Нууц амрагтай хүн бүрт зориулав

Нууц амрагаас болоод хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч, магадгүй хэдэн хүн амиа хорлож, хэдэн хүн ахиж хэнд ч итгэхээргүй болтлоо элэг зүрх нь эмтэрсэн бол гэж бодохоос л уур хүрээд байдын. Гэхдээ амьдралд юм юм л тохиолдох юм. Яг л энэ шүлгэн дээрх хоёр шиг…

– Гэмтэн ялтан мэт өөрийгөө би санадаг

Гэргийн чинь өмнө бүүр буруутан гэж боддог

Орчлон хорвоод өөрийгөө амьд явааг зүхдэг

Огт чамайг танихгүй байх минь яав гэж өөрийгөө л би зэмлэдэг ээ

Хэзээ ч хамаагүй дуудахад чинь түргэн тусламж шиг би гүйгээд л оччихсон байдаг

Хэрэггүй, ингэх нь хэрэггүйг мэддэг ч яваад л оччихсон байдаг

Яргуй унаж, сэргэх бүрд горьдлого минь тасардаг

Яавч хань чинь болж чадахгүйгээ өөрийн эрхгүй мэдэрдэг ээ…

Тэгэвч би утсаан тэврэн тэврэн чагнадаг

Тэргэл сарны доор ганцхан өөрийг чинь л хүлээдэг

Одоо боллоо цэг тавья гэж мянган удаа өөртөө андгайлсан ч

Орхиод чамаас холдож чадахгүй, оргилсон хайрандаа гинжлэгдсэн байсан

Эхнэртэй чиний юунд болж ингэж татагднам бэ?

Эхлэлтэй нь учирсан учирлын төгсгөлийг нь хурдан зангидаач

Бусдын нулимсан дээр жаргахгүй гэж өөртөөн амалсан хэдий ч

Буцааж ч болохгүй, авахын аргагүй сэтгэлээн би яахын бэ?

Орчиж гүйхийн хорвоод ойлгох хүн ховор оо

Оройтсон хайр гэгч манант өдрүүд шиг гаслалтай

Сарны шувууд дуулан жиргээд

Саруул талын цэцэгс бvжнэ

Хайргvй байхын арга vгvй еэ

Хавар хайр дагуулж ирдэг юм уу

Сэтгэлийн хєнгєн гунигийг хєндєж

Сэргvvн цэнхэр бороо шивэрлээ

Сэргэлэн салхиар vvлс сэмэрсэн

Сэвэлзvvр нойрондоо чамайг би харлаа

6 Comments

  1. Anya says:

    ger bvltei huniig hairlana gedeg setgelee semlehiin zowlon yumuudaa , sanasan uyedee duudaad tewreh erhgui ch ger bulees n salgah zurhgui uulzahgui baiy salay geheer ulam iheer temuuleh setgel gdg

  2. Uuchlaarai says:

    Hamgiin hetsuu zuil yawch bolohgui gdgiig medseer bj setgelee barij diilehguin zowlon. Nadad buh yum bdag. Henii ch huseed ch awj chadahgui aaw eej min ger oron ed horongo hamgiin saihan ajil, eejees min ogson saihan tsarai gd humuus bugd nadad ataarhaj nmg togs negen gedeg. Harin bi ene ih buyang diilj chadahgui byatshan setgel zurhee diilj chadahgui ywnadaa. Burhan uneheer sonsdog bol bi hezee ch tuuniig ger bulees n bulaahiig husdeggui yum shvv. Harin bi l tuund buh zuilee zoriulj ywahiig husdeg. Ghdee tseejin deer mash ih owdoj bn. Buhel buten 3 jil ger bultei huniig ooriin met aashlah tsaashdaa her udah yum bol bi

  3. Даваасүрэн даажаа says:

    Дундуураа дуургээ л биз. Яадгийн. Амьдрвл ямар заавартайгаа ирдэг юмуу.

  4. Hhhhjjj says:

    Nu a bish bhaa ooroos chn bas nuhruus chn iluu ih shaltgaalna

  5. Лол says:

    Хараал идсэн сексээс л хамаг юм болж бхгүй юу даа. Далай лам шиг сайхан гэгээрчих юмсан. Тэгүүл хэн нэгнийг бодож хүсээд бхгүй амар болох байхдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.