Одуудын хувьд гоолиг харагдах нь нэн чухал. Иймд гоолиг харагдахын тулд юугаа ч хайрлахгүй гэж болно. Жишээлбэл, тэд тусгай бариу шоорт өмсөж гуяа, өгзөгөө илүү галбиртай үзэмжтэй болгож харагдуулдаг аж. Мэдээж үүнийгээ маш ихээр нууж, байнга дасгал хөдөлгөөн хийдэг болохоор гоолиг харагддаг гэж ярих дуртай. Гэвч паппараци гэж аймаар хүмүүсийн дурангаас тэд юу ч нууж чадахгүй.