Эрчүүдийн сэтгэлийг зовоодог түмэн асуултын хамгийн нэгдүгээрт хэт хурдан дур тавилт байдаг. Хурдан дур тавьдаг эрчүүд өөртөө итгэх итгэлээ алдаад л байдаг.
Өөрөөр хэлбэл, сексийн амьдрал сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эндээс харж болно. Нэг минут хэртэй хугацаанд бэлгийн ажил хийдэг буюу богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах нь бэлгийн сулралын шинж.
Тэгвэл энэ нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Өсвөр насныхны эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал, сэтгэл санааны хэт хөөрөлтэй холбоотойгоор хэт хурдан дур тавьдаг байна.
Гэхдээ сексийн байнгын харьцаа, дадал туршлагатай болмогц энэ байдал арилдаг. Харин насанд хүрсэн, бэлгийн тогтмол харьцаанд байдаг эрчүүдэд ийм байдал тохиолдох нь үндсэн хоёр шалтгаантай.
Судалгаагаар бол бэлгийн хавьтал дундажаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэвч үүнийг ойлгоогүйгээс олонхи нь хэт хурдан үргэлжилнэ гэхээс айж, гутардаг нь буруу юм. Эрчүүд гар хангалгыг их хийснээс үүдэн үрийн шингэн нь хэт хурдан гадагшилдаг болдог. Гар хангалга их хийснээрээ үрийн шингэн гарахын өмнөх сэтгэл хөдлөлийг бараг хайхардаггүй. Энэ нь яваандаа дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг хянах чадваргүй болгодог.
Дээрхээс дүгнэвэл бэлгийн хавьтал нь хүний бие махбодь болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүний сэрэл амархан өдөөгдөж хурдан буурдаг бол эмэгтэй хүний сэрэл нь аажмаар өдөөгдөж мөн удаанаар дур ханадаг.
Гэхдээ энэ ялгааг аль болох багасгасаар нэг хэмнэлд оруулахад хосууд анхаарч илэн далангүй ярилцах, харьцаж, бэлгийн хүчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд далд шаналж сууснаас хоорондоо ярилцаж, цаашилбал мэргэжлийн секс судлаач эмчид хандан шалтгааныг зөв оношлох нь чухал.
3 Comments
Uun deer mergejliin zuvluguuu uguh emch bgaan bolovuu?
Mergejliin shinjeechiin uudnees dugnehed tanai site er ni unen, zuv medeelel humuusd hurgej baigaad talarhaj bna
ta emch uu tgul nadd tuslaad ogooch 1,2hon asuult please.https://www.facebook.com/KeePeaceMN guij bn door hariu bicheerei dugara uldegerei pls