Өдрийн мэнд захидлаа яг яаж эхлэхээ мэдэхгүй байна. Өөрийн аавын тухай асуух гэсийн. Манай аав уг нь элдэв муу зан ааш зуршил байхгүй, хүүхдүүддээ ч сайн 3 хүүхдийн аав амьдралын төлөө зүтгэсэн. Одоо 60 гаруй настайч ажлаа хийдэг англи орос хэлтэй мундаг хүн л гэж боддог байлаа. Аав ээж 2 ч бие биентэйгээ эвтэй.
Гэтэл саяхан аавыгаа нэг хүүхэнтэй уулзаад байгааг мэдээд утсыг нь чагнасан чинь ааваас маань 2 хүүхэд гаргасан нэг нь саяхан төрсөн байна. Ээ бурхан минь яг одоо яах ёстойн бэ? Аавдаа хэлээд энийгээ боль гэх юмуу ээждээ хэлээд аав ээж 2 салгах юмуу. Ах эгч 2-тоо хэлж асуух уу? Би одоо бүүр яахаа мэддэггүй шоконд орно гэдэг нь л болж байна.
10 Comments
Otgontumur Zagd facebook haygaar orood ireerei huuhnuudee.tatlaa tulhee bhgui gants bie 28tai zaluu bn shuu.
etseg ni odii nasniih ym bol oro ymni naadah tsaadhig oilgoh nasan dre bmar ym salagla gehed eh chini l zowno etseg chini tsad hunteige amidral holbood ywna
eej chin medelgui yahav dee teneg hun bish l bol gehdee tanai aav bayan tul salj chadahgui baigaa yum minii duu ireeduid uv hurungu huvaaltsah 2 huurhun duutei yum baina daa
Хэлэхгүй байсан нь л дээр байх даа. Хойшдоо өөр дүү нартай болсоноо л анхаар ч явах хэрэгтэй байх даа.
2 эхнэртэй хүн л байна. Эх ондоо ч эцэг нэгтэй 2 дүүтэй болсон юм байна. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг ч үнэн шүү. Бодвол өөрөө тусдаа гарсан амьдрал зохиосон нэгэн байх. Аав ээжийгээ тайван орхи. ээж чинь магадгүй мэдэж байж ч болох юм. Хэрэв дараа нь мэдлээ гэхэд тэд өөрсдөө учраа олцгоог
өө амьдрал баян ш дээ хөөрхөн хоёр дүүтэй л юм байна. Хэн хэнд нь хэлж асуудлаа үүсгээд яах вэ
Eej chin medej l bgaa
Чимээгүй юу ч сосоогүй хараагүй сэрүүн зүүд байна гээд л бодчих ок!!!
2 хөөрхөн дүүтэй л юм байна. бусдын чшшшшшш хэлвэл юу болох бол гэж сайн бодоорой
Эр эмийн хооронд илжиг болж бүү жороол….. Аавдаа авгай авахыг заах гээ юу. Мөрөөрөө мөөмөө унжуулж яв. Мэдэхгүй мянган үгний таглаа