2018 онд таныг юу хүлээж байна вэ?

ХОНЬ

Хониныхныг ирэх онд олон гайхамшиг, олон адал явдлууд тосож байна. Өнгөрсөн жил таны нууц хүсэл биелээгүй бол нохой жил таны асуудлыг шийдэж, ирээдүйн төлөвлөгөөгөө биелүүлэхэд тусалж чадна. Өрсөлдөгчид тань таныг хууран мэхлэхийг оролдох ч нохой жилд бүү ай. Таныг нохой хамгаалах болно. Бизнесийн бүх үүд хаалга нээгдэнэ. Гайхалтай үр дүнд хүрнэ. Хувийн амьдрал тань өөрчлөгдөж, гайхалтай бэлгүүдээр дүүрэн байх нь. Нохой жилд хонь ганцаардахгүй. Ганц бие хонь шинэ найз залуутай болж, ер бусын идэвхтэй амьдарна. Одод таны амралтыг мартсан бололтой. Таны ажил амжилтаар дүүрэн байна. Гэхдээ амрах хэрэгтэйг сануулж байна. Хайр дурлалын хувьд сонирхолтой нэгэнтэй учирна. Гэвч өөрт тохирохгүй гэж үзвэл сонгох хэрэггүй.

Нохойн ачаар та зөв хүнээ олох болно. Нохой таныг муу хүмүүсээс холдуулна. Энэ жил хонинуудын урмыг хугалахгүй. Ухаалаг, хөөрхөн хүүхэд төрүүлж, амьдралын аз жаргалыг мэдэрнэ. 2018 он таны хувьд хайртай хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогоо улам бататгасан сайхан цаг мөч байх болно. Гэр бүлийн тань амьдрал гайхамшгаар дүүрэн байна. Орон сууж барихыг хүсвэл нохой танд тусална. Зочныхоо өрөөг гайхалтай сайхан тохижуулаарай. Мөн гэр бүлийн ахмад настандаа анхаарал хандуулж, тохь тухтай амраахыг хичээгээрэй.

Эрүүл мэнд сайн байх боловч муу зуршлаасаа татгалзахыг санал болгож байна. Тамхины утаанаас хол бай. Хонинууд энэ онд эрч хүчээр дүүрэн байх болно. Спортоор идэвхтэй хичээллэж, хоол хүнсний чанартайг сонгоорой. Хиам, чипс зэрэг хэрэггүй хүнснээс татгалз. Бах, Моцарт, Шуберт сонсож, сэтгэлээ сэргээ. Интернэтээр удаан аялах хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маягийг илүүд үз.

ҮХЭР

Үхрийн ордныхон ургацаа хураах цаг болжээ. Ирэх жилд үхрүүд аз жаргалтай байна. Жилийн турш хайрт чинь халамж анхаарлаа харамгүй зориулна. Томоохон гэрээнд гарын үсэг зурснаар амжилт ирнэ. Санхүүгийн байдал тогтвортой, зунаас тан руу мөнгө урсана. Нохой танд тэр мөнгийг юунд зарцуулахад тусална. Наймдугаар сард амралтаа авч амраарай. Мөнгөө найдвартай газар хадгалаарай. Гэр бүлийн харилцаа сайжирна. Ажлаар ч дарж өгөх нь ээ, нохой жил. Өдөр нь уулзалтууд дүүрэн, шөнө нь хэлэлцээрүүдээ төлөвлөх гээд ажил ундарна. Эрүүл мэнддээ анхаарч, гүйж, усан бассейнд явж, боксоор хичээллэн, балет бүжиглэх шаардлагатай болно. Шар нохой жил үхрүүдэд хайр дурлалын хувьд гэнэтийн бэлэг дүүрэн хайр амалжээ. Ганцаардсан үхрүүдийн хувьд амьдралын гайхамшгийг мэдэрнэ.

