Эмэгтэйчүүд үнэхээр ойлгомжгүй юм аа

Сайн байцгаана уу. Би энэ сайтын нилээн дээр үеийн уншигч бөгөөд ганц бие байхдаа өдийг хүртэл бусдын мэдээлэл, сэтгэгдлийг уншиж, өгсөн зөвлөгөөнүүдийг өөртөө тусгаж өөрийгөө гэр бүлийн амьдралдаа бэлдсээр муугүй болсон. Баярлалаа.

Одоо харин та бүхнээс зөвлөгөө хүсэх гэсэн юм. Би 27-той энгийн нэг залуухан аав. Охин минь 5 сартай сайхан амьтан бий бий хайр хүргээд л. Гэвч эхнэр маань хардаад бүр болохоо байлаа. Миний өмнө нь үерхэж байсан ч гэж хэлэхэд хэцүү зүгээр л хүүхэд үед найз охин нэртэй байсан, аль хэдийн мартсан охины зураг байсан учраас тэрийг хараад л надад итгэхээ больсон. Өөртөө хайргүй өмнөхөө боддог гээд л…

Би ч гэж би тэр зурагнаас болж ийм сүртэй юм болохыг мэдэлгүй анзаарахгүй орхиж л байдаг. Одоо бүр эмэгтэй хүний сэдэвтэй юм ярихаас яс хавталзаад байх юм. Би өмнө нь ч Донжуан байсан л даа. Гэхдээ эхнэртэйгээ гэрлэснээс хойш хуурах нь байтугай өөр эмэгтэйг харахаа ч больсон байхад хардаад, өөрийг нь хуураад байна гэж бодоод ХАРДААД байхаар дэндүү гомдмоор юм аа. Өөдөөс нь уурламаар орилмоор санагдавч хайртай хүнрүүгээ орилж хашгичиж чадахгүй юм. Угаасаа ч надаас тийм зан гарахгүй л дээ. Энэ нь ч байдлыг улам л хүндрүүлэх учраас чимээгүй л байж, энийгээ одоо боль гэж хэлдэг.

Энэ хардалт гэдэг үнэхээр хэцүү юм байдаг юм байна аа. Эхнэр маань охиноо хараад гэртээ байдаг учир их ганцаарддаг. Миний ажил үнэхээр их учраас гэртээ шөнө орой ирнэ, хоногоор ирэхгүй. Уул нь гэр бүлээ дутаах юмгүйгээр байлгаж, залуу байгаа дээрээ сайн хөдөлмөрлөөд ирээдүйнхээ суурийг гайгүй тавих гэж бодоод л зүтгэдэг гэхдээ ийм сэтгэлийн дарамт биеэр ядарснаас хэцүү байх юм. Энэ хардалт гэдгийг яаж болох вэ?

Туршлагатай аавууд минь хэлж тус болооч. Эхнэртээ маш их хайртай юмсан. Төрсний дараах сэтгэл хямрал байгаад хурдан өнгөрөөсэй л гэж найдах юм. Хүүхэд маань жаахан том болоод эхнэрээ хийх юмтай байлгавал энэ хардалт гайгүй болох болов уу? та бүхний гэр бүл, найз нөхдийн жишээнээс хуваалцаарай. Цахимаар зөвлөгөө өгчихөөр сэтгэлзүйч энэ тэр байвал дугаар хаягийг нь хуваалцаач. Та бүхэнд баярлалаа.

8 Comments

  1. Золоо says:

    1. Хайр халамжаа сайжруул 2. Яг өөр шиг шал утгагүй юман дээр албаар хард, өөр шиг нь үг хэрэглэ 3. Ажлынхаа дундуур санаа тавьж ойрхон ярьж бай 4. Худлаа хэлж болохгүй

  2. man says:

    Duu sain bna. Ehnii torolt teged gertee ganzaaraa baigaa bol tegne l dee. Chi odor bolgon zag tutam yariad end yavna tegej bna ene ter
    geed heleed biah heregtei. Hardah gedeg 1 talaar chamd hairtain shinj gehdee hetervel amidraliin tam shuu. Tenzuuleh heregtei haaya 1 uuriig ni hurgej baigaad taivshruul tegeheer iluu oilgodog yumaa.

  3. job says:

    заримдаа хүүхдээ ээж ааваараа харуулаад эхнэрээ гадуур гарах, найзуудтайгаа уулзах, гоо сайханд орох боломж өг, хамт гадуур зугаал. жижиг ч гэсэн бэлэг бариад орж бай. гэртээ удаан байгаад байхаар олон юм бодогдоод хэцүү байдаг юм

  4. Mmm says:

    Gertee suuugad huuhedee hardag esul jiremsen emegteichud mash ih gantsaarddag haayaa ch gsen zaw tsag gargaj haluun dulaan ug helj bai. Ayanda ajil torold orood irher yun hardah baitugai tiim zaw ch garahgu boldin. Neeh shan araas n tevreed hairtai shu chamda gj helehed emegtei hun hamgin iher bayrladag yulda

  5. mm says:

    Nadad yamar ch tiim araar tawisan zuil bhgui bi chamdaa l hairtai gj heleed uns tgeed ok

  6. БАТ says:

    Жаахан тэвчээд эхнэрээ ажилд оруулчих тэгээд л бүх зүйл океу

  7. Z says:

    Honogoor ajillan gej yu gesen vg we. Oor ajild orohiig bod. Ger bvldee tsag garga.

  8. Sjsjjsjj says:

    Bi ch bas hardaj solioruulj ywsan ehneree jhn niigmiin idewhitei nz nuhudteigee orj garj blgadaa tgd hiisweree bodoj urguulj ogno. Tgd hel amaara oilgoltsood hairtaiga hel ongorson zuil chi depress deed bn gd argadaldaa amarhan shuu de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.