Сексийн үед бүсгүй хүн юун тухай боддог вэ?

Бүсгүй хүн сексийн үед олон л зүйлийн тухай бодно. Гэхдээ тэр тухай танд яасан ч хэлэхгүй. Энэ бол баталгаатай. Америкийн эрдэмтэн Сьюзен Хейман “Бүсгүй хүний тархи сексийн үед эр хүнийхээс хавьгүй илүү ажиллаж, хийсвэр сэтгэмжинд автамхай байдаг” гэж дүгнэжээ. Ямархуу зүйлийг хийсвэрлэн боддог болохыг нь эрчүүд та бүхэнд танилцуулъя.

Өөр эрийн тухай…

Яаж мэдэх вэ? Янаг хос болоод удсан ч гэлээ, дотны харьцаа тань нэг л биш болжээ. Бүсгүй тань эрхлэн аальгүйтэхгүй, тэврэх, үнсэх нь багасч. Харин орондоо энхрийхэн, дур тачаал нь оргилсон нэгэн болж хувирна. Гэхдээ нүд нь байнга аниастай, таны нэрийг огт хэлэхгүй гээч.

Яагаад? Сексийн үед өөр эрэгтэйг төсөөлдөг эмэгтэйчүүдийн 35% нь алдартай жүжигчин, дуучин, улс төрч зэрэг “оддыг”, 20% нь хувийн танил хүнээ /хамт ажилладаг хүн, хөрш г.м/ 45% нь хийсвэр дүрийг сонгодог байна. Гэхдээ тэдний олонх нь нөхөр, амрагаа солихыг хүсдэггүй, зүгээр л сексийн таашаалаа илүү их болгохын тулд тийнхүү төсөөлдөг байна.

Таны хариу үйлдэл: Анх таны юу түүнийг татсан бэ, та яаж өөрчлөгдсөн бэ гэдгээ санаж, дүгнэлт хий. Гүзээтэй эсвэл сахалтай болсон уу, амралтын өдрүүдэд үсээ самнахгүй, түүнд сайхан харагдах гэж хичээхээ больсон уу? Бүсгүйдээ таалагдах гэж хичээдэг байсан үеэ сэргээ. Жор энгийн: гимнастик сайн хий, ариун цэврийг сахь, хувцаслалт, аяг аашаа анхаар.

Үр дүн: Бүсгүйн тань төсөөлөл дэх “зочид” өөр газар луу одох болно. Европ руу ч юм уу.

Бие, галбирынхаа тухай…

Яаж мэдэх вэ? Тэр гэрэлтэй нөхцөлд секс хийхээс татгалзана. Шинжлэх ухаанд мэдэгдсэн 500 байршлаас 499-ийг нь үгүйсгэнэ. Хөх, хэвлий, хөл зэргээ илж таалуулахаас дургүйцэж, гарыг тань зайлуулна.

Яагаад: Бүсгүйчүүд бие галбиртаа маш шүүмжлэлтэй ханддаг. Сэтгүүлийн хавтсан дээрх Наоми Кэмпбелл, Синди Кроуфордыг хараад л сэтгэлээр уначихна. Өөрийн биеийг өө сэвийн цуглуулга гэж тооцно. Синди, Наоми тэргүүтнийг гоо засалчид 5 цагийн турш тордож, чимсний эцэст зураг авч, зургийг мөн хэдэн цагийн турш компьютерээр янзалсны дараа л фото бэлэн болдог гэдгийг тэд тоохгүй. Тэгээд л өөрийн биеийг жинхэнэ эмгэнэл гэж үзсээр байдаг. Харин эр хүний бие галбирын “алдаа дутагдлуудыг” уучлахад бэлэн байдаг нь сонин.

Таны хариу үйлдэл: Магтаал урсга, үнэнд нийцэхгүй байсан ч хамаагүй. Түүний бүх юм дэлхийд хамгийн шилдэг гэж хэл. Гэхдээ яаж эвтэйхэн магтах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй шүү.

Үр дүн: Таныг юуг ч үнэлж дүгнэх чадваргүй сохор номин гэж бодох хэдий ч, ичихээ болино. Өөрийгөө гэрэлд харуулах болно, эхлээд лааны гэрэлд, дараа нь гар чийдэнгийн тусгалд, тэгээд 100 ваттын чийдэнд харуулах болно оо. Хэн хэнд нь маш их таашаал ирэх болно.

Хоолны тухай

Яаж мэдэх вэ? Үүнийг мэдэх шиг амархан юм байхгүй. Сексийн өмнө, сексийн үед, дараа нь бүсгүй яаравчлан идэж ууж байгаа бол ойлгомжтой. Сексийн үед идэх хүсэл төрөх нь эмэгтэй хүний хувьд энгийн үзэгдэл гэнэ.