Нохой жилд та маш олон сонирхолтой танилтай болно. Мөнгө мөнгө, мөнгө. Санхүүгийн хувьд аз таарна. Жилийн эцэст та өөриййн бизнесээ эхлүүлж, саятан болох боломжтой. Гэр бүлийнхнийхээ саналыг харгалзан үзэж бүх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Нохой жил танд аз жаргал, баяр баясгалан, сайн харилцаа бүхнийг бэлэглэнэ. Хайртай хүндээ романтик сюрприз үе үе бариарай. Нохой таныг бэрхшээлээс аврах ч эрүүл мэндийн хувьд төдийлөн хайхрахгүй нь. Идэвхтэй байж спорпоор хичээллэх нь зөв сонголт болно. Шар нохой үхрүүдийг хэт их ачаалалтай ажиллахгүй байхыг зөвлөж байна. Сайхан хөгжим сонсож тайвшрах хэрэгтэй. Сэтгэлийн амар амгаланг эрэлхийл. Хүнсэндээ төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ түлхүү оруулаарай.

ИХЭР

Тахиа жилд та юунд ч санаа зовохгүй сэтгэл хангалуун байсан бол энэ жил хичээхгүй бол болохгүй. Өвлийн улирал дуусмагц ирээдүйн төлөвлөгөөгөө бусадтай хэлэлцэхийг зөвлөж байна. Сайн нохой чамайг орхихгүй. Улмаар ашигтай, сонирхолтой ажлууд санал болгоно. Хавар ихрүүдэд бизнесийн түншүүд, эсрэг хүйсийнхэн татагдана. Нохой хөрөнгийг хэрхэн шударга хуваарилахаа мэддэг. Нохой таныг хууран мэхлэгчид, зальтай өрсөлдөгчдөөс хамгаалах болно. Жилийн сүүлээр ихрүүдийн амьдрал үлгэр мэт гайхалтай байж, ид шидийн мэт өөрчлөлтүүдээр дүүрэн байх нь.

Нохой жилд ихрүүд хайр дурлалын адал явдлаар дүүрэн байна. Та сайхан, сэтгэл татам байна. Ихрүүдийг ур чадвараа дээшлүүлэхийг одод анхааруулав. Өрсөлдөгчид чинь таниас айх бөгөөд та ажил дээрээ алдаа гаргахгүй байх нь чухал. Эдийн засгийн хувьд эрсдэлд орохгүйн тулд мөнгөө хямгад. Хяналтаа алдахгүй байхыг хичээ. Нохой жилд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарахыг одод зөвлөж байна. Бусдад аз жаргал өгөөд өөрөө хохирч болохгүй. Нохой жилд эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй ч анхаарах хэрэгтэй. Архи уух зэрэг муу зуршлаа хаяхыг одод зөвлөж байна. Сэтгэлийн хөдлөлөө хяна. Спортоор хичээллэхийг одод зөвлөж байна.

МЭЛХИЙ

Мэлхийнүүдийн хувьд энэ жил нохойн хамгаалалтад байна. Өндөр албан тушаалтнаас маш сонирхолтой санал хүлээн авна. Гэр бүлийн үл ойлголцлыг даван туулж, асуудлыг шийдэх бөгөөд хамаатан садантайгаа эвтэй найртай харилцаатай байх болно. Ялихгүй маргаан арилна.

Зуны улиралд гэр бүлээрээ аялахыг зөвлөж байна. Урд нь учирч байгаагүй сонирхолтой нэгэнтэй уулзана. Танд нохой жилд өвдөх ч зав гарахгүй. Хөдөлмөрлөсний үр дүнд их мөнгөтэй болно. Удирдагч мэлхийнүүдэд ажилчиддаа анхаарал тавьж, тэднийг оройн хоолоор дайлахыг зөвлөж байна.

Хайр хэцүү зүйл ч мэлхийнүүд эсрэг хүйтснээ ялан дийлж чадна. Та романтик адал явдалд умбана. Ганцаардсан мэлхийнүүд гэрлэж, санаа зовох асуудалгүй болно. 2018 оны нохой жил бяцхан ухаалаг, үзэсгэлэнтэй хилэнцүүд мэндэлнэ. Нохой жилд мэлхийнээс санхүүгийн хувьд их хичээл зүтгэл, идэвх шаардана. Бүх боломжийг ашигла, бүү ай. Мөнгөний бурхад таны талд байна. Та өрсөлдөөний тухай мартаж болох ч таны өрсөлдөгч хэзээ ч энэ талаар мартахгүй. Нохойн тусламжтайгаар та хүссэндээ хүрнэ. Мэлхийнүүд нохой жилд шударга, хүндтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ жил хайр, харилцан ойлголцол, хүндэтгэл ноёлно. Эрүүл мэндийн хувьд асуудал гарахгүй. Хоол хүнсний чанартаа анхаарлаа хандуулаарай. Муу зуршлаасаа сал.

