Би ялагдчихсан байжээ…

Би нөхөр 3 хүүхдийн хамт гадаадад амьдардаг. Амьдрал ч дажгүй. Нөхөр ч өөрийн бизнесээ хийдэг болвоо. Тэгэхэд л нөхрөө өөр хүүхэнтэй болсон олон жил бүр 6, 7 жил уулзсан гэдгийг хүмүүсээс сонсоод шоконд орж тэр хүүхэн рүү нь залгаж загнаад уулзаж цохиод уучлал гуйлгаад нөхөрт чинь би сайн болоод муухай зүйл хийсэн гээд л байсан нөхөр ч уучлал гуйсан. Хэзээ ч салахгүй ээ л гэсэн. Би өөртөө анхаарал тавиад ах дүү нараараа өмгөөлүүлээд нөхрийг хонь болгоод хүүхдүүд том болоод өөрийгөө ялсан гэж бодоод явсан.

Гэтэл хэд хоногийн өмнө Монголчуудын зохион байгуулсан үдэшлэг дээр нөгөө хүүхэн нь хүнтэй суугаад 2 жил болсон хүүхэдтэй болж байгаа томоо гэдэстэй нөхөртэйгөө явж байна. Тэр 2-г манай нөхөр хараад л сонин болоод бараг нулимс нь цийлэгнэчихсэн. Шууд л очоод мэндэлээд нөхөртэй нь танилцаад. Би хамт байсан найзууд бүгд ангайгаад хоцорсон. Уур хүрээд яваад очтол нөгөө хүүхэн нь ямар ялдам юм бэ атаархмаар нөхөр нь эрхлүүлж халамжлуулаад л намайг нөхөртэйгөө танилцуулж байна.

Партины туршид нөхрөө харлаа харцаа ч салгаж байгаа юм алга надаас найз нөхдөөсөө ч санаа зовохгүй бүр жоохон ууж халаад явах гэж байна шдээ би ганцхан удаа очоод энэ 2-г машин хүртэл нь гаргаад өгий гээд гуйсан гээд боддоо. Би өөрийгөө ялсан гэж онгироод л өөртөө анхаарч байна гээд л гарч ороод 2 талын ах дүүдээ хэлж загнуулаад л тэр хүүхэн нь урьд нь амьдралтай 2 хүүхэдтэй байсныг нь мэдээд доромжлоод байсан чинь нөхрөө аль хэдийн алдаад зүгээр л бие нь хажууд байгааг ойлголоо. Би ялагдчихсан байжээ.

Одоо бүр нөгөө хүүхнийг дахиж харж яаж ялдам энхрий байдгийг нь сурмаар ч юм шиг. Яах вэ би одоо. Би бүр лам бөө нтрээр хүртэл явж байлаа. Гэтэл зүгээр л манай нөхөр чинь их хайртай юм байна. Яах вэ одоо?

20 Comments

  1. mm says:

    ter busgui n sain busgui bj. chamaas nuhriig chin yamartai ch bulaachihalgui yavuulj.

  2. Болд says:

    Эр нөхөртэйгээ арсалдаад эсвэл дарамтандаа оруулснаа амьдрал нь болж байгаа мэтээр төсөөлж яваа эмэгтэйчүүд их олон байдаг юм. Хүний сайхан үрийг хайрлаж, уян байж чадахгүй олон эмэгтэйчүүд өөрөө өөрсдөөхөө амьдралын там, зовлон болгодог юм даа. Тэр тухайгаа даан ч нэг бодох эргэцүүлэхгүй явахыг нь яана. Эр нөхөр нь үргэдсэн хойно нь л орон зай нөмөр нөөлөгийг нь мэдэрдэг нь харамсалтай. Эмэгтэй та, тэдний нэг байх магадлалтай тул сайн бодоорой. Нэг л айхтар юм мэддэг, суух зогсохыг нь зааж зөвлөсөн хүн. Өсгий, улан доор байгаа эрэгчин чинь сүүлдээ өөртэй чинь бэлгийн харьцаанд ч орох нь асуудалтай болно. Эмэгтэй гэдгээ та мартагнаад ирэхээр нөхрөө өөр хүүхэн шуухантай жаал хардаж байгаад сүүлдээ өөрийгөө булган шуба энэ тэрээр гоёж гарна. Хэнд гоё харагдах вээ дээ. Баавгай шиг тарган булганы арьс нөмөрсөн чамайг ялдам сайхан эмэгтэй гэж хүн харна гэж бодоо юу ? Эмэгтэй та эртхэн шиг өөрөө өөрийгөө яагаад байгааг ажиглаж, зан харьцаагаа татаж явахгүй бол амьдрал чинь там болно. Та үүнийг өөрөө өөрөө л бүтээсэн шүү дээ. Бүү март

    • Hhhhjjj says:

      Buur ygd gj asuumaar ene bugdiig tesej amidrah ystoi ymbee dandaal hairluulah gsn bodoltoi huuhed shg erchuud. Haa saagui emegtei esul eej, ezegtei ymar bh ystoi buun shalguur

  3. Ganbaa says:

    Хүний сэтгэлийг хэн ч өмчилж чаддаггүй юм.даа

  4. Minjee says:

    Chi yalagdaagui yalsaan.iluu harj biluu doloodog nohor chn yalagdsan.chi sain bna

