төгсөөд зуны амралт эхэлчихсэн бид 2 2уулаа бие биенээсээ хол гэхдээ залгаа суманд байдаг байсан.

Тэр нэг л өдөр манайд морьтой хүрээд ирсэн би санасан гэж жигтэйхэн. Гэхдээ л аав ээжээс айгаастай. Бас болоогүй өвөөгийнхөөсөө мориор хүрээд ирж байгаа хүнийг чинь яалтай билээ бас нэг найзаа дагуулчихсан. Аав ээж маань түүнийг маань сайн мэддэг тулдаа л болсон байх. Хоноод явахаар болвоо. Хонохдоо бас надаас хол эрэгтэй дүү нартай гадаа. Тэр шөнө ч бид 2 ярих боломж олдсон бол их л юм ярих байсан байхдаа. Маргааш нь тэр минь явахдаа гэрт орж ирээд хүн байхгүй байсан болохоор намайг анх удаа уруул дээр минь үнсээд баяртай гэж хэлэхэд нь би түүндээ анх удаа би чамд хайртай шүү гэж хэлсэн. Тэрнээс өмнө тэр минь л чамдаа хайртай гэж хэлдэг байсан. Тэр гараад л явчихсан морин дээрээсээ эргэж хараад л байсныг би гэрээсээ хараад л уйлаад л сууж байсан. Уйлж байгаа юм чинь гадаа яаж гарахав дээ аав ээжээс санаа зовоод.

Тэрнийг минь аав ээж дүү нар гээд бүгд л гаргаж өгсөн. Тэр минь намайг гараад ирэх болуу гэж харсан л байх. Ингээд оюутан болоод би гэдэг хүн хот орчлоо. Тэр минь сумын холбооноос эхлээд ярьдаг байснаа болиод таг болчлоо. Би дотроо санаастай дотуур байранд байдаг болохоор гадуурч гарахгүй. Хичээл хичээл гэсээр байгаад бас түүнийгээ санасаар байгаад бас гэрээ санаад эхэндээ хэцүүхэн л байлаа. Нэг өдөр гэнэт 9975…_тэй дугаар танихгүй дугаар. Гэтэл тэр минь хотод ирчихсэн сургуульдаа орчихсон гээд ярьсан. Би хичнээн баяртай байсныг тэр минь ойлгож байсан байх. Нэг гэмтэй зүйл байсан. Тэрний минь ар гэрийн амьдрал тааруу. Ээж нь биднийг мэддэг болчихсон байсан үе л дээ. Бид 2 хааяа амралтын өдөр уулзнаа. Хэсэгхэн ч гэсэн үнэхээр жаргалтай байдаг байлаа.

Нэг өдөр ээж нь залгасан хүүгээсээ сал гэж байна. Амьдрал тааруу учраас чамайг зовоохын нэмэр юун хайр жаахан хүүхэд уруу татлаа барьлаа гээд л загнаж өгсөөн. Би түүндээ хэлээгүй ээ. Тэр минь сүүлдээ залгахаа байлаа, утсаа авахаа байлаа. Нэг өдөр бас л ээж нь чамтай Б. уулзсануу л гэж байна. Улирлын амралт болоод би Эрдэнэтэд ирсэн байсан учраас үгүй ээ би Эрдэнэтэд байна л гэсэн тэгээд утас нь тасраад дүүд дүүд дүүд. Би сандраад л түүнийхээ дугаарлуу залгалаа. Нэг юм авлаа. Тэр ууртай байсан. Маш их ууртай яасан гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд утас нь дүүд дүүд дүүд…

Би маш их ганцаарддаг байлаа. Эхний улирлын амралтаар вагоноор Эрдэнэт рүү ирж явахдаа нөхөртэйгөө анх танилцаж байлаа. Энэ нөхөр маань залгаж ярьдаг л хүн байсан. Дотроо бол би түүнийгээ л санадаг байлаа. Тэр утсаа ч авахгүй хотод ирэнгүүтэй нэг анги дэвшээд орсон учраас 1-р курс төгсөхөд тэр 10-р ангиа төгссөн байлаа. Түүнийхээ тухай хүн амьтнаас асуух ч зүрх байхгүй. 2008 оны 8 сарын эхээр тэр надтай нэг юм залгаж ярьсан. Гэрт юу болсон тухай ээждээ уурласан тухайгаа намайг маш их санаж байна гээд бүх л зүйлээ хэлсэн. Бас сургалтын төлбөрөө олох гээд барилга дээр ажиллаж байгаа тухайгаа ч ярьсан. Гэхдээ л их сонин. Тэр надтай цаашдаа үргэлжлүүлж чадахгүй гэдгээ ч хэлсэн үнэхээр аймар.

