Яавал хурдан мартах бол?

Сайн байцгаана уу? Та бүхний ажилд амжилт хүсье. Нөхөртэйгөө суугаад 15 жил болжээ. Бүгдийг нойлоос эхэлж, зовлон жаргалаа хуваалцсаар 4 сайхан хүүхдийн ээж аав болцгоогоод үнэхээр сайхан амьдарч байна. Би нөхөртөө үнэхээр хайртай, үнэхээр сайхан гэр бүл байлаа. Нөхөртөө маш их итгэж, миний хань намайг хэзээ ч хуурахгүй байх гэдэгт бат итгэж өөртөө итгэлтэй бүх зүйлийг өөдрөгөөр харж жижиг зүйлээс ч таашаал авч амьдардаг байсан юм л даа.

Гэтэл гай газар доороос гэгчээр нөхөр маань хөдөө ажлаар 10-д хоног явж байхдаа танил хүүхэнтэйгээ тааралдаад учир ургуулсан байна. Зүгээр ч явсангүй нөгөө хүүхэн нь жирэмсэн болоод мөнгө нэхээд өгөхгүй гээд хоорондоо муудалцсанаас болоод нөгөө хүүхэн нь хоорондоо нялуурч бичилцсэн месежүүдээ надруу явуулаад нөхрийг маань асуудал надад ил болсон л доо.

Тэр хүүхэн нөхөр хүүхэдтэй мөртлөө яагаад ингэж заваарсныг ойлгохгүй маш их гайхлаа. Нөхөр маань өөрийнх нь хүүхэд биш гээд гүрийгээд байхаар надад маш хэцүү байнаа. Мөнгө авахын тулд худлаа зохиосон арга гэж гүрийгээд байгаа боловч тэр хүүхэнтэй бичилцсэн месежүүдийг харахаар надтай огт бичдэггүй үг, зургуудыг явуулаад аргадаад гуйгаад бөөн л юм бичилцсэн байх юм. Тэрэнд нь би маш их гомдож мартаж чадахгүй үнэхээр хэцүү байна.

Хааяа өөрийн мэдэлгүй сөхөөд жоохон зүйл тодруулчихаар маш их уурлаж , одоо март хая гэх мэтээр ундууцна. Эмэгтэй л хүн болсон хойно мартъя гэсэн ч месежүүд нь нүдэнд харагдаад хааяа гомдоод сөхчих гээд байхын. Унтаж дотно харьцаанд орсон хүмүүс л бие биерүүгээ нялуурсан месеж бичдэг биздээ. Гэтэл ховсдуулаад тэгээд бичсэн. Тэр хүүхэнтэй огт унтаагүй битгий сөхөөд бай гээд маш их ааш авир нь өөрчлөгдөх боллоо. Одоо мартахыг хичээж л байна даа. Яавал хурдан мартах бол? Та бүхэн харааж доромжлолгүй санал сэтгэгдлээ хуваалцана уу…

9 Comments

  1. ganaa says:

    taniltsah busgui bn uu 80970205

  2. x says:

    martagdana gj bhgvi hichnen hugstsa ongrsn ch yag l ochigdr bolsn met bdginmoo ooroo l dotro helj sohohgvig hichehgvi bol busdara martagdahgvi

  3. Сайн байцгаана уу? Та бүхний ажилд амжилт

  4. Захидлын эзэн says:

    Сайхан зөвлөгөө өгсөн хүмүүстээ мааш их баярлалаа. Надад ийм урмын үг маш их дутаж байжээ. Та бүхнийхжэ зөвлөснөөр цаг хугацаанд даатгаж, өөрийгөө зугаацуулах болноо. Салах тухай огт бодоогүй ээ. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод. Тэр хүний нөхөр нь мэдэж байгаа. Огт тоохгүй байна лээ. Хүмүүсийг ойлгохгүй юмдаа. Эмэгтэй хүмүүс ийм эмзэг байдгиймүү. Ямартай ч урмыг минь сэргээх сайхан зөвлөгөөнүүд өгсөн та бүхэнд сайн сайхан бүхнийг, гэр бүлд нь аз жаргалыг хүсье. Гомдоох нэгэн байхад урам өгөх нь бүүр олон байдгийг ойлгож авлаа.

