Эрлэг тамын орон гэж байдаг бол тэнд очоод би гэмээ үүрнээ

Яг одоо 2017 оны 12 сарын 31 ны 02 цаг болж байна. Та бүхэн шинэ жил гээд завгүй баярын настртай байгаа бол энэхүү захиаг минь битгий уншаарай. Баярын уур амьсгалыг чинь нураах вий. Намайг Г гэдэг би одоо 25 настай эрэгтэй нэгэн компанид ажилладаг. Гол зүйл нь гэвэл би нууц амраг. Тиймээ би гэмтэн. Хаанаас хэзээнээс энэ бүхэн эхэлснийг яагаад эхэлснийг ойлгодоггүй. Би айл гэрийн эзэгтэйн нууц амраг болоод жил болж байна. Хэн ч намайг харсан сайхан залуу нтр гэж хэлж чадахгүй нь яагаад гэвэл би өөрийгөө бусдын нүдээр харж байгаагүй болохоор л тэр.

Тэр намайг яагаад сонгосныг яагаад энэ бүхэнг эхлэхийг над шиг зөвшөөрснийг одоо болтол ойлгодоггүй. Нөхөр нь байдаг л энгийн сайхан залуу. Тэр надаас 6 эгч бид нэг газар ажилладаг юм. Анх зөвхөн найзууд байж байгаад нэгэн орой согтуу хүнийг гэртээ байлгаж архийн гаргаж өгдөг баатар болж байгаад санамсаргүй уруул шүргээд энэ бүхэн гэмт явдал эхэлсэн. Би маргааш өөрөөсөө ичих нь мсж бичээд намайг үнэхээр уучлаарай гэхэд зүгээрдээ гэсэн хариу өгсөн. Ингээд л бүх зүйл эхэлсэн юм.

Хүний хүнээр хайрлуулсан, хүний хүнийг харамласан хайраасаа илүү зовлонг гашуун буруу мэдрэгдсэн хүн амьтнаас нуугдсан тийм л нэг жилийн хугацаа. Олон удаа түүнээс харьцаагаа таслахыг хүсэж оролдсон ч болж байгаагүй. Ядаж байхад хэрэгтэй үед нөхөр нь ямар нэгэн ажлаар ийш тийшээ явчихдаг. Тэр үед би новширч чадахгүй учраас туслаад тэгээд эргэж татагдаад түүнтэй эргээд нийлдэг. Хүмүүс нууц амрагийн талаар жигшдэгийг би мэднэ би ч тийм байсан одоо ч тийм. Тиймдээ ч хүний нууц амраг болсноос хойш өдөр бүр өөрийнхөө амьдарсан 24 жилийн үзэл бодолтойгоо өөрөө зөрчилдөж өөрийгөө үнэлэх үнэлэмж минь шалдаа буусан.

Хэрэв чи хайртаа нууц амрагтай л болгохгүй гэвэл байнга түүнд анхаарал тавьж байгаарай л гэж хэлье. Айл гэрийн сайн эзэгтэй, ажилдаа яарсан залуухан залуу гэвч нууц амрагууд гэмтнүүд. Гэхдээ гэмийн 100% гэж тодорхойлдог бол бүгдийн би авъя. Өдөр ирэх тусам бүх зүйл хүндэрч хүний хүн харамлаж ажил гэр гадаа ч хайрлах ёсгүй хүнээ хайрлах надад маш хүнд мэдрэгдэх болсон. Үнэндээ нууц амраг гэж хаягдсан л хүн тэр хүн өдөр болгон нөхөртэйгөө хамт унтаж тэрэнтэй л өглөөг угтдаг. Тэрийг нь ч дэмжиж маргасан үед нь эвлэрхийг ятгаж нөхрөө ойлгохыг уриалдаг би ч тоймтой шийдэлгүй арчаагүй амьтан. Биднийг эхэлж байхад 6 сар болж байхад ажлаас гадагшаа сурах хүсэлт өгсөн ч би татгалзсан юм түүний төлөө.

Гэхдээ мангар бацаан тэр үед явчихсан бол түүний төлөө ч өөрийнхөө төлөө ч хамгийн зөв л алхам байх байсан болвуу гэж одоо бодож байна. Түүнээс харьцаагаа тасална гэхээр түүнийгээ өрөвдөж хүнд хэцүү үед нь хажууд нь байдаггүй нөхрийнх нь чихэнд түүн дээр оч гэж шивнэмээр байх юм. Та хүний нууц амраг та өөрийгөө ялсан гэж боддог бол та яг л над шиг шаар шавхруу гуанзны хоол л гэсэн үг. Гуанзны хоол 1000 сайхан байгаад ч хүн гэрийн хоолоо л илүүд үзэж дуртай байж түүнийгээ байнга иддэгийг та ажил хийдэг бол сайн мэдэх биз.

