Анхных шигээ халуухан харилцаагаа хүснэ

Couple holding hands near tents at music festival

Сайн байцгаана уу. Би сүүлийн хэдэн жил гэртээ сууж байгаа айлын эхнэр. Би уг нь гэртээ сууж байгаадаа барагтай стрессдэдгүй, хүүхдүүдээ хараад, нөхөрөө амар тайван ажилаа хийхэд нь тус дэм болж байна гээд гэр бүлдээ бүх хайр халамжаа зориулаад, нөхөртөө гомдолохгүй, би ингэмээр байна тэгмээр байна гэж элдэв юм шаардахгүй тайван амгалан л амьдардаг байлаа.

Гэтэл сүүлийн үед өөрийн эрхгүй сэтгэлээр унаж өөрийгөө голж, өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн болсноор мэдрэх боллоо. Гэртээ удаан суусан хүнээс нөхөр нь хүссэн хүсээгүй уйддаг болтой. Өглөө ажилдаа гарахдаа унтаж байхад ч үнсээд явдаг байсан бол үүдэн дээрээ үдэж байхад ч үнсэхгүй, орой ирээд ч тэр, хийсэн хоолыг амттай гэж магтдаг байсан бол одоо таг дуугай тэгэхээр хоол хийхэд ч урамгүй, сэтгэлээ гаргаад баярлуулах гэхээр үл тооно.

Хамт зугаатай байхыг харилцан ярилцахыг хойш тавина, орой унтахдаа ч тэврээд унтахаа байгаад ганцаараа тайван унтахыг илүүд үзнэ. Хайргүй болоогүй ч гэсэн халуун дулаан харилцаа нь багасаад энэ нэг хүн байж л байдаг юм, энэ хаачвал гэж, яавал гэж гэсэн шиг байдаг болчиж. Хааяа ч гэсэн романтикаар хоёулахнаа болзож, анхныхаараа бие биеэндээ халуунаар хандахыг хүсч байна. Залуу нас богинохон биз дээ…

7 Comments

  1. Ooo says:

    Mongold amidral yaduu bna sh dee. Ajil oldohgui, ihenh ajliin tsalin uneheer baga. Tegeed l er emgui biyeneesee mungu asuusan guilgachini bolchihood bgaa yum. Yumnii une undur hugjiltei ulsuud shig l bna. Yaj bolgoj hurgedeg yum gemeer, deer ni mongolchuud uursdiiguu hunees iluu, bayan tansag gej hudlaa dur esgeh uvchtei.

  2. ganaa says:

    Chamaig mundag emegtei gj oilgoj bn. Ene chigeeree bai.reklam hereggui.er hund ergej 1 bodoh bodol bdag yum aa

  3. Ажил хий says:

    Залуу хун байж ажил хий. Ганцхан энэ л гарц. Нехер чинь чамаас биш, чи харин гэр булээ гэхээс уйдаж буйн шинж. Залуу хун удаан ажилгуй байж болохгуй, 40 гарсан бол еер хэрэг

  4. Магадгүй says:

    Өөр хүнтэй болж

  5. Жеси says:

    Ажилд ор. Гэртээ байдаг мөнгө олдгүй бол тэгээл эрэгтэйчүүд голонгуйл байх шиг байдын. Хэт баян нь бол гайгүй бх. Дундаж амьдралтай бол тэгээл мөнгө чухал шүүдээ

  6. галзуу says:

    сайн эзэгтэй байх гэдэг чинь зөв гэхдээ өөрийгөө битгий хая өөрийгөө дандаа давхар хайрлаж анхаарч бай гоо сайхан залуу насаа ч хайрла

  7. галзуу says:

    гэр нөхөр хүүхэд гээд өөрийгөө арчлахаа болио юу ямар ч эмэгтэй хүн өөрийгөө л хаявал тэгээд өнгөрөө дөө. өөртөө арчаатай бай биеэ арчил гэрийн навсгар хувцастай сэгсийсэн үстэй угтахаа боль таргалсан бол тур үс гэзгээ гоё байлга гэртээ хамгийн гоё хувцас өмс нөхөртөө эргээд анхных шигээ харагд. өөрийн чинь бичсэнээс уншихад ааш зангаас чинь болоогүй бололтой гадаад үзэмжээ л анхаар даа халуухан харилцаа хүсч байгаа бол халуухан харагд хамаг бүхнээ битгий эр нөхөртөө зориулж гүйгээд бай эмэгтэй хүн хааяа жоохон хувиа хичээсэн муу эмэгтэй байх хэрэгтэй. хувиа хичээсэн гэдгийг буруугаар ойлгов өөртөө цаг зав зарцуулдаг, гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд хувиа хичээхийг хэлж байна. гоо сайхандаа цаг гаргуулж бай. нөхөртөө хүүхдээ үлдээгээд гарч орж бай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.