Попын хаан Майкл Жексоны бага хүү Принц Жексон II буюу олон нийт түүнийг Бланкет хэмээх нэрээр нь илүүтэй мэднэ. Ах эгч хоёроо бодвол төрсөн эцэгтэйгээ тун чиг адилхан Бланкет тун нууцлаг нэгэн.
Майкл Жексоныг нас барсны дараа Бланкет Жексон 2009 оноос хойш эмээ Катерин Жексон үеэл TJ нарын асран хамгаалалтанд очсон бөгөөд түүнийг эцгийнхээ шийрийг хатаах авьяаслаг нэгэн хэмээн өвөө Жо Жексон үзэж, урлагийн салбарт оруулна хэмээн ярьдаг аж.
Түүнийг нялх байхад Майкл Жексон нүүрийг нь алчуураар халхлан шүтэн бишрэгчиддээ харуулах гэж байгаад тагтнаас алдах шахаж байсан нь Бланкетын хамгийн том сенсааци байсан юм.