Гал шар үстэнүүд 2060 он гэхэд устана

ScotlandsDNA байгууллагын судлаачид шинжилгээ явуулаад дэлхийн хэмжээнд нийт хүн амын ердөөө 2% нь л гал шар үсний гентэй байдаг гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл Шотландад гал шар үстэй болох гентэй хүмүүс хүн амынх нь 13% -г эзэлдэг аж.

Гал шар үстэй болоход жилд эзлэх үүлэрхэг өдрийн тоо шууд нөлөөлдөг гэж эрэдмтэд үзсэн байна. Тухайн газар нутагт бүрхэг өдрийн тоо хэдий чинээ олон байна түүнийг дагаад яваандаа хүмүүсийнх нь арьс цайрч, сэвхдэн наранд эмзэг болохыг даган үснийх нь өнгө гал шар болдог гэнэ.

Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас үүлэрхэг өдрийн тоо цөөөрч, цаг агаар дулаарах тул үүнийг даган хүмүүсийн гененд өөрчлөлт орох бөгөөд нэн түрүүнд гал шар үсний ген тээгчдийн тоо эрс цөөрсөөр 2060 он гэхэд бүрэн устаж үгүй болно гэсэн тооцоо гарчээ.

Учир нь, гал үстэнүүдийн арьс нарны туяанд маш эмзэг арьсны хорт хавдар гэх мэт нарны туяанаас үүдэлтэй өвчнөөр үхэх магадлал нь эрс өндөр байдаг тул ийм байдалд хүрэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.