Жинхэнэ эр хүн ийм тийм байх ёстой гэсэн заалт хаана ч байдаггүй юмсанж. Гэвч жинхэнэ эр хүнд ямар ямар чанар байж таарах бол гэсэн асуулт их гардаг. АНУ-ын “Playboy” сэтгүүл энэ талаар “Офицерууд болон жинхэнэ эрчүүдийг бэлтгэдэг” Вирджиний цэргийн дээд сургуулийн гаргасан жагсаалтыг нийтэлсэн байна. Үүнд жинхэнэ эр хүн бол:
1. Гэр бүл доторх юмаа олонд дэлгэж ярьдаггүй.
2. Ноцтой шалтгаан байхгүй л бол эхнэрийнхээ юмуу найз эмэгтэйнхээ талаар элдэв юм ярьдаггүй.
3. Архи уучихаад эмэгтэй хүнтэй уулзахаар явдаггүй.
4. Ерөөс архи бага уудаг.
5. Айх уурлах гэх мэтээр дүрс хийх, эсвэл хэт их баярлаж байгаагаа олны дунд ил гаргадаггүй байх.
6. Эмэгтэй хүний сайн чанар ба муу талыг хэзээ ч ил гаргаж ярьдаггүй байх.
7. Бэлэг сэлтний үнийг ярьж хэлэлцдэггүй байх.
8. Эхнэрээсээ мөнгө зээлж авдаггүй, авлаа гэхэд цаг хугацаанд нь бүрэн буцаадаг байх.
9. Мөнгө ихтэйгээ сайрхах юмуу гачигдаж дутагдаж байгаагаа ил гаргадаггүй байх.
10. Дээгүүр зиндааны дайллагад ч бай, уурын халуун усанд орж ч бай, зан байдлаа нэг л жигд байлгадаг.
11. Хүнийг нийгмийн байдалтай нь холбож үзэлгүй адилхан хүндэтгэдэг байх.
12. Өөрийгөө хүндэтгүүлж чаддаг байх.
13. Дээд тушаалынхны өмнө зусарддаггүй, доод тушаалтны дээрээс “гишгэдэггүй” байх.
14. Бусдад тохиолдсон гайгаас ашиг хонжоо олохыг хүсдэггүй байх.
15. Санасан хүссэндээ хүрдэг байх зэрэг болно.