Гоолиг биетэй харагдах хүсэлтээ хэт автсан зарим бүсгүй өөрийгөө тарган гэж өөлсөөр тархинд нь богино холболт үүсэхээр хэмжээ хязгааргүйгээр хоолоо сойж эхлэх юм.
Жишээлбэл, энэ зураг дээрх эмэгтэй. Тэрээр 10 жилийн өмнө фитнесс клубт хичээллэхээр ирээд өөрийн дасгалжуулагч залууд сэтгэл алдарч хоёул гэрлэжээ. Тэр үед Рэйчел Фаррух гэгч энэ бүсгүй 170 см өндөртэй, 57 кг жинтэй байж. Ер нь тун ч гоолиг байсан гэсэн үг. Гэтэл тв болон гялгар хавтастай сэтгүүлээс алдартай моделиудын зургийг харсаар байгад нэг өдөр тархинд нь богино холболт үүсэхэд илүү гоолиг харагдахын тулд хоолоо илүү сайн сойх ёстой юм байна гэж шийджээ.
Ингээд хоолоо сойсоор 37 настай эмэгтэй ердөө 18 кг жин татдаг араг яс болж хувирчээ.
Рейчэл өөрөө явж, хөдөлж чадахгүй болсон тул нөхөр нь түүнийг асрахын тулд ажлаасаа гарсан байна.