Бидний сексийн харьцаа их зохицдог харин тэр нөхөртэйгөө тийм биш юм шиг байна лээ. Заримдаа ингээд салчихвал өөр нууц амрагтай болоод тэр нууц амраг нь нөхөр хүүхдээ хая гэж ятгаад бүр баллаад хаячих юм уу гэж их айх юм. Бас харамлаад ч байгаа юм шиг. Би яах ёстой вэ? Эрлэг тамын орон гэж байдаг бол тэнд очоод би гэмээ үүрнээ. Эр хүн хариуцлагаа үүрч энэ бие минь төлдөг л хорвоо. Олон оймс илүү илээж амьдралын тогоонд он удаан жил чанагдсан ах эгч нар минь зөвлөгөө өгөөч. Яаж зөв бөгөөд шууд салж эргэн нийлэхгүй байх вэ? Одоо би найз охинтой болсон нуа минь намайг харддаг. Би улам л нэгнээ зовоодог. Энэ бүхэн эцэслэх цаг нь болсон. Нуршуу бичвэрийг маань цагаа гарган уншсанд баярлалаа. Намайг харааж ерөөж болноо би ч тэгүүлэх юм хийсэн гэхдээ зөвлөгөө бас өгнө гэж найдаж байна. Гуйж байна…

13 Comments

  1. Бо says:

    Ззгээрл салчихаач иймэрхүү юм бж л бдаг ш дээ ядаргаа вээ

  2. Сал says:

    Гай газар дороос гэж нехерт нь алуулна шуу. Зугээр л еерийгее хэдэн сарын сайхан туршлага суулаа гэж бодоод гай тохиолдохоос емне бушуухан алга болсон нь дээр

  3. Same says:

    zaa daa 2laa ch ih adilhan yum bndaa nas adil, saihan yrilcuul yasiin? holboo barihaa uldeegerei

  4. нуа says:

    нууц амраг бол байх л зуйл. аяндаа уйдаад салмаар санагдана доо

  5. Hmm says:

    Shyyd salaa hereg tyslamj ih gardag ch gesen bitii och bitii uruvd. Hun um chin uchiraa yavaandaa uuru oldog bolood chamaig dahij guihgui eee. Bi bas oyutan bhdaa neg ohintoi 3 jil uerhej bair hulsulj hamt amidardag bsan. Tgd yahav manaih hotod tendiih darhan tugsuud hol bsan ntr geed shaltganaas salsan. Neeh myyhai yun bolj salaagui bolhoor holbootoi l bdag bailaa. Tgj bsan ter ub-d ajild orson. Ex maani tgd bie joohon uvddug bsiin erni. Tgd 4 jiliin hugatsaand ih l tys bolsondoo um l bolvol bainga nadryy zalgaastai bich bas uuruu ochih tuslah durtai. Tgd yaj zugeer bhav haya neg sex hiichdeg baiv gehdee butsaj niilehgui yavsaar 4 jil bolson. Tgsn bi ajliin shaardlagaar 5 sar gadaad yavah bolvoo teriigee medcheed helj amjaagui bsan ter butsaad niilii gej bsan bi ch 5 sar yavchaad irii tgd butsaad niilyee gej helsen ter ch za l gesen. Tgd yavchaad ireh hoorond bi tend uur ohind tatagdaad ex maani ch jiremsen nuhurtei bolson bsan nuhur 21-21 hiideg huduu ajildag zaluu bsan. Tgd jiremsen hund nuhur ni bhgui ih l tyslamj numur nuulug hereg bolj bna geed namaig dyyddag bi ch nuhur ni bhgui ued barag nuhur shig l bdag bailaa. Tgd tursun nyalh huuhedtei nuhur ni bhgui ued bi bas ochij tysalsaae l baiv. Jiremsen tursunii daraach bid 2 in dynd sex bsaar l bsan. Tuhai ued bi bas yag chamhsig uruvduud ch umuu medq tys l bolj bna gej bodoj bsna ch unende tim baigaagui. Tgd neg udur helsen odoo chi ger bultei bolson 2 uulaa hedii hurtel ingej yavhav dee …. baahan um yrisan 2 uulaa uilsen tgl yavsan. Nadryy gants 2-3 udaa tyslaach gej zlagasan bi chi uuuruu ychraaa oloo bvvr unheer bolohgui bol bi ochii gesen. Ex maani tgd yamar ch bsan uur hunees guigaad ch umuu uuruu asyydlaa shiidej syrsan odoo bol bid 2 haya neg utsaar yaridag l naizuud bolson doo.