Яагаад? Хооллох болон бэлгийн сэрэл эмэгтэй хүний хувьд харилцан холбоотой байх нь олонтаа. Тийм учраас л сексийн үед идмээр санагддаг, хооллох үед сексэдмээр санагддаг болж таарах нь. “Ревлон” компаний санал асуулгаар бол эмэгтэйчүүдийн 34%-д нь дарс,шампанск бэлгийн дур хүслийг төрүүлдэг гэнэ. 29%-д нь зэтгэнэ, 23%-д нь шоколад, 19%-д нь цөцгий тийм дур хүслийг төрүүлдэг байна.”Ревлоны” санал асуулгын хуудсанд дандаа “гоё сайхан” хүнсний нэрс байсан, төмс, өргөст хэмх, хиам зэрэг “царай муутай” хүнсийг дурдаагүй гэдгийг нэмж хэлье.

Таны хариу үйлдэл: Сексийн үед идэж болохгүй гэдэг нь хоцрогдсон ойлголт. Харин ч сэтгэл зүйг тогтонгишуулх, тайвшруулахад сайн нөлөөтэй ажээ. Унтлагын өрөөндөө идэж сур.

Үр дүн: Хүний хоёр гол таашаал зэрэг хангагдана. Бүсгүй тань хоолны тухай бус хоёр биенийхээ амраглалын тухайл бодох болно.

Жирэмслэхгүй байх тухай

Яаж мэдэх вэ? Тэр ямагт л хуанли үзэж дээр нь тэмдэглэгээ хийнэ. Зарим тэмдэг нь “энэ өдөр секс хийхгүй” гэсэн үг. Дур тавихын өмнө холдохыг шаардана.

Яагаад? Эмэгтэй хүний жирэмслэхээс айх нь эр хүний үргүйдэхээс айхтай тэнцэнэ. Жил бүр хүүхэд төрүүлж бүгдийг нь өсгөнө гэдэг дааж давшгүй хэрэг болох нь тодорхой.

Таны хариу үйлдэл: Хамтдаа жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийг хай, сонго.

Үр дүн: Бүсгүй айхаа больж секс ахин та хоёрын дур хүслийг татсан үйл болж хувирна.

Порно киноны тухай

Яаж мэдэх вэ? Хэрэв тэр порно кино үздэг бол сексийн үеэр амьдралд хэрэгжүүлэхийг оролдоно.

Яагаад? Эмэгтэйчүүдийн 70% нь порно үзээд сэрэл нь хөдөлдөг байна. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Тиймээс “тэр хуурцагт байсан тийм үйлдлийг хийцгээе” гэж хэлэхийн оронд танаас санаачилга гарахыг битүүхэн хүсдэг. Тэр нь бүтэхгүй бол сексийн үед таны тухай бус порно киноны тухай бодож байж болох юм. Хүчин, асар том бэлэг эрхтэн, аман болон шулуун гэдсийн секс гээд л юу эс толгойд нь орохгүй гэх вэ?

Таны хариу үйлдэл: Уруу татагч болж хувир. Гэртээ элдэв шидийн сэтгүүл, кино авчир. Тэгээд сексийнхээ өмнө үзэж бай. Ямар үйл үйлдлийг нь хэрэгжүүлж болох вэ гэдэг талаар илэн далангүй ярилц. Тоглоом наадмын маягаар ярилц. “Зүгээр л хийгээд үзье, сонирхоод үзье” гээд л хэрэгжүүл.

Үр дүн: Бүсгүй порно – хүсэл мөрөөдлөөсөө ичиж зовохоо болино, ойлголцол ирнэ. Сексийн үед тэр танаас өөр зүйлийг бодохоо болино.

Лесби сексийн тухай

Яаж мэдэх вэ? Биеийн эршүүд хэсгүүдийг илж таалахаас зайлсхийж, эмзэг зөөлөн хэсгүүдэд л төвлөрнө. Өгзөг, хөхийг тань илнэ. Харин нууц эрхтнээс зайлсхийнэ.

Яагаад? Лесбийн тухай бодно гэдэг нь ижил хүйстэн болох тавилантай гэсэн үг огт биш. Эр хүн бүсгүйгийнхээ физиологи, сэтгэлзүйн онцлогийг мэдэхгүй, мэдрэхгүй, бүдүүлэгдүү авирлах нь дээрхи дээрх бодлын шалтгаан болж өгдөг. Өөрийг нь бүрэн ойлгох хүн бол эмэгтэй хүн л юм гэж бодоход хүргэдэг.

Таны хариу үйлдэл: Аль болохоор зөөлөн илж таалж энхрийлэхийг хичээ. Хурууны өндөг, хэлний үзүүр  дэрний өд зэргээр таалбал сайн.

Үр дүн: Эр хүн эм хүнээс өөрцгүйгээр өөрийг нь ойлгож чадна гэдэгт бүсгүй тань итгэнэ. Итгэлцэл сайн болбол сексэд эм хүнээс илүү байх болно гэсэн зүй ёсны дүгнэлтэд ч хүрнэ.

2 Comments

  1. Busgui says:

    Manai nuhriin erhten nadad hemjee ni tomdood bnaa uvtguhuus uur medremj turuhgui uur hureed bhima yaval deer ve zovlooch

  2. aaaa says:

    Царайлаг цэвэрхэн 35- дээш насны эмэгтэй байвал холбогдоорой. сайхан сексийг бэлэглэн юу хүссэнээ хийлгээрэй. mail хаяг stopstop0927@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.