Монголд өдөрт 10 гэр бүл салж байна

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна.Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.

14518238_10155205030129045_892418876_n

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.

ГЭР БҮЛ САЛАЛТЫН НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД

  • Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

ТАЛ ГЭР БҮЛИЙН НӨЛӨӨЛӨЛ ХҮҮХДЭД

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай.Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

САЛАЛТААС ҮҮДЭХ ХОХИРОЛ

  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх,
  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог,
  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг,
  • Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах,
  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг,
  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах,
  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай,
  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт.

ГЭРЛЭЛТ, ЦУЦЛАЛТЫН ШАЛТГААН БА ГЭРЛЭЛТИЙН НАС

Гэр бүл салалтын 2006-2009 оны тоог сонгуулийн амлалт, нийгмийн халамжуудтай холбон тайлбарладаг. Энэ нь бодитой байж болох юм. 2014-2015 оны гэрлэлтийн насжилтыг харвал 18-19 насны 770, 20-24 насныхан хамгийн их буюу 11,700 хол давжээ. 2014 онд нэгэн залуучуудын байгууллагаас хийгдсэн гэрлэх насны талаар бичил судалгааны үр дүнд залуус гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг 25-28 гэж үзжээ.

Залуус өмнө нь судалгаанд гэрлэх насыг 20-25 гэж байсан бол 25-28 насыг илүү тохиромжтой гэж үзсэн байна. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнууд тухайлбал баруунд 30-аас дээш мөн 35-40 насанд гэрлэхэд тохиромжтой тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг хэмээсэн байна. 20-24 насны гэрлэлтийн бат бөх эсэх нь гэр бүл цуцлалтын тоотой уялдуулбал жил ирэх тусам нэмэгдэж байна.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

Өнгөрөгч онд гэр бүлийн тухай хууль шинэчилсэн найруулга батлагдсан боловч буцаагдаж хүчингүй болсон. Энэхүү шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна хүүхдийн эрх, гэр бүлд эзлэх байр суурь, ургийн бичиг, хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах гэх мэт эдийн засгийн асуудлыг нарийн зааж тусгасан.

Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлагыг тусгасан. Энэхүү хууль нь салалтаас үүдэлтэй хохирч буй хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмжийн асуудлыг гэрээгээр шийдэх тухайн тэтгэмжээ графикийн дагуу өгөөгүй бол албадан гаргуулах гэх мэт заалтуудыг тусгасан. Гэр бүлийг бат бэх байхын тулд хууль эрхзүйн орчин ялангуяа эдийн болон эдийн бус хариуцлага, гэр бүлийн гишүүн бүрт мөрдөх акт байх нь зайлшгүй болоод байна.

Гэр бүл салалтыг бууруулахад чиглэгдсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг гэвч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа их өрөөсгөл ямар нэг хуулийн хатуу чанд зохицуулалтаар хүчирхийлэл, хүн ёсны бус зүйлийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулна багасгана гэдэг асуудал.

Салалтыг багасгая гэвэл бид хамгийн суурь үеэс нь анхаарч гэр бүлийн төлөвлөлт, сэтгэлийн боловсролыг нас насны иргэдэд шатлалтай системээр хүргэх хэрэгтэй байна.

Мөн заавал саарал хар зүйлээр анхааруулж сэрэмжлүүлэх бус гэр бүлийн үнэ цэнэ, гэрэл гэгээтэй талаас нь ойлгуулах нийгмийн үлгэр дуурайлал үгүйлэгдэж байна.

SOURCE: uls.mn

2 Comments

  1. Tiim uu says:

    buh buruug erchuuded tohoj tedniig niigmeeree buruutgadag ni ih nuluulj bna. Jishee ni ehner ni eldveer doromjlilj setgel zuin huchirhiiel uildej nuhruu tevchih argagui baidals oruulj bna, ted ni algadaad, tsohiod avch bna, tegeed shartai huuhnuyd ni ehteigee niilj tsagdaa duudaj shorond yawuulj bna, er hun udaa daraa doromjluuljchihaad shorond yawuulaad bgaa ehnertei amidarch tuuniig tejeehiig huseh uu? Ugui, tegeed l uuriiguu hamgaslah uudnees salah shiidver gargaj bna.

    zodoj tsohiogui bsan ch zodoj tsohiloo gej gutgeed shorond yawuulj bna, tsagdaa shuuh er nuhurt ni itgehgui. ard ni hun doromjilson, gutgesen, setgel zuin huchirhiilel uildsen ehner YALGUI uldrj bna.

    yalgui uldehees gadna shuuh tsagdaagaar gar huluu hiij, tedneer dalailgaj nuhriinhuu ner turd haldaj, amidrald ni, ner turd ni sev suulgaj bna. Iim bhad yamar ch slahiig husrhees uur argagui. Harin ted daraa ni nasan turshdaa haramsana, ehneruud ni.

  2. ASD says:

    Negnee sn taniachgui bj yu yunii duhand hurelgui uvur turiindee orood huuhedtei bolood gerleed bga humuus teglgui yahvde.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.