Сайн байнуу. Би 36 настай. Нөхөр бид хоёр суугаад 14 жил болж байна. 13 настай, 8 настай 2 хүүтэй. Манай нөхөр их сайн хүн. Архи огт уудаггүй, тамхи татдаг байснаа надтай нийлээд л гарчихсан, намайг хуурч байгаагүй, илүү дутуу зангуй, хүүхдүүддээ халамжтай, хүмүүжилд нь анхаардаг, ажилсаг, гэр орноо сайн авч явдаг гээд маш олон сайн талтай. Намайг их хайрладаг, халамжтай бурхан шиг л хүн.
Нэг гэм нь манай хүний хобби байнаа. 6 жилийн өмнөөс амьдрал гайгүй болмогц загас барих дуртай болсон. Уг нь хүүхэд байхдаа аавыгаа дагаж явдаг байсан ч, амьдралаа босгоно гээд орхисон юм билээ. Одоо энэ хоббидоо цаг, мөнгө хайрлахгүй. Нэг хэсэг амралтын өдөр бүр явдаг байсан ч би зүтгэсээр сард 2 удаа явуулдаг болсон. Загасны хорионы үеэр хиймэл өгөөш хийнэ гээд баахан утас, цавуу, будаг, хиймэл нүд, мод энэ тэр болчихсон хүн шөнө болтол сууна. Тэгээд гэрийнхээ нэг өрөөгөөр дүүрэн хиймэл жараахай, ялаа энэ тэр болоод суучихна. Тэрийгээ хийхээрээ хоол ундаа хүртэл мартаад суучихна.
Эсвэл зааланд очиж, шидэлтийн сургууль хийнэ гээд яваад өгдөг. Өвөл зуны нийлсэн бараг 20-оод уургтай байх, жил бүр л миний мэдэхгүй нэр томьёотой өөр өөр төрлийн уурга авдаг. Уг нь хоббитой байх сайхан л даа даанч нөхөр маань хэтэрхий дуртай болоод байгаа юм шиг санагдах юм. Ядаж байхад манай хүн зожиг болохоороо ганцаараа явдаг. 4 жилийн өмнө мөслүү цөмөрч ороод, хатгаа тусаж эмнэлэгт хэвстэн. Тэрнээс болснуу, одоо надаас нууж, үе мөчний тос, эм хэрэглэдэг болсон байна лээ. Өнгөрсөн жил 1 сард хөдөө машин нь эвдрээд, айл хайж 30-аад км алхахдаа хацраа хөлдөөсөн байсан. Хүмүүстэй яв гэж загнасаар нэг найзыг нь хүчээр шахуу цуг явуулдаг болсон ч манай нөхөр шиг яваад байх зав гарахгуй, ихэнхдээ л ганцаараа явна.
Тэгж яваад аваар осол, осгох, чоно нохойд бариулах, хүн амьтанд алуулчих вий гээд янз бүрийн л юм бодох юм. Том хүү зундаа аавтайгаа явдаг ч өвөл даарна гээд үлдээдэг юм. Уржигдар манай нөхөр бага хүүд анх удаа гар хүрлээ. Яасан гэхээр аавынхаа өрөөнд ороод, ааваас нь өвлөгдөн ирсэн хулсан уургыг нь хугалчихсан. Хүүхдүүдээ зодох бүү хэл чангаар загнаж байгаагүй хүн, хүүгээ алагдаж байгааг хараад цочирдож ихийг бодлоо. Одоо хүртэл хүүтэйгээ дугарахгуй, хөмсгөө зангидаад яваад байна. Сүүлдээ хобби нь сэтгэцэд нь нөлөөлж байгаа юм биш байгаа гэж бодлоо. Эрэгтэй хүн ямар нэг зүйлд автахаараа ингэж өөрчлөгддөг юм болов уу. Том хүү аавынхаа хойноос орж байх шиг байна. Дүүгээ бас зодсон байна лээ…
12 Comments
Ямар ч асуудал байхгүй л байшт. Би ч бас загсанд явдаг бас тэр янз бүрийн ялаа шумуулыг нь ороож хийдэг. Ганц гэм нь ганцаараа явдаг нь л сонин юм. Өвөл ганцаараа битгий хэл ганц машин ч явж болохгүй хөдөө хээр. Гав ганцаараа цасанд суувал яана. Өвөл дор хаяж 2 машин явж байх хэрэгтэй. Safety first!!!
