Сайхан царай, намирсан зөөлөн ус, өнгөлөг толигор арьс, ялдам инээмсэглэл ямар ч бүсгүйн чимэг. Дэлхийн өнцөг булан бүрийн бүсгүйчүүд гоо сайхандаа ямар зүйл зориулдагийг сонирхоцгооё.
Япон бүсгүйчүүд: Япон бүсгүйчүүд хоолондоо асар их хэмжээний далайн ургамал, амьтан хэрэглэдэг учраас булбарай арьсаа хадгалж чаддаг.
Англи бүсгүйчүүд: Англи бүсгүйчүүд хэрэглэсэн цайныхаа ууттай хандыг хаядаггүй. Хөргөгчинд хийн хадгалаад, нүдэн дээрээ жин тавьдаг. Энэ нь нүдний доогуурх үрчлээнээс сэргийлж, ядаргаа тайлдаг.
Франц бүсгүйчүүд: Франц бүсгүйчүүдоо энгэсэг тэгтэл хэрэглээд байдаггүй ч дур булаам харагдаж чаддаг. Энэ нь аливаад хэм хэмжээг тохируулж чаддагтай холбоотой. Тэд гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа жимсний хольцтойг сонгон авдаг гэнэ.
Орос бүсгүйчүүд: Орос бүсгүйчүүд гоо сайхандаа мөнгө харамгүй зарцуулдаг. Мөн арьс арчилгаандаа маш их анхаарч, төрөл бүрийн маск, бэлдмэлийн жорыг цээжээр мэддэг гэвэл хилсдэхгүй.
Итали бүсгүйчүүд: Итали бүсгүйчүүд будах дуртай. “Уруулаа будаагүй хүүхэн уйтгартай харагддаг” гэж ярьдаг. Дэгжирхэх, гойд чамин зүйлийг их сонирхдог.
Полын бүсгүйчүүд: Польш эмэгтэй хэзээ ч өөрийгөө хөгшин гэж голдоггүй. Хамгийн сүүлийн үеийн загвараар хувцаслах дуртай. Мөн зөгийн бал их хэрэглэдэг нь тэднийг гадна, дотно аль ч талаасаа эрүүл, үзэмжтэй харагдахад шууд нөлөөлдөг.
Голланд бүсгүйчүүд: Голланд бүсгүйчүүд натурал зүйлд дуртай. Жишээ нь тэд ихэнх цагаа далайн чийглэг уур амьсгалд болон ойн цэвэр агаарт зугаалахыг зөвлөдөг. Энэ нь нүүрний арьсанд ямар ч тос, пудрээс илүү үр дүнтэй гэж үздэг.
Хятад бүсгүйчүүд: Хятад бүсгүйчүүд үсээ угаахаас 20 минутын өмнө ургамлын тосоор хуйхандаа массаж хийн гялгар уут угладаг. Дараа нь үсээ цэвэр усаар зайлан угаадаг. Энэ нь нарны хэт туяанаас үсийг хамгаалдаг байна.
Аргентин бүсгүйчүүд: Аргентин бүсгүйчүүдийн нүүрний тос хэзээ ч дуусдаггүй. Үүний нууц нь тэд цөцгийн тосоор нүүрэндээ маск тавьдагтай холбоотой. Энэ нь хуурай, үрчлээтэй арьсанд гайхалтай үр дүн өгдөг гэнэ.