  6. Zss says:

    Ter huuhniig orovdood bh yu bn iluug harj biluu dolooson er nohroo huursan novshiin l huuhem bn shde chams salaad ayguu bol oor nuata bolno biz zavhai ems tiim l bdag ur huuhed ger buliin ariun yvdal gj medehgui zavhai emegchin. Hamgin orovdoltei hun bol ta 2n ene haritsag medehgu yvaa hoorhii nohor chinii nz ohin 2 l hamgin orovdmor bn nemj helehed sex bol tur zuurinh hair bol ondo zuil shu gj helmer bn

  7. bee says:

    ямар шаль шаль гэсэн залуу вэ драмаа драм. хамт байхдаа сайхан л байдаг бол тэрүүгээрээ бод, болихгүйм байж олон долоон юм бодож өчүүхэн тархиа гашилгах хэрэггүй. иймэрхүү харилцаа удаад ирэхээрээ тэнэг болоод эхлэдийн бүр тэнэг царайлахаасаа өмнө боль

  8. hi says:

    yer ni bol chi ch ter ch setgl bish sexiin haritsaa chini iluu taashaal medruldg bolood salj chadhgui bgaa bh zarimda hun buten bish medremj avhdaa hen negn dutu bga ter hun ni hamt bish bga bolod ingee bn gj boddg unendee ch tsug bsn ch buten bish medremj avh bh ooriin bolgoogui ym ruu iluu temuuldg bh unende amidrl yag l adil hamt bvl udahgui uidna gj bodj bn nohrtei bj iluu hussn hun ergeed l uliig husne de zaza bi tegj l bodj bn sexiin l huslees tsaashgui haritsaa

  9. 47 says:

    Чамд холдохоос өөр ямар гарц байгаа юм бэ? Өөрийгөө болон тэр бүсгүйгээ ингэж идэн барин байж хамт байх ямар хэрэгтэй юм айн? Чи л холдохгүй бол эмэгтэй хүн өөрөө холдож бараг л чадахгүй дээ. Тэр бүсгүйн хувьд чи ганц сэтгэлийн баясгалан байж болно. Гэхдээ та 2-т ирээдүй байхгүй ш дээ. Энэ зовлонт байдал нэгэнт аз жаргал авчрахгүй байнгын амгалан бус байдал үүсгэнэ. Чи энэ бүсгүйг орхивол Та 2-т амгалан байдал ирнэ. Амьдрал баялаг ирээдүйд тэр бүсгүйн амьдрал сайхан болно гээд л орхих хэрэгтэй. Чи аз жаргалтай болгох нэгэн нь бишээс хойш орхихоос өөр аргагүй. Би ийм там шиг байдалд байсан, нэг хэсэг зүгээр л зомби болсон. Цаг хугацаа гэдэг сайхан эм байдаг юм байна лээ.

  10. Эгч says:

    Чамд зөвлөхөд тэрнийг санагдуулах бүх юмыг устга. Фб, утасны дугаар, нэрийг нь ч гэсэн харахгүй бх бүх арга хэмжээг ав. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие холдвол сэтгэл холддог юм бна.

  11. Hm says:

    Naiz ohin nuuts amragiinhaa alind n hairtai yum ve

  12. Bat says:

    ШУУД САЛАХГҮЙ БОЛ ЗАВААРСАН Л ЮМ БОЛНО ДОО

  13. Maki says:

    Шинэ жилийн уур амьсгал орсон болоод ч тэр үү үнэхээр сонирхолтой байна. Ингэж их хайрладаг юм бол бүхэл бүтэн жилийн нүүрийг үзсэн бол нийлж болохгүй шалтгаан ярилцсан дээр байх ах. Өнөөдөр таниас өөр би магад эцэг эх чинь өөр зүйлийг хүсэж байгаа байх. Бичсэн арга барил хэлж байгаа үгсийг ажиглаваас нилээн дээгүүр албан тушаал хашдаг хүн шиг мэдээж ухаантай л хүн байх өөртөөгөө сайн ярилц гэж хэлэхээс өөр үг алга…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.