  5. АХ says:

    ЧИНИЙ БУРУУ БИШ Ч ГЭСЭН НЭГ АЛДАА ЧАМД БАЙНА ЯМАРЧ ЮМЫГ ХЭЗЭЭ Ч ГЭЖ БОДОЖ ЭХЛЭХЭЭРЭЭ Л АЛДАЖ ЭХЛЭЖ БАЙГААМДАА ХЭЗЭЭ Ч ХУУРАХГҮЙ ГЭХ МЭТЧИЛЭН АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДОЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

  6. emegtei says:

    Магадгүй унтсан байлаа ч харамсаж өөрийгөө харааж үхэх гэж яваа байх. Шархыг нь хөндөөд байхаар уур нь хүрч уушиг нь сагсайж байгаа байлгүй. Гэхдээ эрчүүд гэдэг хууртсан хүндээ ямар байгааг бодохоос илүү өөрийнх нь “эр” занг хөндөөд, буруу шившигтэй зүйл хийснийг нь сануулж даапаалж байна гэж боддог юм шиг байгаан. Ямар ч байлаа гэсэн ганцаараа шаналаад байх хэрэггүй, надад ийм ийм учраас хэцүү байна, би ч гэсэн ингэж шаналахыг хүсэхгүй байна, хэрвээ би чиний одоог хүртэл хайрлаж хүндэлдэг хүн чинь хэвээрээ бол намайг сонсож, намайг тайвшруулах нь чиний үүрэг, би чиний эхнэр ч гэсэн бас “эмэгтэй хүн” шүү гээд нэг сайхан ярилцаад юу ч болж байсан босож явалгүй дотроо байгаа бүгдийг гаргаад нөгөөхөө ч гэсэн яриулаад 2 биентэйгээ ойлголцох гээд үзвэл ямар вэ? Яахав дээ, газрын гай гарч ирээд гэр бүлд чинь сэв суулгах гэж оролдож, битгий наад муу хүүхэндээ тэгэх боломжийг олго. Та 2-ын харилцаа цоо шинээр эхлэх ч юм билүү. Ер нь тэгээд эрчүүд элдэв мэссэж нтр бичиж өдөж үздэг юм шигээ. Гэхдээ тэр нь тэр муухай хүүхнийг чамаас илүүд үзсэн огт биш. Зүгээр л заримдаа юу зөв юу буруу, бусдад болон гэр бүл, ханилсан ханьд нь ямар санагдах талаар бодож үзэлгүй нөхцөл байдлаасаа шалтгаалаад саваагүй зан гаргачдаг байх гэж “олон жилийн дундаж”-с хараад байгаам даа. Тайвшир бүсгүй минь, шаналснаараа чи л хурдан хөгширнө. Эхлээд өөрийгөө хайрла. Амьдралыг ганцхан нөхрөөрөө харах хэрэггүй, бүх амьдралаа нөхрөөрөө төсөөлж өөрийгөө мартчдаг нь эмэгтэй хүний алдаа. Хийх дуртай зүйлдээ цаг гаргаж хийдэг бол, хааяа ч болов ар гэрээ нөхөртөө даатгаад найз нөхөдтэйгөө уулз, сэтгэлээ сэргээ. Наад асуудлаа цаг хугацаанд даатга. Амжилт

  7. Аагий says:

    Би чамтай адилхан эмэгтэй байна.Нөхөр чинь уурлаад байгаад гайхаж байна.Аав ээж ах дүүдээ найз нартаа хэлэхгүй байсаар шарх минь эдгэж байна даа.Тэгэхдээ цаг хугацаа эмч шүү дээ.Өөрөө л даван туулна.Гол нь нөхөрийн чинь хайр хамгаас чухал шүү.

  8. tevcheertei bai... says:

    Hurdan martna gej bol baihguie, tsag hugatsaa l emchlene
    Hug ni naad nuhurshuu yum chin uurlaj, tsamnaj baihaar uchirlaad helj boldoggui yum baihdaa
    untsan ni bol unen baihooo… telele geed chi salah, ternees bolt hereldeh medreliin garz shuu

    uuriinhuu hemjeend saihan ushuuguu l avchih kkk zad saihan shopping, esvel ter huuhniih ni nuhurt ni bas heleed… bur bolohgui bol taarsan , taalagdsan neg saihan zaluutai galzuu sex hiigel haychih!

    1:1 gej dotoroo bodool ahij bitgii suhuj heruul , uruul hii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.