Хамгийн сайн, хамгийн муу нөхөр болох эрчүүдийг ордоор нь жагсаавал…

Сэтгэлийн тэнхээ, гэр бүлсэг зангаар нь жагсаавал хамгийн сайн хань болох эрчүүд ямар ордонд төрсөн байдгийг мэдээд аваарай бүсгүй минь. Иймд хамгийн сайн хань болох чанараас нь хамгийн муу залуус хүртэл 12 ордыг эрэмбэлүүлээд үзье.

1. Хилэнц

Тийм ээ, хилэнцийн ордны эрчүүд амар улс биш ээ. Гэхдээ тэд ёс суртахуунтай, гэр бүл, үр удмынхаа төлөө хамгийн сүүлчийн амьсгалаа шавхагдтал тэмцдэг гайхамшигтай хүмүүс. Иймд та хилэнцийн эрийн хайрыг татаж, зүрх сэтгэлийг нь эзэмдэж чадвал насан туршдаа хайраар огтхон ч цангахгүй.

Тэд яг л хаан суудалд заларсан эзэн шиг амьдралдаа ханддаг. Хаан бүхнийг удирдаж, бас бүхнийг хамгаалдаг шиг тэр хамгийн сайн найз залуу байж чадна. Хилэнцийн эрчүүдийг бусад нь асар ихээр шүүмжилж, элдвээр ярьдаг ч чи түүний алт шиг зүрх сэтгэлийг хүлээн зөвшөөрч сурсан цагт жинхэнэ алт шиг амьдралыг туулна.

Чи хилэнцийн эртэй болзож байгаа бол түүний орон зай, хувь хүнийх нь онцлогийг сайтар ойлгож дадаарай. Хамгийн төгс харилцаа бол хүндлэл бас ойлголцол байдаг шүү дээ.

2. Ихэр

Ихрүүд дурлахдаа амархан хүмүүс. Тэд хайрандаа ямар ч эргэлзээгүйгээр итгэж, ирээдүйгээ төсөөлж бүтээж чаддаг ховорхон хүмүүс. Ихрийн эрчүүд жинхэнэ жентлмэнүүд. Тэд эмэгтэйчүүдэд маш хүндэтгэлтэй бас эелдэг ханддаг. Чи энэ эртэй хамт байхдаа хэзээ ч гуньж гутрахгүй, бас өөрийгөө дорд үзэхгүй. Тэр чамайг хатан хаан мэт хайрлан халамжилна.

3. Жинлүүр

Бүх ордны дундаас хамгийн энх амгалан бас амар тайвны билэгдэл нь жинлүүр юм. Хайр дурлалын харилцаанд жинлүүр эрчүүд үргэлж эв найр, энх амгаланг хүсдэг. Маргалдах шалтгаан гарсан ч тэд асуудлыг уран аргаар, ухаалгаар шийдэх аргаа мэддэг. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл жинлүүрүүд тэмцлийн замыг сонгож чадна.

Бүх ордны дотроос хамгийн хөгжилтэй бас хамгийн сонирхолтой нь жинлүүрүүд. Иймд түүний дэргэд байсан цагт та хэзээ ч энэ амьдралаас уйдна гэж үгүй. Тэд өөрт нь юу өгснийг огтхон ч бодолцолгүйгээр өөрөө гар хоосон болтлоо бүхнээ хайртдаа зориулдаг дэндүү өгөөмөр хүмүүс. Тэднийг хайрлан хүндэтгэ. Тэд хайртай хүмүүсийнхээ анхаарлын төвд байж, халамжлуулах дуртай. Энэ занг нь бүү мартаарай.

4. Хонь

Хонины эрчүүд бол бүх ордны эрчүүдийн төгс хувилбар юм. Тэд хайртай бүсгүйтэйгээ учирмагцаа маш ихээр татагддаг ч бүсгүйгээ олон зүйлээр сорих дуртай. Тэд сул дорой эмэгтэйчүүдэд дургүй. Гэхдээ тэд бусдад тусалж, цагаа зарцуулахдаа хэзээд өгөөмөр ханддаг. Тэд хайранд асар их хариуцлагатай ханддаг. Та нэг л удаа түүний итгэлийг алдвал эргэж хайрыг нь хүртэнэ гэж санах ч хэрэггүй. Харин та нэгэнт түүний зүрхийг өөрийн болгож чадвал тэр бүх зүйлээ танд зориулна.