2 r utgiin zagasand yawaad bgaan boluu gesen vnengeesee yawj bgaan bol yamar asuudal bnaa. Hvnd goy kife medremj awdag zuw hobby sonirhol baih yostoi. Hvn bolgon ch bas tiim bish. Tuunees zagasand yawlaa gd ner barij hvvhend yawdag nohdvvd ih yum bna lee.
Би гдэг хүн загас жараахай, ан гөрөө их хийдэг байлаа. Амьтаны амь таслан зугаацаж, түүнээс таашаал авна гдэг маш буруу. Ан хийморь сэргэнэ гж худлаа. Амьтны амиар наадаж болохгүй гдгийг ухааруулж ойлгуулах хэрэгтэй шүү. Ухаантай хүн ойлгох бх.
Amitan alah hobby yamar olig baihav dee. Ooroo ovchin oroono, nas boginosono, ur huuhdee aldana geed dagah uiliin ur n hetsuu dee
Лусын хорлол болох ви дээ гэж хэл. Ер нь магадлал ендер. Лусын савдгийг их л хэлэгнуулж бгаан бна.
huuhdee aab ni algadaal biz yun surtei huuhen be chi nuhuruu zagasand yablgui hot suurin gazar huuhen shaagaad baijee geh gee yu huuhnuud ingeed hair daadgui dabartsan bodvol zagasnii hergleld zarsan munguu nadad ugsungui gej bodoj b.gaa yum b.a ldaa ene huuhen
үхэхээс ч айхгүй явдаг ганц юмных нь гол юмыг нь хугалхад зодхоос яахавдээ, сайн үүлдрийн нохой тэжээгээд ханиндаа явуулж бай, нээрээ л бурхан шиг хүн юмдөө яриагаар чинь бол, БИТГИЙ ХОРИГЛООРОЙ, чамтай хэрэлдсэн ч наадхаа болихгүй
Асуудал юундаа байнаа…? Хүн болгоны стрессээ тайлдаг хэлбэр өөр өөр. Энэ бухимдалтай нийгэмд стрессгүй байна гэж байхгүй. Нэгэнт стрессдвэл гаргаж байхгүй бол эрүүл мэндэд хортой. Тээд архи, тамхи, хүүхэнээр биш загасанд явахаар гаргаж байгаа нь сайн юм бишүү.
Толгой тархиа цэвэрлэнэ, ертөнцөөс тасрана, бодлоо цэгцлэнэ, агаарт гарна. Өөрийн хүч хэмжээнд хүрэхгүй их мөнгө, төгрөг, цаг зав, амьдралаа л зарцуулаагүй бол асуудал биш санагдах юм.
Гэхдээ Хэрэв ажил, амьдралаа алдан байж алив нэг хоббинд орвол донтохтой л адил. Хэрэв тийм хэмжээнд орсон бол магадгүй та 2-ын харилцаа, хамтын амьдралд асуудалтай, тэрийгээ сөхөж яримааргүй, тэрний оронд өрөөнийхөө хаалгыг хаагаад ганцаараа байдаг ч байж болох.
Ярилцдаг л газар байна даа. “Чи минь сайн хүн. ийм, ийм сайн чанартай. Би чамд хайртай. Чамтай байдагтаа баярладаг. Гэхдээ сүүлийн үед чамд санаа зовох юм. тэээд энэ дээр бичсэн юмаа хэлээд. Надад хэлж ярих юм байгаа юу? эсвэл хийж чадах юм? гэдэг ч юмуу
Уул нь загасанд явах их гоё штэээ. Гэр бүлийн хобби болоход хамгийн тохиромжтой. Бөөнөөрөө сайхан салхинд гараад. хүүхдүүд гүйлдээд, эмэгтэйчүүд хээрийн хоол хийгээд. Яагаад чи өөрөө загасанд явахыг сонирхож болохгүй гэж. Хажууд нь хань болоод хамтдаа явж болохгүй гэж.
Сард 2 удаа бол ч бас гайгүй юм бишүү. Дуртай юмыг нь хориод дэмий хө. Архи, хүүхэн эргүүлээд алга болоод байгаа биш. Тэгж байгаад болчихдог юмаа
gantsaaraa yavsnaas sain noikhoi tejeegeed nokhoitoi yavbal zugeerdee
Аятайхан залж чиглүүлэхэд болмоор л хүн банйа. Нэг их муу хүн шиг бодогдсонгүй.
Өвлөгдөж ирсэн байтугай өөрийн зүйлд хүргэх дургүй хүмүүс зөндөө шүү дээ. Санаа зоволтгүй.