АРСЛАН

Таны найдвартай, шударга байдал нохой жилд амжилт дагуулна. Бизнесийн хувьд асуудлыг шийдэх гарцаа олно. Маш шаргуу хөдөлмөрлөж байж өрсөлдөгчдөө дийлэх нь. Та залхууралгүй санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Орон гэрээ зас. Арслангуудын амьдрал энэ жил ер бусын байна. Нохой танд тусалж хайр, энэрэнгүй сэтгэл бэлэглэх ч хайртай хүн чинь үл ойлгох байдал нэг бус удаа гаргана. Хайртай хүнээ баярлуулж, гайхшруулаарай. Ханиа олоогүй яваа арслангууд 2018 онд боломжийг ашиглах хэрэгтэй. Нохой жилд та өөрийнхөө замаар явж, санаагаа хэрэгжүүлэхээс бүү ай. Хуульд нийцсэн ямар ч үйл ажиллагааг тань нохой жил ивээх болно.

2018 онд шаргуу ажилласан арслангууд ажлынхаа үр шимийг хүртэнэ. Нохой жил арслангуудыг эрсдэлт алхам хийхээс хамгаалахыг хичээнэ. 2018 ондоо арслангуудад амжилтад хүрсэн хүмүүстэй уулзаж, анхааралтай сонсохыг зөвлөж байна. Нохой жилийн тэвчээртэй зан чанарыг сурахад илүүдэхгүй. Гэр бүлийн аз жаргал хэвийн. Таныг гэр бүлийн гишүүд тань зугаа цэнгэлээс ангид байлгах болно. Нохой жилд хоолны дэглэм барьж, эрүүл амьдралын хэв маягийг сонгоорой. Та хөгжилтэй байж чадах ч зөвхөн өөрийнхөө тухай бодох хэрэггүй. Юутай ч та нохой жилд бүү залхуураарай.

ОХИН

Нохой жил танд баяр баясгалан авчирна. Таныг хоёрдугаар сараас амжилт дагах бөгөөд аз жаргалын далайд умбана. Бизнесийн хувьд бүх үүд хаалга нээгдэнэ. Анхаарлаа төвлөрүүлэн ажилласнаар таны бизнесийн түншүүд танд найдах болно. Аливаа гэрээ хэлцэл хийхдээ хянуур болгоомжтой байхыг одод анхааруулж байна.

Гурав, дөрөвдүгээр сард мэргэжлийн түвшинд амжилтад хүрч, улмаар хувийн амьдралдаа анхаарлаа хандуулна. Бүх зүйл сайхан болох нь. Энэ жил төрсөн хүүхдүүд гайхалтай суут ухаантай, эрүүл чийрэг байхыг зурхайч нар санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Амралтаа хэдийд ч төлөвлөж болох ч одод наймдугаар сард амрахыг зөвлөжээ. Таны амьдралд илүү чухал зүйлсийг нохой жил танд бэлэглэх нь. Эрчүүдийн хувьд амжилт бүтээл дүүрэн байж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, гавьяа шагналын эзэд болно. Одод охины ордныхонд энэ жил өөрийгөө хэт их шүүмжлэх хэрэггүйг зөвлөж байна.

