Гэрлэнэ гэдэгт нь итгэж болох уу?

Сайн байна уу? Би 18 настай оюутан. Харин найз залуу маань 19-тэй их сургуулиа төгсчихсөн ажилладаг. Бид хоер үерхээд 2 жил хагас болж байгаа, анх үерхэж эхлэхдээ л тэр маань гэрлэнэ гээд ярьдаг байсан одоо ч хэвээрээ. Гол нь саяхнаас байр түрээсэлж гэрийхнээсээ тусдаа амьдардаг болоод надаас хамт байя, угаасаа гэрлэх юм чинь гээд л байх боллоо. Манай эцэг эх хатуу хүмүүс, сургуульд байхдаа хүүхэд гаргаж болохгүй шүү гэж байнга хэлдэг. Тийм болохоор найз залуутайгаа хамт амьдарна гэж хэлвэл юу гэх бол гэхээс нь айгаад байх юм.

Зөвшөөрөхгүй байхаа гээд энэ тухайгаа найз залуудаа хэлэхээр “чи одоо том болсон шдээ болохгүй бол би ойлгуулаад өгье. Хайр нь тэвчиж чадна аа, чамайг яах ч үгүй, жирэмсэн болно гэж санаа зовох хэрэггүй” л гэх юм. Энэ үгэнд итгэж болох болов уу? Эцэг эхдээ хэлээд үзвэл яадаг бол? Нэг гэрт байгаа юм чинь нэг өдөр бэлгийн харьцаанд орж л таарах байх. Тэр үед гэрлэх юм чинь зүгээрээ гээд зүтгээд байх юм болов уу? Үнэхээр гэрлэх бол онгоноо өгөхөд харамсах юм алга аа. Хэрвээ тийм зүйл боллоо гэхэд миний нас эрт байна уу? Та бүхэн элдэвээр хэлэлгүй надад зөвлөөч.

5 Comments

  1. Tugsuh uu says:

    Gdvch neere bodood bssn 19 tei ih surguuli tugsuh uu?

  2. Fgg says:

    Tertee tergui gerleh yum bol odoo shuud gerlechiy gehgui yu doo

  3. Золоо says:

    Өшөө удаан хугацаанд таньж мэдээч. Тэгээд хүүхэдтэй болчихдог, тэгсэн чинь янз янзын ааш гаргаад унадаг, салж ч болохгүй яаж ч болохгүй, тэгээд зодоод нүдээд унавал яах юм? Үлдсэн амьдралаа хамт өнгөрөөх хүн чинь шдээ!!!

  4. Эгч says:

    18 тай бол яарах хэрэггүй Эхлээд сургуулиа төгс хүн бол. Эрдэм мэдлэггүй хүн бол амьтан л гэсэн үг. Амьдрал аз жаргалгүй бол мөнгөгүй бол энэ хорвоо барагдахын аргагүй урт шүү

  5. ASD says:

    Yarval daarna. Ydj surguulia tugs, yunch ert hunii medliinh bolh durtai yumbde.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.