Эмэгтэйчүүдийн эрх, бэлгийн онцлогоор ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэгч идэвхтэн Арвида Бистрем загвар өмсөгч хөл, суганыхаа үсийг хусуулалгүй зураг Инстаграмм дээр байршуулаад бараг зодуулах дөхсөн гэнэ.
Тэрээр эрэгтэйчүүд суга, хөлийнхөө үсийг хусахгүй байх нь хэвийн байхад эмэгтэйчүүдээс хөл, суганыхаа үсийг хусахыг шаардахыг тууштай эсэргүүцдэг юм байна. Тэгээд Adidas Originals-ын намар өвлийн хувцасны зураг авалтад оролцсоны дараагаар өөрийн хуудаснаа хөл, суганы үсээ хусуулалгүй зураг байршуулаад олон хүнд зүхүүлж, загнуулж, зарим нь бүр хүчирхийлнэ гэж заналхийлжээ.