Ажлын газрынхаа хүний зурган дээр зүрх дарахад ямар үр дагаварт хүрч болох вэ?

Та ажлын газрынхаа залуу (бүсгүй)-гийн зурган дээр зүрх дарж байсан уу. Таны санаатай болон санамсаргүйгээр хийсэн тэрхүү үйлдэл ямар үр дагавар дагуулж болох талаар төсөөлж байсан уу. Санал асуулгын үндэсний төв”-ийн судлаачдын баг сэтгэл судлаач Ж.Үйлстийн үүсгэн байгуулсан “Нэрээ нууцалсан захиа” грүппийн гишүүдийн дунд өрнөсөн хэлэлцүүлэгт тулгуурлан “Ажлын газрынхаа хүний зурган дээр зүрх дарахад ямар үр дагаварт хүрч болох вэ” судалгааны дүнг боловсрууллаа.

14518238_10155205030129045_892418876_n

Судалгаанд 385 хүн оролцсоны 94 хувь буюу 362 нь эмэгтэй, 6 хувь буюу 23 хүн эрэгтэй оролцогч байв.
Судалгаанд оролцогчдын 33.5 хувь нь нөхөр(эхнэр)-ийнх нь facebook-тээ оруулсан зурган дээр ажлын газрынх нь эмэгтэй (эрэгтэй) зүрх дарахад эерэгээр хүлээж авдаг гэжээ. Асуудалд нааштайгаар хандсан хүмүүсийн 60 хувь нь зурган дээр зүрх дарах нь олон нийтийн сүлжээнд байх л зүйл гэж үзсэн бөгөөд ямарч ач холбогдол өгөхгүй гэжээ.

Харин 15.5 хувь нь бусдыг зүрх дарахад хүргэсэн эхнэр нөхрөөрөө бахархана гэсэн бол 8 хувь нь зүрх бол хайртай гэсэн үг биш “маш их таалагдлаа” гэсэн утга бүхий ердийн л эмож шүү дээ гэж хариулжээ. Үлдсэн хүмүүс нь лайк дарах гэж байгаад андуураад зүрх дарсан байх, хань ижилдээ итгэдэггүй хүн л ийм яль үлийн зүйлд уурлах байх, бусдын зүрхийг эзэмдэгч нөхөр (эхнэр)-тэй байгаадаа баярлана гэжээ.

Харин судалгаанд оролцогчдын 66.5 хувь буюу дийлэнх олонх нь зүрх дарагчдад таатай хандахгүй гэдгээ нуусангүй. Тэдний 20.3 хувь зүрх дарсан хүнтэй хардаж, хэрүүл шуугиан үүсгэнэ, 16.4 хувь нь зүрх дарагчдыг алаад өгнө, ажил дээр нь очиж үсдэнэ, нүүрийг нь маажна, зодоон хийнэ гэдгээ ил тодоор илэрхийлсэн байв.

Харин 14.4 хувь нь ямар нэгэн нотой хүмүүс л зүрх дардаг тул яавч зүгээр орхихгүй, 7 хувь нь зүрх дарагчийг шууд блоклуулна гэсэн байв.

Зүрх дарагчдад дургүй бүлгийнхний 13.2 хувь нь миний нөхөр (эхнэр)-ийн зурган дээр ажлын газрынх нь хүн зүрх дарж байгаа явдал нь маш эвгүй сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ сэтгэлд сэв үлдээнэ. Тиймээс уг асуудлаар нөхөртэйгээ болон зүрх дарагчтай яагаад ингэсэн талаар ярилцана гэжээ. Харин 15.6 хувь нь мэдрэл муутай, улаан цагаандаа гарсан алцгар новшнууд л хүний эхнэр (нөхөр) рүү эрээ цээргүйгээр шунахайрч зүрх дарсан байж таарна. Тиймээс зүрх дарсан этгээдийг анхааралдаа авч сайтар судална. Зохих хариу арга хэмжээг заавал авна гэсэн байв.

Судалгаанд оролцогчдын 2 хувь нь зүрх дарагчид руу чатаар дунд хурууны зураг явуулна, нөхөр (эхнэр)-ийнх нь зурган дээр зүрх дарна, пэйсбүүк хаягийг нь устгана, зүрх дараад байгаа хурууг нь хугалах зэрэг хатуу хариу барина гэдгээ илэрхийлжээ.

Судалгааны ерөнхий дүнгээс харахад бусдын нөхөр (эхнэр)-ийн зурган дээр нэг удаа зүрх дарахыг уучилж болно. Харин түүнээс олон бол эрс арга хэмжээ авна.  Ер нь бусдын нөхөр (эхнэр)-ийн зурган дээр зүрх дарах нь байж боломгүй зүйл, тэр тусмаа гэр бүлийн хууралтын дийлэнх хувь нь ажлын газрынхантай холбоотой байдаг учраас өндөр ач холбогдол өгдөг гэдгээ илэрхийлсэн байв.

Харин та энэхүү судалгааг уншсаныхаа дараа бусдын зурган дээр зүрх дарахдаа болгоомжтой ханддаг болно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Санал асуулгын үндэсний төв

2 Comments

  1. Naagii says:

    Yooo eleg eleg. Huruug ni hugalna bhda yah we dee. Gehdee bolgoomj iluudehgui l yum bna. Sanamsargui zurh daraad nuuree maaajuulah ni bna shu

  2. Эээн says:

    Дунд хуруу явуулна гэдэг нөхдүүд бүр татаачих юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.