ТА ХӨВЧАА ТАСДУУЛСАН УУ?

Эрэгтэй хүний бэлэг эрхтний толгой хэсгийн арьсыг тайрч авахыг хөвч таслах буюу циркумзиц гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбарыг хийлгэх гол шалтгаан нь ариун цэвэр, эрүүл мэндтэй холбоотой байдаг бөгөөд хөвчөө таслуулахгүй бол тээрхийн арьс нарийсч бэлэг эрхтэний толгой гарч ирэх боломжгүй болсноор бэлгийн өнгөр тэр хавьд ихээр цуглаж үрэвсэл үүсэх аюултай болдог.

Мэс ажилбрын давуу талууд:

  • Нярайн үед хөвчийг нь таслуулбал бэлэг эрхтний хавдар тусах магадлал нилээд хэмжээгээр багасна
  • Нярай үед мэс заслыг хийлгэвэл эдгэлт нь насанд хүрсэн хүнийхийг бодвол түргэн байдаг
  • Шээсний замаар халдварладаг үрэвсэлт өвчин тусах магадлал 10 дахин багасдаг
  • Эрчүүд энэ мэс ажилбарыг хийлгэсэн байвал эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдарын вирусыг авах магадлал бага
  • Бэлэг эрхтний ариун цэвэр сайжирснаар БЗХӨ тусах магадлал багасна
  • Мөн бэлгийн өнгөр цугларахаа больдог учраас эрхтнээс ялгарах эвгүй үнэр багасна
  • Бэлгийн хавьтлын үед үрийн шингэн хэт хурдан гадагшлахгүй байх боломжоор хангадаг

Мэс заслын дараа хүндрэл тохиолдох нь бага бөгөөд ихэвчлэн мэс засалчийн буруугаас үүдэн идээлэх, бэлэг эрхтэн гэмтэх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлэгт хандаж хийлгэвэл аюулгүй.

4 Comments

  1. Duulga says:

    bi odoo 23 tai tastuulaad 2 jil bolj bain ymp asuudal hapin 1.5-2cm urt bolsn bh.

  2. Ах says:

    Hudlaa shaah yumaa

  3. dfsdf says:

    Tasduulsanaas uuden urt bogion hugatsaanii surug tal n iyu ve?

    • hiilgej bsan says:

      anh hiilgehed dotoojond hyreed ovduulne.
      erhteni tolgoin medee aldaj eheldeg.
      joohon bandi baihad medremtgii baih n hetsyy hurdan taviulah gd bdag bolov ch,
      35-s hooshoo tolgoin medremj muutai tul sexiin medremj bagasah muu taltai.
      burhan hyniig togs buteejee, erhteneeree oroldvol evdhiin temdegee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.