Хэдий чамайг facetee block-олчихсон ч сэтгэлдээ бол чадахгүй байна. Намайг өмгөөлөөгүйг чинь бодохоор дотор муухай оргиж зэвүү хүрч байгаа ч чамайг санах сэтгэл минь чамайг нэхээд байлгахгүй байна. Надад хайргүй надруу залгахгүйг чинь мэдсэн хэрнээ утсаа байн байн ширтээстэй. Facetee шинэ юм постлох болгондоо чамайг дэргэд байгаагаар төсөөлж, намайг анхаарч хараасай гэсэн шиг л.
Блок дэмий хийчихэж, мессенжэрээр хааяа чамайг ороод ирэхэд сэтгэл минь догдолж, надруу ганц ч болов юм бичээсэй гэж мөрөөдөөстэй. Тэр бодвол надаас өмөөрсөн хүүхнийхээ энгэрт нь эрхэлж байгаа байх. Гэхдээ үгүй гэдгийг нь мэдсээр байж шаналаад байна. Санаад байна. Зүгээр л тархиныхаа тэрэнтэй холбоотой бүхнийг Deletle-чихмээр санагдсан ч чадахгүй нь.
Би өөрийгөө шахах тусам чамайг илүү санаж ганцаардаад байна. Яагаад би ганцаараа шаналж байгаа юм бэ? Чамтай учраагүй байсан ч болоосой. Тэгүүл би юу ч мэдэхгүй чигтээ эрх чөлөөтэй байх байсан. Миний мэдэрч байгаа энэ мэдрэмжүүдийг чи мэдэрдэггүй нь харамсалтай. Чи 2,3-аар нь хүүхнүүдтэй уулзаж намайг бодох сөхөөгүй жаргаж байхад би…? Чиний тухай бодож шаналж байна.
Цаг хугацаа салхитай нийлж хэрэн тэнүүчлээд чиний тухай бодлыг ор мөргүй арилгах үе битгий ирээсэй. Зүгээр л ухраад бид 2-ыг учраа ололцоход туслаач дээ. Магадгүй тэрнээс минь өөр сайхан залуу гарч ирээд хэзээ ч чиний надад өгөөгүй хайрыг мэдрүүлэх үе битгий тохиолдоосой. Зүгээр хэзээ ч чамтай дахиж уулзахгүй гэдэг тэр үгийг хэн хэн нь хэлэхгүй байгаасай.
Би зүгээр л уулзаагүй удчихсан санасан болохоороо муухай ааш гаргачихсан. Зүгээр л надаас бусдад анхаарал тавилгүй 2улахнаа уулзахыг хүссэн дээ л эсрэгээр нь эргүүлчихсэн тэр өдрийг.
Харин одоо бодит байдалтай эвлэрч чадахгүй нь. Яагаад тэгтлээ хайрлачихаад тэрний бүх зүйл нь зөв юм шиг санагдаж байгаа ч бардам зан минь харин үгүй ээ чиний зөв байсан гээд байгаа юм болоо? Амин хувиа хичээсэн хүссэн үедээ залгадаг тэр залуу чамайг ашиглаж байсан шдээ гэх үгийг миний дотрох бяцхан тархи минь байнга шивнэж зүгээр л чи цаашаа эргэж харалгүй алх гээд байтал харин сэтгэл минь яагаад шаналахыг илүүд үзээд байгаан бол. Хийх дуртай зүйлрүүгээ анхаарлаа хандуулж,, бүх зүйлээс холдохыг хичээж байгаа ч чиний нүдний харц үе үе сэтгэлд тодорч орж ирээд байх юм. Надад яагаад тэгж хандсан юм болоо гэж бодоод түргэн мартахын тулд чиний бүх муу чанаруудыг цаасан бичих гэтэл улам дордчихлоо. Харин хамтдаа сайхан байсан үе л чиний инээмсэглэл л бодогдоод байх юм.
Зүгээр л гарнаас минь атгахад зүрх минь хэрхэн догдолдогийг, чамтай унтаж байхад нойр сэргэчихээд чиний хүүхэд шиг унтаж байгааг харахдаа үйлдэл бүрийг чинь цээжилчихэж. МАРТ гэж өөртөө хүчээр тулгаж байгаа минь өөрлүүгээ цэнэгтэй буу тулгачихсан байгаа юм шиг л санагдаж байна. Хэцүү санагдсан ч тэсээд гарах болов уу? мэдэхгүй юм.
9 Comments
chi huugiin mini aavd sanaarhad barigdaa bizdee? udur shunugui zalgaj gertni amar zayagni uzuuldeggui baisan bizdee chi, hohi chini za ,yu tarina tuuniigee huraadgiin, chinii zovsoor baigaag unshih saihan bainaa ter hezeech chiniih bolohgui, eniig l bi sain medej baina, ter chamd ogt hairgui bolohoor chamaig umuuruugui um za yu? chi joohon ohin baijiij haaya neg tasartsan sogtuu uedni olj uvurtuldug baisan bizdee, buzar buzar heleh um bish. chi odoo zuv amidarii gej baigaa bol baarnii yanhan hiihee ehleed bolichih heregtei, tehgui bol bugd chamaar toglono za
kkkk. Yun chinii Nohor yu yrina ve? Chi setgetsee uzuulee. Tanai nohor ternii nuuts amragaas oor hun ene hotod bdagguimuu. Tgd ch baar ogt yriagui bna ho. Sain unshchaach xa xa
Zasss yrshig l bnaa yundaa shanalaad bgaan blockluul blockliisht ergej harahguigeer nyts blocklo muusain biyee tooson shalig yumnuudiig
Зүгээр ээ, тэсээд гарна. Өөрийгөө март гэж битгий хүчил, бодмоор байвал сайн бод, яваандаа ухаан санаа чинь сийрэгжээд тайвшраад ирэхээр хөндлөнгийн нүдээр хараад үз. Чамд халамж анхаарал дутагдаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа залуутай битгий уулз гэж үг байдын. Тэглээ ч тийм 2, 3 хүүхнүүдтэй уулздаг залуугын 4 дэх баймаар байна уу.
Kkk, tygal гэсэн балай юмнууд битгий коммент бичиж байгаач.
Odoo yay ghev de zam niileh zayanii hani bish l baij de
haramsaj bna, ert negen tsagt haramsdag l yum, aash aviraa tataj, hun shig hun bsan bol odoo ingeed haramsaad gevtej bhgui bsan daa, busdad ni surgamj bolog.
adair aash ni diildeggui ems zamiin dundaas gantsaar uldej, zasrahgui neg ni nasan turshdaa gantsaaraa
yawah niguurtaidag aa,.
niguurtai ch geh shig. xa xa
Bolor tsomd shaachmaar uran yaruu hutsdag chiigii iu gui iu….
neg l ih bolor tsomoor shaalgachihsan hun kkk