5. Мэлхий

Мэлхий эрчүүдийг алттай зүйрлэж болох юм. Тэдний зүрх сэтгэл нүүрэн дээр нь дулаахан инээмсэглэлээр үргэлж илэрч, бусдад сайн сайхныг түгээж байдаг. Мэлхий эрчүүд үргэлж зүрх сэтгэлээ дагадаг учраас хэзээ ч буруу эмэгтэйг сонгодоггүй. Тэд нэгэнт хайртай бүсгүйгээ олсон бол огтхон ч хариу нэхэлгүй хайрлаж, хэнээс ч илүүтэй сайхан амьдруулж чаддаг. Энэ ордны эрчүүд хайртай бүсгүйгээ элдэв бэлэг сэлт, анхаарал халамжаараа эрхлүүлэх дуртай.

6. Арслан

Арслангууд үнэхээр романтик хүмүүс. Хайртай учирсан үедээ арслангийн эрчүүд бусад ордныхноос хамгийн ихээр итгэл найдвар өвөрлөдөг. Яг л үлгэрт гардаг шиг хайрыг тэд мөрөөдөж, хайртай хүнээ яг л тэгж хайрлахыг хүсдэг. Арслан эрчүүд өөрт байгаагаасаа ихийг бүсгүйдээ өгдөг. Тухайн эмэгтэй түүний бүх зүйл нь болсон учраас тэр. Иймд арслангийн эрчүүдэд итгэхээсээ бүү ай. Тэд бол хайрыг бүтээдэг жинхэнэ хүмүүс.

7. Бумба

Бумбын эрчүүд бага зэрэг хачин ч бусад ордны дотроос хамгийн хөгжилтэй нь. Тэр заримдаа өөрийнхөө байгалийн энэ өгөгдөлтэй тэмцэх хэрэг гардаг ч заримдаа бүх л ертөнц түүнийх юм шиг аашилдаг. Тэд төгс найз залуу болж чаддаггүй. Яагаад гэвэл тэр бүх зүйлд өөрийгөө төгс зохицуулж чадахгүй гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэд хэзээ ч муу залуу болохгүй. Яагаад гэвэл тэд сайн байхын төлөө үнэхээр махруу хичээнгүй хүмүүс. Хэрэв чи бумбын эртэй хайрын харилцаатай бол бүхнийг түрүүлж өөрөө хийх гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь тэдний өөртөө итгэх итгэлийг авч оддог. Чи түүнтэй болзохдоо шийдвэр бүхнийг гаргах хэрэг болж мэдэх юм. Гэхдээ тэр чиний хэлснийг л дагах болно.

8. Нум

Нумын эрчүүд хайрын харилцаанд түвэгтэй байдал үүсгэх нь элбэг. Учир нь тэд өөрсдөө өөрсдийнхөө хамгийн том дайсан нь юм. Тэд бүх зүйл хэтэрхий оройтох хүртэл шийдвэрээ гаргаагүй хэвээрээ л байдаг. Хэн нэгэнд хайртай болбол өөрийгөө хэрхэн илэрхийлэх, яаж халамж анхаарал тавих зэргээ эргэцүүлсээр хамаг цаг хугацаагаа алдаад, эцэст нь бууж өгдөг. Харин нэгэнт хайр дурлалтайгаа учирч, харилцаагаа эхэлбэл тэд жинхэнэ хайрыг амалж чадах ч тэд бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэнэ.

9. Матар

Амьдралд нь орж ирсэн бүх зүйлд матрын эрчүүд үнэхээр өндөр хүлээлттэйгээр ханддаг. Хайрын харилцаанд ч гэсэн. Тэд сонирхож буй хүндээ энэ байдлаараа дарамт нэмэх нь элбэг. Тэд шийдвэр гаргаж, бүхнийг удирдахыг хүсдэг. Тэднийг шийдвэрлэх байр сууринд тавьж, тэдний өмнө идэвхгүй байдлаа харуулж чадсан бүсгүй матрын эрийн төгс хайрыг мэдэрнэ. Тэд хамгийн сайхан зүйлсийг мөрөөдөөд сууж байх зуур сагсуу зан нь асуудал тарьдаг гэдгийг тэд мэддэггүй.