2018 онд та маш даруухан бөгөөд эмзэг байх нь. Таны зүрх сэтгэлийг олон учрал эзэмдэх боловч сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандах хэрэггүй. Сонголт хийхэд хэцүү байх болно. Энэ жил охины ордныхныг тодорхой төлөвлөгөөтэйгээр урагшлахыг одод зөвлөж байна. Та дуртай ажлаа үргэлжлүүлэн хийгээрэй. Нохой жил гайхалтай ид шидтэй шүү. Гэр бүлийн амьдрал тань үлгэр шиг сайхан байна. Та гайхалтай дур булаам, бардам байх тул хайртай хүн чинь танд илүү сайн хандах болно. Энэ жил зарим нь ээж болж, олон хүүхэдтэй хүмүүс бие биетэйгээ уулзах нь. Охины ордод төрөгсөд нохойны идэвхтэй амьдралаас суралцах хэрэгтэй. Та 2018 онд нэг ч удаа эмийн сан зүглэхгүй. Учир нь та гайхалтай эрүүл саруул байх нь. Биед хэрэгцээт хоол хүнс, ялангуяа жимс, овъёос түлхүү хэрэглэхийг одод зөвлөж байна.

ЖИНЛҮҮР

Өнгөрсөн онд багагүй бэрхшээл тулгарсан ч нохой жилд юунд ч санаа зовох шалтгаан байхгүй. Жинлүүр нохой жилд санхүүгийн хувьд сэтгэл ханамжийг мэдрэх болно. Хавар Сугар гариг танд адал явдал бэлэглэнэ. Нохой жилд гэр бүл болвол бат бөх, нөхөрсөг байх болно. Мөнгөний урсгал татрах ч сандрах хэрэггүй.

2018 онд жинлүүрүүд дур булаам байна. 2018 онд таны амьдрал цуврал киноныхтой төстэй байх болно. Таныг сонирхсон бүхэн алдахыг хүсэхгүй. Ганц бие жинлүүрүүд гэр бүлтэй болох талаар бодох цаг болжээ. Фенүүд чинь хэдийнэ бөгж, агаарын бөмбөлөг худалдаад авчихсан байна.

Мөнгөн бороо цутгана. Та “ургац”-аа хураан аваарай. Гэр бүлийн амьдрал нэгд тавигдахгүй ч гэр бүлийнхэндээ анхаарал хандуулаарай. Энэ бол хамгийн чухал зүйл юм. Өөртөө шүүмжлэлтэй хандана. Гэр бүлийнхэн чинь таныг үнэлж, гэр бүлийн уур амьсгал, харилцаа сайжирна. Дашрамд дурдахад, шар нохой жил төрсөн хүүхдүүд хүчтэй, ухаалаг байх болно. Дархлаагаа дэмжиж, жимс хэрэглээрэй. Чөлөөт цагаараа спортоор хичээллэх хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Хэрэв та халамжтай нохойн зөвлөгөөг сонсвол ямар ч асуудлыг амархан шийдэж чадна. Та нохой жилд бэрхшээлээс зайлсхийгээд зогсохгүй баяжиж чадна. Гэнэт хэн нэг нь өв залгамжлах болно. Ерөнхийдөө хилэнцүүд нохой жилд идэвхтэй байх болно. Оны сүүлч хүртэл далайн эрэг дээр амарч болох нь. Нохой жилд хилэнцүүд ганцаар байхгүй. Олон сонирхолтой адал явдал тохиолдоно. Хайрын асуудлын хувьд нохойн ивээлд найдаж болно. Таны сэтгэл хөдлөл, сээтэгнэл ижил тэнцүү байна. 2018 онд гэр бүл болоход тохиромжтой. Одод нууц шивнэдэг ч та түүнийг анзаардаггүй. Нохой жилд зөвхөн хөдөлмөрч хилэнцүүдэд л санхүүгийн хувьд аз тохионо.

Нохой жил хилэнцүүдийн бүтээлч чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Шинэ ажилд орох, цалингаа нэмүүлэхийг хүсч байвал нохой таны хүссэнээр таны талд байна. Мөнгө санхүүгийн ашиг таниас холгүй байна, гагцхүү авьяас чадвараа ашиглах хэрэгтэй. Одод шинэ түрийвч худалдан авахыг зөвлөж байна. Гэр бүлийн харилцаа сайн.

Гэр бүлийнхнээ удирдан чиглүүлэх гэж өөрийгөө бүү зовоо. Нохой жилд аз жаргалтай байх үндэс нь хайртынхаа ашиг сонирхлыг хуваалцах юм. Загасчин хүн бол загас барихыг нь ойлгохыг хичээ. Хайртай хүн чинь гүйх дуртай бол шинэ спорт гутал бэлэглэ, мөн өөрийгөө ч орхиж болохгүй.

