Охидын цэвэр ичимтгий зан учиртай юу?

Эр хүний толгойг эргүүлж сээтэгнэж байхдаа хүүхнүүд “би яагаад ингээд байна вэ” гэж огт боддоггүй. Ямар ч бүсгүй хүн эр хүний өмнө аймхай бяцхан охин болж жүжиглэх нь аль хэдийнэ дасал болсон. Тэгээд ч сээтэгнэл нь эмэгтэй хүний үндсэн зан болжээ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар эмэгтэй хүн эрчүүдэд сээтгэнэн өөрийн хойноос гүйлгэж байхдаа тэднийг анхааралтай судалж ирээдүйн хүүхдийн эцэг, халамжит хань болж чадах эсэхийг харж, цэнэж байдаг ажээ. Энэ зан байдал нь эмэгтэйчүүдэд байгалиас заяасан байдаг гэнэ.

Эрчүүдэд ямар хүүхэн таалагддаг вэ?

Хэрэв энэ талаар сэтгэл зүйчдээс асуувал зарчимч, хатуу хүүхнүүд эрчүүдийн хайрыг булаана гэж хэлэх биз. “Цэвэр ичимтгий” зан одоо ч үнэ цэнээ алдаагүй, алдах ч үгүй биз ээ. Энэ бүгдийг та өөр дээрээ тунгаагаад нэг үзээрэй. Хэн ч гэсэн ирээдүйнхээ эхнэрээ “галзуу” элдэв муу зуршилтай байхыг хүсэхгүй биз дээ. Эрчүүд л эмэгтэй хүнийг ааштай, тунимхай, “эрх амьтан” болгодог. Хүн төрөлхтөн бүх л түүхийн туршид эрчүүд эмэгтэй хүнд бэлэг өгч тэдний төлөө байлдаж, тулалдаж ирсэн. Хүүхний төлөө хоорондоо халз тулаанд ордог цаг нэгэнт өнгөрсөн боловч одоо ч гэсэн эрчүүд хүүхний хойноос бүхнийг мартан гүйж, хөрөнгө мөнгө үрдэг нь хэвээр үлджээ.

Гэхдээ өнөөдөр эмэгтэй хүн эр хүнтэй тэгш эрхтэй болсон болохоор хүүхэн “эргүүлэх” заншилд нилээд өөрчлөлт оржээ. Эрчүүд болгон янз бүрийн ааш араншинтай байдаг. Зарим эрчүүд эмэгтэй хүнийг амьд явахын утга учир гэж үздэг. Тэдэнд хүүхэнтэй унтах ч сонин биш. Таалагдсан бүсгүйгээ зогсоо зайгүй, зав чөлөөгүй эргүүлэх нь хатуу ундаанаас таашаал авдагтай ижил. Ингээд зорьсондоо хүрмэгц түүнийг орхин дараагийн хүүхний араас элдэж эхэлдэг. Ийм эрчүүдэд эр хүнийг халгаадаггүй хатуу хүүхнүүд их таалагддаг.

3 Comments

  1. lol says:

    tsever ichimtgii genee, tiim zuil odoo baihuu. neeg ih zuulun naakinhai hooloigoor jiriin uedee yarina, harin dogshirson uedee nuguu saihan hooloi ni halgavch bsan ni ilerch arhirch hurjignene shuu dee,

  2. Hmm says:

    Odoonii mgl ohiduudad ichne zovno gej bdag umuu. Neg ohintoi 7sar orchim uerheed salaj bsiin. Sariin daraa uur zalyytai bolson gesen syrag bsiin. Tgsn neg ugluu zalgaj bna yah gesiin bol geed avsan byydald shartaad bj bna gants um avaad hureed ireech geed guigaad boldoggui. Tgd yahav dee sain muu ch umnu ni bas 2 bie nee gej bsan um chin yamar negen um bolsiin bolyy gej bodood yavaad ochson. Harin tegej avdiin naiz zalyy ni huduu ajilaar 14 honog yvaj bga tgd gargaj ugj bna geed 2 uulaa uugaad karaoke orood tgd byydaldaad naiz zaluu ni turun yavsan chi buugaad buudlaa dahiad neg honog syngachih suuliin udaa hamt bya gejvv. Tgd yahav dee hamt bsan shd yamar aldah um bga bish

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.