10. Охин

Охины эрчүүд бусад ордноос хамгийн хартай нь бас хамгийн хэцүү ааштай байдаг. Бас тэд энэ зангаа огтхон ч удирдаж чаддаггүй. Тэд өнгөрснийг сөхөж, таныг буулгаж авах боломжтой бүхнийг хийж чадах улс. Үүнийхээ дараа тэр эргээд л бөөн уучлал хүчдэг ч хурц хэл, хардамтгай зан нь тэднийг уучлахад үнэхээр хэцүү байдал үүсгэдэг.

11. Үхэр

Үхрийн эрчүүд үргэлж л амлалтаасаа буцаж байдаг. Тэд гэр бүлдээ тавих анхаарал халамжаа ажил хэрэгтээ зарцуулчихдаг хүмүүс. Хайр сэтгэл бол тэдний амьдралын зорилго биш. Иймд үхрийн эрийг сонирхож эхэлж байгаа бол бүсгүй та юун түрүүнд өөрийгөө ямар таагүй зүйлтэй орооцолдох гэж байгаагаа ойлгож мэдрэх хэрэгтэй. Тэд найз залуу шиг аашлах ч гэлээ тэд өөрийнхөө сэтгэл ханах хүртлээ л чиний хайртай залуугийн дүрийг эсгэнэ гэдгийг бүү мартаарай. Тэд чамтай хөгжилдөх гэж болздоггүй, харин чамайг өөрийнх нь эхнэр болох хүн мөн үү биш үү гэдгийг мэдэх гэж л чамтай уулзаж байгаа юм. Та хоёрын үнэ цэнэ адилхан уу, та хоёрын зорилго адилхан уу гэдгийг мэдэхийг тэр хүсч байгаа. Үхрийн эрчүүдэд өөрийг нь 100 хувь дэмждэг эмэгтэй хэрэгтэй.

12. Загас

Загасны эрчүүд бусад бүх ордны эрчүүдээс хамгийн эмзэг нь. Тэдний хувьд бусад хүмүүс өөрийнх нь эсрэг мэт санагддаг. Энэ нь тэдний хайрын харилцааг хэцүү байдалд оруулдаг бөгөөд дэндүү өчүүхэн зүйл ч тэднийг шархлуулж орхидог. Харин энэхүү эмзэг байдалд нь түүний хамтрагч дасах үнэхээр хэцүү. Тэд өөрийг нь ойлгож чадах эмэгтэйгээ олсон цагтаа үнэхээр сайн хамтрагч байж чадах ч ихэнхдээ тэд өөрсдийнхөө зөгнөлт ертөнцдөө амьдарсаар байдаг. Өөрөөр хэлбэл, бүхнийг дэндүү гүн гүнзгийгээр хүлээн авдаг, эмзэг мэтрэмтгий ертөнцдөө тэд гацчихдаг. Үнэндээ тэдний энэ мэдрэмтгий зан буруу хүнээ сонгох шалтгаан нь болдог.

SOURCE: mongoljingoo.mn

6 Comments

  1. Bi says:

    Shal hudlaa uheriin ordniih bol jinhene cool nohor bj chaddag ger bul ajil ur huuhed gd buh tal dr mash sain hani.

  2. L$D says:

    Mnai noxor vheriin ord ajildaa ix anxaardag gesen ch ger bvl hvvheddee mash ix xairtai. Ylanguya muu xvvteigee bainga l xamt baixiig xicheej snaar ymiig vlgerlej ywdag.

  3. Tushgee says:

    Novsh gej yamar hoiguur bichigdee ve ug ni mataruud hamgiin unench sh tee

  4. Mgl says:

    Gaihaltai zuv bichjee. Zagasnii ordnii erchuud bugd novsh. Tanidag zagasuud dotor 1 ch oligtoi hun baihgui.

  5. Named says:

    IHER uneheer zaluus mon gju bi ooroo iheriin ordnii hunldee hahahahahaha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.