Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие 33 настай төрийн албанд ажилладаг эгэл жирийн ганц бие бүсгүй. Ганцаараа 7 жил амьдарсан. Надад дутагдах гачигдах юмгүй сайхан л амьдарч байна. Хамгийн хэцүү нь хань ижил юм. Би нэг жилийн өмнө нэг залуутай танилцаж уулзаж хайр сэтгэлийн холбоо болсон юм. Тэр минь архи уудаггүй амьдрал ч сайн залуу. Ганц тэнэг зан нь хэнэггүй. Өдөрт нэг л удаа залгана.
Урьд нь эхнэртэй нэг хүүхэдтэй байж байгаад 3 жилийн өмнө салсан юм байна лээ. Тэгсэн саяхнаас албан ёсоор шүүхээр салаагүй шүүх дээр л байгаа юм байна. Хуучин эхнэр нь салахгүй эргэж нийлье гэсэн гэнэ. Найз маань уучилж чадахгүй гэдгээ хэлсэн байна лээ. Надад үнэхээр хэцүү байна. Би энэ хүнийг орхиод явах уу эсвэл шүүхээр шийдтэл нь тэвчээд байж байх уу? Надад зөвөлгөө өгөөч. Би ганцаардаад байна. Яагаад хүмүүс шиг сайхан амьдарч болдоггүй юм болоо. Амьдрал үнэхээр ээдрээтэй хэцүү юм. Бас гунигтай.
5 Comments
эртхэн тэр асуудлаа янзал гэж хэлээч, одоо чи ямар 20т биш ийм тохирсон хүн таарсанд нь баярлаад наагаад авна биз
Залуу та өөртөө болон найз бүсгүйдээ/эхнэртээ с
Odort 1-s olon zalguul bi lav booj uxnee. uxsenee xiigeed bain bain zalgaad baidag um geed? Tiim olon zalguulj chi uxsenee xiix gej bgaan be?
turin albaniikhan gej khikh ajilgui ail ger uimuulsen iimerkhuu avgaichuudaar duurchikhsen
Avilgaar amidardag novshnuudaas bolj unuudur Mongol uls iim baidaltai bj bainadaa
Дахиад хэдэн жил ч салахгүй зууралдах юм билээ. Эртхэн больсон дээр байх өө, гэтэл дахиад л нэг өмнө нь гэрлэж байсан хүүхэдтэй хүнтэй таарна? Тэр үед бас л өмнөх амьдрал нь та 2ын дунд орж ирэхээс өөр аргагүй. Бас л гуниглаад суух уу яах вэ? Сэтгэл зүйч дээр очиж наад асуудлаа ярьж, шийдвэл зүгээр шиг ээ.