Сайхан хайранд умбаж явсан чи нэг л мэдэхэд нүдэндээ нулимстай, сэтгэлтэй шархтай үлдэв үү. Бүх зүйл утгагүй санагдаж, нүдээ хавдтал уйлж байна уу. Тэгвэл одоо нулимсаа арчдаа хонгорхон бүсгүй минь. Хэн нэгний төлөө өөрийгөө зовоож уйлах хэрэггүй. Урьд нь чи түүнгүйгээр гялалцаж л байсан шүү дээ. Сэтгэлийн хаттай бай. Гүнзгий амьсгаа аваад бос. Сэтгэлээ сэргээ.
Найзуудтайгаа уулзаж, хөгжилд. Урьд нь хийж амжаагүй зүйлээ хий. Энэ чинь залуу нас. Хэн нэгний араас уйлж шаналж өнгөрөөх цаг хайран биш гэж үү. Тэр чамд хичнээн сайхан дурсамж үлдээж, гайхалтай хайрыг бэлэглэсэн байлаа ч одоо дэргэд чинь байхгүй л байна. Тэгэхээр тэр чинийх биш байсан гэсэн үг. Чинийх биш хүний хойноос харамсах хэрэггүй. Хаяад явсан хүнийг санаж дурсаад яах ч билээ. Харин ч улам ихээр гялалц. Урьд нь ямар байсан тэр хамаагүй ээ. Өөрийнхөө ямар гайхалтай эмэгтэй гэдгийг бусдад гайхуул. Чи бол хайр татам сайхан бүсгүй. Өөрийн үнэ цэнийг хэзээ ч бүү алд. Хайртай л юм чинь хамт байхын тулд юу ч хамаагүй хийнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Хойноос гуйж гүйе гэж саналтгүй. Тэгэх тусам үнэ цэнээ алдах болно. Түлхээд байгаа хүнээс хойноос гүйж яах юм. Харин ингэхийн оронд өөрийгөө хичнээн гайхалтай гэдгийг харуул.
Амьдрал гэдэг чинь баялаг. Гайхалтай сайхан зүйлс олон тохиолдоно. Хэзээ нэгэн цагт заяаны хань тань цагаан морьтойгоо хүрээд л ирэх болно. Бүтэхгүй хайрыг бүтээх гэж зүтгээд заяаны ханиа харахгүй өнгөрөөх гэж үү. Сайхан хайрыг хайх хэрэггүй. Тэр чам дээр өөрөө ирнэ. Хайр татам бүсгүй минь бүтэлгүй хайраас болж бүү гутар.
1 Comment
Tsagaan mori edrtei hanhuu genuu ted nartai ted nargui shn amidrah arga oloh heregtei suuliin uyd bol ndd daramt sanagddag bolloo yeaanda ooriin chadaltai bolchuul salaad duraaraa bh ymsan. Zaawal er huntei shn amidran gj bhgui