Би бас Эрдэнэтэд ахындаа байсан учраас шөнөжингөө орондоо чимээгүй уйлсан. Тэр цагаас хойш 4 жилийн турш би түүний тухай гомдсондоо хэнээс ч юу ч асуугаагүй. Түүнийгээ хааяа санаж бодох болгондоо одоо өөр хүнийнх болоо байлгүй гэж боддог байсан. Хотод нөхөр хүүхэдтэй болоод сургуулиа төгсөөд сайхан амьдарч байсан. Гэтэл нэг өдөр нөгөө хамт хашаанд байсан түүний минь амьдардаг байсан хамаатных нь хүү манайд ирсэн. Маш аймар аймшигтай мэдээ дуулгасан. Тэр минь 2008 оны 8 сард надтай ярьснаасаа хэдхэн хоногийн дараа нас барсан байсан. БИ МЭДЭЭГҮЙ БҮТЭН 4 ЖИЛ АМЬДАРСАНДАА ОДОО Ч ИТГЭДЭГГҮЙ.

Тэр үед ярихад нь л би түүнд гомдож тунилгүйгээр түүн дээрээ яваад очих байж гэж одоог болтол харамсаж амьдарч байна. 2008 оноос хойш өдийг хүртэл би түүнийгээ зүүдлэх бүртээ сэрээд уйлдаг. Хааяа хажууд байгаад байгаа ч юм шиг. Түүнийгээ маш их санаж байна. Одоо миний хань надаас олон насаар ах ч намайг хамгийн ихээр дээдэлж хайрладаг. Энэ насандаа нөхрөө гомдоох зүйл хийгээгүй ч түүний өмнө буруутай ч юм шиг. Энэ олон жил ханилсан хань нь хорвоод байхгүй нэгнийг санадаг гэдгийг мэдчихвэл яанаа гээд. Гэхдээ ханьдаа хайртай. Би гэр бүлдээ хайртай.

ГЭСЭН Ч БИ АНХНЫ ХАЙРАА ТЭНГЭРТ БАЙГАА ТЭРНИЙГЭЭ МИНИЙ ДЭРГЭД БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭДЭГ. ХОЙД НАСАНДАА ЧИНИЙХЭЭ ЭХНЭР БОЛЖ ТӨРӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА.

7 Comments

  1. ужой says:

    Minii ehner ch gesen neg iimerhuu l gar daa nadad yamar ch hair halamj saihan setgel haragddagui tiim huntei udaan amidraad irheer bi ch gesen hundii huiten hair halamjgui tiim sonin ger bul bolj huvirdag yum bilee odoo bol bi hezeed salahad belen daraachiinhaa amidral tuluvluud ene amidral aa aajim aajmaar orhiod ehelj l baina daa hun gants l amidrana shuu dee saihan hair halamjaar duuren baigaad uhvel tegeed hun bolj tursunii utga uchir shuu dee tiimee bi shiidsen daraachiin amidral aa zohioh bolno

  2. unen says:

    khunii ekhner bolchkhood ingej soliorch baidag pizdanuud khurdkhan ukhej ter ukhsen khatsan deeree ochvol taarna

  3. Ganzo says:

    Getel manai exner nadiig vzen yaddag bxoo.

  4. Magy says:

    Гайхалтай хайрын түүх байна. Ингэтлээ догдолж хэн нэгнийг хайрлах юмсан. Гэтэл миний сэтгэл гэж зүгээр л мөсөн дагина байна дөө. Яамаар ч юм

  5. Ээгий-д says:

    Би ч бас. Хойд насандаа тэрнийхээ эхнэр нь болж төрөх юмсан.

  6. Zurhend tuslaa says:

    Uilj baina

  7. Gaanaaa says:

    gunigtai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.