Энэ олон сайхан үг хэтэрвэл залхмаар юм…

Гуйж байна хайрт минь. Би энэ тухай хэлэхгүй бол галзуурах нь. Чи надад дандаа гоё үг хэлэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Бид хоёрт нэгэндээ хэлэх нандин сайхан үг байхгүй болчих вий гэж би айж байна. Заримдаа хүн хайртай хүнээ алдахгүй гэсэндээ олон тэнэг үйлдлийг хийдэг юм шиг ээ. Чи надад хэлэхдээ -Би чамд хайртай, чамайгаа маш их санаж байна, чамгүй байж чадахгүй нь, чи минь ямар хөөрхөн гээч, чиний нүд ямар гоё гээч гэх мэтчилэн олон сайхан үг хэлдэг. Гэвч энэ олон сайхан үг хэтэрвэл залхмаар юм…

Заримдаа би чамтай дуугарч чадахгүй хажуугаар чинь харж өнгөрдөг байсан тэр үедээ илүү их хайртай байсан ч юм шиг. Бид өдөр шөнөгүй хамт байж нэг нэгнийхээ сэтгэл рүү хэтэрхий их ойртвол удахгүй нэг нэгнээ үзэн ядах ч юм шиг. Заримдаа чамайгаа тэвэрч зогсохоос илүү, эзгүйд чинь үгүйлж чамайг гэсэн сэтгэлээ өлсгөх хэрэгтэй ч юм шиг. Ингэж байж бид нэг нэгнийгээ илүү их хайрлаж, хайр сэтгэлээ аврах хэрэгтэй ч юм шиг.

Дандаа л хамт байхаар маргаан тасрахгүй байсан болохоор нь чамайг үгүйлсэн сэтгэлээ өлсгөлөн суух нь дээр юмуу гэж бодоод хэд хоног дуугаа хураадагт уучлаарай. Хэтэрхий их хайрлах гээд хэрэггүй ээ хайрт минь. Байгаагаараа л байхад надад чи үнэтэй. Надад дургүй чинь хүрсэн үедээ хэлж байгаарай. Хэрэгтэй цагт нь харамслаа илэрхийлж чадахгүй бол сүүлд нь хайр зовлон болно шүү дээ.

3 Comments

  1. Гуйж байна хайрт минь. Би энэ тухай хэлэхгүй бол

  2. man says:

    Бал бурамыг балиуртлаа идэх хэрэггүй.Зүхүүлж бал идэхээр зоргоор шороо үмх.

  3. lol says:

    Manai nuhur erhluuldeggui, ayataihan ug heldeggui, medremjgui, tegeed l bi uur huntei yawaldsan geed end gomdol tsuhruluu bicheed bdii shd, helehgui bol medremjgui, heleheer yadargaatai, tegeed ene ers ni yawal zohiltoi vereeeeeeeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.