Эмэгтэй хүн ер нь хүүхэд гаргаад гэртээ суух ёстой?

Би бүүр бухимдаад болдоггүй ээ. Яг миний үеийн 30 гаруй насны залуухан гэр бүлүүд хариулт өгөөсэй гэж хүсэж байна. Би 4-р курст байхдаа нөхөртэйгөө танилцаж, хүүхэдтэй болсон. Хоёр жил гэртээ хүүгээ хараад, цэцэрлэгт оруулаад ажилд орох гээд явж байхдаа дахин жирэмсэн болж нэг ёсондоо төрчихөөд дөрвөн жил хоёр хүүхэд харж гэртээ суулаа. Мэдээж нөхөр эрвийх дэрвийхээрээ зүтгэж биднийг юугаар ч дутаагаагүй.

Харин би гэж хүн өсөж дэвжсэн зүйлгүй, залуу хүн байж хамт олон ч үгүй гэртээ байгаад байдаг. Тэгээд ажилд орж хамт олонтой болж, өөрийгөө хөгжүүлье гээд нөхөртөө хэлсэн чинь би чамайг юугаар ч дутгаагаагүй байхад гэртээ бай, хүүхэд гаргаж өг гэх юм. Яагаад ч юм би намайг дэмжинэ гэж бодож байсан болохоор ингэж хэлсэнд нь гомдоод дуугарахгүй хоёр хонож байна. Яагаад эмэгтэй хүн ер нь хүүхэд гаргаад гэртээ суух ёстой гэж, тэгж өөрийнхөө залуу насыг үрэх шаардлага байгаа юм уу?

Ажлаа ч амьдралаа ч зохицуулаа явдаг өчнөөн л хүчирхэг эмэгэйчүүд байна үү дээ. Эсвэл би хэтэрхий давруу сэтгээд байна уу?

8 Comments

  1. Ажил says:

    Залуу хун ажил хийлгуу яах вэ, 50 хурч байгаа бол арай еер енцгеес харахсан. Монгол шиг залуу оронд залуу хун ажил хийхгуй бол хэн хийх вэ

  2. zochin says:

    ajil hiisen ni deer. bi ehneree ajil hiij hamt olontoi baigaasai gej hussen. tsalin ni ih bagadaa hamaagui ee, yadaj ger buliin buh asuudlaas bolj buhimdahgui uur zuild sataaraad aash ni hurtel deerdene shd.

  3. Төгсөө says:

    Өөрийнхөөрөө зүтгээд ажилд ор, хамт олонтой болж, нийгэмд ор. Ямарч хүн гэрт байх шиг тамын амьдрал байхгүй. Амьдралаа дурсамж дурдатгал дүүрэн болго. Амрагийн явдал, архидаж будилсан дурсамж биш, хийсэн зүйлтэй бол. Хүүхэд чухал ч гэсэн чи хамаг цаг насаа зориулах зүйл биш шүү дээ. Олны жишгээр цэцэрлэгт яваад, ханиад шуухитнаагаа аваад эдгээд хүн болно. Чи өөрөө нийгэмд орж амьдраарай даа, бүсгүй минь.

  4. tiimuu? says:

    anhnaasaa jiremsleltee tuluvluh heregtei bjee, esvel ogt gerlehgui bh. Bas uuruu ajillah esehee busdaar buu shiiduulj bai. tegeheer huuhed haragch heregtei boloh bhdoo.

  5. unen says:

    khar zaluugaaraa khuukhed tsuvuulsan geriin avgai bolson archaagui avgaichuudiin neg bolokh gej baiga yum baina
    Nukhur chini bol zugeer khuvia khicheegch khariin dontoi iim yumnuud
    ekhneree ger sakhisan niigmiin khariltsaand orokh chadvargui chavgants bolgodog yumdaa
    iim nukhruus salsan ni deer baidag yum

  6. xxxxxxxxxx says:

    Чи өөрийнхөө 15 жилийн дараахь амьдралыг энд төсөөлөөд бичих гээд үз дээ. Хүүхдүүд чинь хир хүмүүжсэн байх бол? Танай гэр бүл хир их чинээлэг байх бол? Хүүхдүүд чинь 18 хүрэхэд танай гэрийн цуглуулсан 100 саяыг чи нөхөртэйгөө эрүүл мэнддээ зарцуулах уу? хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах болов уу? Өнөөдрийн танай гэр бүлийн үндсэн зорилго яг юу байгаа вэ? Чиний болон нөхрийн чинь найзууд гэр бүлтэй байх уу эсвэл ганц бие байх уу? хамт олон нь гэр бүл чинь байх уу? ажил чинь байх уу? аль нь байвал чамд таалагдах бол?
    Эцэст нь хэлэхэд генералын эхнэр болохын тулд байлдагчтай суудаг юм. Тэгээд 25 жил хүлээ гэдэг юм даа…

  7. zaluu says:

    Manai ehner jil daraalan 2 huuhed gargasan.2.lang ni eej bid 2.t 5.n sartai orhiod ajildaa orson.
    Emegtei hun gert suugaad bh utgagui gj uzdeg bi.Yr ni uuriinhuuruu zutgeed ajild oroo.Huuhdiig deer ue.n humuus Mahan dungu gedeg bsan gesen.

  8. L$D says:

    noxor chine chamd xet ix xairtai boloxoor oor hvnd aldchihwiide geed l chamaig xaramlaad bgama ymada.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.