Нохой жилд бүх баяр ёслол ёслол төгөлдөр, тансаг болно. Энэ онд хилэнцүүд өөрөөрөө болон гэр бүлээрээ бахархана. Хамаатан садан чинь ч хүртэл таныг сонсож эхэлнэ. Нохой жилд аялал хийхэд таатай байна. Айдас түгшүүрээ гээж, нохой жилдээ сэтгэлийн амар амгаланг эдлээрэй. Зарим хилэнцүүдэд йог ач тусаа өгнө.

Эрүүл мэндийн хувьд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох нь зүйтэй. Биеийн тамираар идэвхтэй хичээллэж, аялалд явах нь ашиг тусаа өгнө.

НУМ

Санаа зоволтгүй. Нохой жил 2018 онд таныг хамгаалж, өргөөний чинь үүдэнд үүрээ засах болно. Энэ онд таны амжилтад найз нөхөд чинь битүүхэн атаархана. Гэхдээ та мөнгөө дэмий зүйлд битгий үрээрэй. Аз жаргалын мэргэн бууч таны ганцаардлаас залхаж, асуудлаас ангижруулах аргыг нохой жилд шилжүүлжээ.

Та бүтээлч үйл ажиллагаанд өөрийгөө туршиж үзээрэй. Нохой жилд нум гайхалтай сайхан, тачаангуй байх болно. Олон адал явдал тохионо. Нумууд их романтик. Гэхдээ сэрэмжтэй байх хэрэгтэй. Олон адал явдал тохионо. Нохой жил нумуудад маш их мөнгө өгөх бөгөөд түүнийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй.

Санхүүгийн салбарт амжилтад хүрэх эсэх зөвхөн таниас шалтгаална. Та маш их мөнгө хүч байна уу? Одод авьяас билгээ бүтээлч сэтгэлгээгээр харуулахыг зөвлөж байна. 2018 онд ажиллахад хамгийн тохиромжтой үе. Нохой жил нумуудын хувьд гэр бүлийн амьдрал үлгэр мэт болно. Эмчээс бүү ай, тэд хазахгүй. 2018 онд нумуудын хувьд тайван амгалан байх чухал. Нохой жилд муу зуршлаас салахад хялбар байх болно. Итгэхгүй байвал та тамхиа хаяад, чихрийн хэрэглээгээ хязгаарлаад үзээрэй.

МАТАР

Энэ жил бизнес түншүүдээсээ өнгөрсөн жилээс илүү соонирхолтой санал хүлээн авах болно. Санхүүгийн болон мэргэжлийн бүх амжилтад хүрэхийн төлөө зүтгэж байгаа ч хувийн амьдралаа мартахгүй байх нь чухал. Нохой жилийн өвөл мэргэжлийн салбарт амжилт, ашиг орлого олж, шинэ ашигтай холбоо тогтоох болно.

Нохой жил оны эцэст танд уйдах зав олгохгүй. Матрууд аз жаргалтай байна. Та үнэлэгдэж, хайрлуулж, бишрүүлнэ. Хайр сэтгэлийн асуудалд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Төгс төгөлдөр нэгэнтэй амьдрах нь уйтгартай, сонирхолгүй тул шалгуураа багасгах хэрэгтэй. Хэрвээ та боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно.

Нохой жил таныг чин сэтгэлээсээ баяртай байхыг хүсч байна. Шар нохой жил танд мөрөөдлийн ажлаа олох, эсвэл бизнесээ эхлүүлэхэд тусална. Энэ жил матрууд эрсдэлгүйгээр амархан баяжих боломжтой. Хариуцлагаас бүү ай. Жилийн турш нохойнууд чамд итгэж, мөнгөө хадгалуулахад бэлэн байна. Найзууд тань ашигтай бизнес эрхэлнэ.

