Эргэн сануулахад
Бага насны хүүхэд хүчирхийлсэн, алга болсон, эрүүл мэндийн байгууллагын эмч таван настай хүүхдээс төлбөрийн хураамж төлөхийг шаардсан. Хамгийн их дуулиан татсан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдэд нийгэм дөжрөх нь. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 295 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүүхэд байна. 12-17 насны буюу насанд хүрээгүй 1613 эх амаржиж, 20 хүртэлх насны 18160 эх үр хөндүүлсэн харамсалтай” гэж мэдэгдлээ. Эдгээр үйл явцын заримаас эргэн сануулах шаардлага бий болов уу.
Очир төвд 13 настай охин амиа алдав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин А-гийн амь насаа алдсан хэрэг гарсан. 18 настай А, 20 настай Ж нар талийгаач охинд архи уулгаж согтоосон гэх мэдээлэл бий. Хохирогч охины буруу болох вий, сэжигтнүүд өндөр үнээр өмгөөлөгч хөлсөн зэрэг мэдээллүүд гарч байв. Эцсийн үнэнийг хуулийн байгууллага, шүүх тогтооно.
Замын-Үүдэд 13 настай охин алга болоо
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 13 настай охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сургууль руугаа яваад ор сураггүй алга болсон. Цагдаа, хууль хүчнийхэн олон хоног шалгаж хайж, 100 хол гарсан хүнийг шалгасан боловч өнөөг хүртэл сураг чимээгүй хэвээр.
Таван настай охиноос төлбөр нэхлээ
Бас нэгэн дуулиан болсон зүйл нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй таван настай охиноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн жижүүр эмч 10 мянган төгрөг нэхсэн явдал байв. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10 төгрөгний төлбөрөө төлөхгүй бол хэнд ч үйлчлэхгүй гэдэг журам гаргасантай холбон тайлбарлаж байв,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тушаалтан.
Ерөнхий сайд үүрэг өгч гурван сайдын тушаал хүчингүй болов
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод өгсөн хамгийн эхний үүрэг, даалгавар нь бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой байлаа. Тэрбээр, “Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд ирж байхад төр нь 10 мянган төгрөг нэхнэ гэдэг гутамшиг. Гурван сайдын хамтарсан тушаалыг би хүчингүй болгуулна. 0-15 насын хүүхдүүдийг үнэ төлбөргүй үздэг байх зарчим руу шилжүүлнэ. 2017 оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1188 хүүхэд шүүх эмнэлэгт хандсан байна” гэж мэдэгдсэний дараахан гурван сайдын хамтарсан тушаалыг хүчингүй болгож хүүхдээс төлбөрийн мөнгө нэхэхээргүй болов.
Ерөнхийлөгч “хүчирхийлэгчийг цаазална” гэв
Үнэндээ бол шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Би хүүхэд хүчирхийлсэн хүнийг цаазалмаар байна” гэж шууд хэлээгүй л дээ.
Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хэлэлцүүлэг өрнүүлсэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн. Х.Баттулга “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ 70,700 хоног биш үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж Ажлын хэсэг байгуулсан. Хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй” гэсэн юм. Манай улсын хувьд цаазын ялыг халаад таван сарын нүүр үзэж байна. Тиймээс хүчирхийлэгчийг цаазална гэсэн ойлголт, хуулийн боломж хаагджээ.
Гадаадын улс орнууд хүчирхийлэгчийг хэрхэн шийтгэдэг вэ?
Хүчирхийлэгч нь хүүхдийн хамаатан садан, хойд эцэг, ойрын хүмүүс нь байдаг учраас гомдол гаргахгүй, нуун дарагдуулах, хүүхдийг дарамтад оруулж, хэрэгтэн ял зэмгүй хоцрох гээд монгол хүний “муухай зан” гаргадагтай ч холбоотой юм.
Хүүхэд хүчирхийлэгчид оноох ял шийтгэл гадаадын улс орнуудад ямар байдгийг холбогдох хүмүүс, хууль тогтоогчид судалсан болов уу. Хойд хөршид 14 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд 12-20 жил хорих ял оноодог. Гэмт хэргийг давтан үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна. Харин өмнөд хөршид хүүхэд хүчиндсэн, бага насны хүүхэдтэй бэлгийн харицаанд орсон бол 10 жил, бүх насаар нь хорих, бүр цаазаар авах хүртэл ял оноодог ажээ.
БНСУ-д хүүхэд хүчирхийлүүлсний улмаас нас барвал гэмт этгээдэд бүх насаар хорих ял оноох эсвэл цаазалдаг байна. Өндөр хөгжилтэй, хүний эрхийг дээдэлдэг гэх барууны орнуудад ч хүүхэд хүчирхийлэгчийн “толгойг илдэггүй”. Франц, Польш, Швейцарь, Молдав, ХБНГУ зэрэг улсад хүүхэд хүчирхийлэгчийг химийн аргаар хөнгөлөх, хэрэгтэн өөрөө зөвшөөрөхгүй бол насаар нь хорих ялаар солих зэргээр шийтгэдэг байна. Харин бид хүүхэд хүчирхийлэгчидтэй хатуухан гараар тэмцэж чадахгүй байгаа нь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд шил даран гарч байгаагаар нотлогдоод байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
5 Comments
Asuudal shuu neg emegteite taniltsag 2ula sogtood teged nuguu emegtein uhaangui tasraad budald orood 2ula yasanch yhav geed sex hiij bgad arhin garad uhaan orood irenguitei yu bolj bna boli chi namaig buudald oruulj bgad huchindsen bna geed gutgevel yan iim maygaar hohrod aavin haalga tatasan humuus olon shu de
Namaig huchindchihlee, bi huchinduulchihlee geed huuhnuud ni (hen negend us sanaad ) gutgechihvel tegeed ter huurhii zaluu mal hunguluuldeg sgih huchind avtaj tumsuguu shuud suga tatuulna uu esvel himiin atgaar hunguluulne uu yamar neg baidlaar bie mahbodooroo, setgel sanaagaar hohirood uldene. Daraa ni gutgegdsen bbolj taarval hen butsaaj tumsugiig ni ugch chadah ve? ???
odoonii huuli jurmaar bol eregtei hund, naiz zaluudaa, er nuhurtuu zoduulchihlaa geed shartai, us sanamtgai awgai huuhnuud nuhruu gutgevel huuli huchniihen ali tald ni itgej, heniih ni ugeer ug hiij yamar shiideld hureh magadlal ih ve?
er hun bi huchindeegui ee, huchirhiileheer zawdaagui ee gevel ter hund itgeh uu???
Tegj nyaluurch yadgii shuud mal hungulj baigaa yum shig suga tat uhvel uhne l biz.
yr n tsaaziin yal esvel iimerhuu hongoloh ntr bol ooroo mash hortoi zuileldee manai yronhiilogch arail turegdeed baih shg. neg nohor hongoluulcheed zugeer suuhuu arail denduu osh sanah busuu. ergeed nogoo humuusei golomtoor n samrah ayultai. tsaaz yal bas yag adilhan tsaazluulhaas omno shorongoos gaduur garah tod tegeed negent uheh n oilgomjtoi ym chn geed tsug uhne geed butsaad nogoo humuusruugei dairah yvdal manaih tsaaziin yaltai baihad mash ih bolj bsn gesen shuu. bas tsaazaar uls toriinhon guie mon ih hun helmegduuleh baih shuu. bas bus engiin irged ch ter mash iheer gutgegdej magad
Балдан-тай санал нэг бна.