Нохой жил гэр бүлийн тань амдрал гэрэл гэгээтэй, сайхан байх болно. Өдөр бүр та өөрийн сонгосон нэгнийг гайхшруулж, халамжилж, хариуд нь алган дээр нь бөмбөрөх болно. Хэрэв та ганц бие бол хөөрхөн “шувууд”-тай уулзахдаа бэлтгэ. Нохой жилд эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй ч сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулахад илүүдэхгүй. Та нохой жилд спортоор хичээллэнэ. Ядрахгүй. Матруудад нохой жилийн турш бясалгал, йог ашигтай. Энэ нь сэтгэл санаагаа тайвшруулж, өөрийгөө үнэлэх чадварыг нэмэгдүүлнэ.

БУМБА

Бумбынхан амьдралдаа сэтгэл хангалуун байдаг учир хэзээ ч асуудал үүсгэдэггүй. Танд хүмүүсийг удирдан зохион байгуулах авьяас чадвараа гаргах боломжийг нохой жил олгож байна. Шинэ агентлагаа нээх таатай мөч. Хувийн амьдрал тань тогтуун байна. Олон бумба ид шидэд итгэдэг. Нохой жилд бумбууд шинэ, хэрэгтэй олон танилтай болно. Оны төгсгөл гэхэд ямар ч санаа зовоосон асуудалгүй, бүгдийг аюулгүйгээр шийдвэрлэж чадна.

Хайр бол төвөгтэй зүйл. Гэхдээ зүрх сэтгэлээ сонсож, хүссэнээрээ бүгдийг хий. Ямар ч царайлаг, сайхан таны талд байх болно. Та нохой жилд адал явдалтай учирч гайхалтай мэдрэмж мэдрэх ч сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Төсөөлж ч байгаагүй, сонирхолгүй нэгэнтэй бүртгэлийн газар очиж болзошгүй.

Нохой жилд сонирхолтой болзоо бараг байхгүй. Бумбын ордны зарим нь жилийн эхэнд өөрт тохирох нэгэнтэйгээ уулзах болно. Зүрх сэтгэл тань мэхлэхгүй. Хуримаа хийж ч мэднэ. Бизнесээ эхлүүл, бумбынхны дийлэнх нь баян чинээлэг болох боломжтой.

Та бизнес хамтрагчидтайгаа сайтар ойлголцож, хүлээн авалт зохион байгуулахдаа нохойгоо дуудахаа бүү мартаарай. Нохой жил таны ажил хэрэгт тусалж гараа сунгана. Гадаадын түншүүдээс таатай боломжууд санал болгоно. Магадгүй газрын тосны магнат, кофены хаадтай ч гэрээ байгуулах боломжтой. Гэр орны хувьд дулаан, тохь тухтай байна. Нойргүйдэж болзошгүй. Интернэтээр дэмий сэлгүүцэхийн оронд гүй. Нохой жилд ухаантай, хичээнгүй бумбынхан бүх асуудлыг дамж гарна.

ЗАГАС

Энэ жил загаснуудын хувьд удаан хугацааны турш хайсан аз жаргалаа олно. Юуны өмнө нохой жил загасанд шинэ, сонирхолтой ажил санал болгох нь. Тиймээс энэ онд загас гайхамшигтай уран бүтээлч, эсвэл чадварлаг зохиолч болж чадна. Гуравдугаар сард таны авьяас билэг төгөлдөр байна.

Загаснууд орон сууцны асуудлаа шийдэж, зарим нь шинэ тохилог орон байртай болно. Өрсөлдөгчид буюу дайснаа та өөрийн нөхөр болгож чадна. Нохой жил таныг шинэ бөгөөд сонирхолтой хүмүүстэй учруулна. Хайр дурлалын асуудлын улмаас сэтгэл гонсойхгүй, сэтгэл зүрх тань хайраар бялхана.

Та нохой жилд мөнгө санхүүгийн асуудалд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө тэнгэрээс унаад ирэхгүй. Хувь заяанаас өгсөн боломж бүрийг ашигла. Та илүү их ашиг олохын тулд дэмий хоосон мөрөөдөгч танилуудаасаа болгоомжлоорой. Буян хийхийг хүсвэл таны тусламж илүү хэрэгтэй асрамжийн газрыг зүглээрэй. Илүү их унтаж, бага ид. Мөн тамхи татах зэрэг муу зуршлуудаа хаях хэрэгтэй.

SOURCE: times.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.