  5. Hm says:

    Тэр хүүхэн нь өөрөө 2 хүүхэдтэй нөхөрөөсөө салсан байж адилхан нэг эмэгтэйг зовоож гэр бүл үймүүлж байдаг муу л хүүхэн байна даа. Худлаа наанаа инээж наалинхайтавч цаанаа ёс суртахуунгүй хүүхэн байж

  6. Dddddddd says:

    TChi nuhruu ax duuseeree darluulj uuriiguu umguuluuldeg, nuhruu hundrldeggui bolohoor chin iim bgaam bhoo, er nuhruu hundelj harits, chadahgui bol iim l bno, bi ch chinii nuhur shg heseg blaa, neg udur shiideed gert ni butsaasan, odoo mani hashir harin ergej niileh fpgarts haigaastai, bi ni uuduus ni dund huruu. Yadaj teneg em chin uuvhlal guihgui bgaam shuu,

  7. Byamba says:

    Bie biedee khairtai yum bishuu. Emegtei hun huntei suulgui 7 jil huleesen geheer ih zolios gargaj. Nohor chine jiremsen huuhentei ehneriihee hajuud biee barij chadahgui ingej uulzana gedeg tom zorig yumdaa.
    Naad 2 chine suuj chadahguigees hoish ene buhniig martaad amidrahgui yu. Oor zam baihgui.

  8. Эр хүн says:

    Гадаадад ялангуяа америкт амьдарч бгаа хүүхнүүд хэт даам гарцан байдын. Монгол эрчүүдээ нөхрүүдийгээ надаас өөр хүн хэнч тоохгүй гадны хүүхнүүд эднүсийг нэг нүдээрээ ч харахгүй гэд их юм бодцон их зантай өөрсдийгөө нээх лаг гэд бодцон, тэрэндээ гүн итгэлтэй жаахан англиар илүү(нөхрөөсөө) яридагаа аймар хэлтэй гэд өөрийгии бодсон зүс царай, галбир муутай тэнэг хүүхнүүд их байдаг тэдний л нэг бололтой. Чи нөхөрөө хэт их шантаачилж, дарамталж асьдардаг, түрэмгий зантай, хүний нутаг гүний хошуунд адилхан хар бор ажил хийж байж бие биенээсээ илүү гарах гж бөөн өр зээл тавин брэнд хувцас, цүнх өмсөөстэй юм үзээгүй шулам л бна. 5:0 лчаад үхэхгэд бган бнашд. Эрийг бүү бас далайг бүү янд гж.

    • Хаха says:

      Өмссөн зүүснийг нь хүртэл яаж мэдээд байгаа юм ха ха. Өөрөө ургуулж бодоод тэрэндээ уурлаад

  9. Ok says:

    Ажиглаад байхад өмнө нь салж сарниж байсан хүүхнүүд дараагийн нөхөр дээрээ болон эрчүүдэд их ялдам нам болсон, аргыг нь олдог болсон байдаг. Анхнаасаа өөгүй тэгш байсан бол юу гэж өмнөх нөхөр нь салахав. Жишээ нь чи одоо наад нөхрөөсөө салаад дараа нь өөр хүнтэй суухад өмнөх туршлагаасаа үндэслээд яг л тэр хүүхэн шиг аашилж аяглана. Нөхөр чинь онцгүй хүн байна. Ухаантай хүн бол эхнэрээ хүндэтгээд олны дунд тэгж эвгүй байдалд оруулахгүй. Биe сэтгэлээ захирч чадахгүй 18 настан биш дээ, намбагүй гар байна даа

    • БУРХАН says:

      Чарлаа мал л бна шт. бодсон хийсэн хариу үйлдэл мөн одоо хэлж ярьж сэтгэж бгааг нь харваас ухаан муутай мулгуу гэгээрлийн өчүүхэн ч гялбаагүй хөөрхийлөлтэй амьтан бна. БУРХАН ХЭЛЖ БНА ГД ОЙЛГОЧИХ. ЗАЯАА ЧИНЬ ТЭР. доошоо харж дуугүй урдахаа л хий

  10. йый says:

    Өөрийнхөө дажгүй гэж бодож явдаг залуутайгаа унтаад хүүхэдтэй болоод наад нөхрөнцөрөөрөө насаар нь тэжээлэг. Эхнэртэйн байж илүү харж билүү долоож явдаг писда нарыг сайн хашрааж байх хэрэгтэй

  11. Зочин says:

    Эр хүн гэдэг чинь бүгдийг хурааж бүгдийг эзэмших гэсэн эр амьтны инстинктээрээ хүмүүс шүү дээ. Эхнэрээ араар нь тавьж салчаад дараа нь салсан эхнэр нь хүнтэй болзоход хардаж л бдаг хүмүүс. Аль алиныг нь л эдлээд бж бх санаатай. Тэр зан нь хөдлөөл тэгээ биз. Тэрнээс хэрүүл маргаанаа ах дүү нартаа хэлсэнээс чинь болоод тэр хүүхнээ мартаж чадахгү бн гэж юу бхав. Яахав, инээдгийг эр дагана, баадгийг нохой дагана гэгчээр ааш авирт чинь асуудал бгаа бол тэрэндээ анхаарна биз. Ер нь бол ганц удаагийн явдлаар том дүгнэлт гаргаж сэтгэлээр унаад яахав дээ. Зөвлөхөд цаашдын амьдралаа сонирхолтой болго, өөрийгөө хөгжүүл, шинэ хоббитой бол. Өөрийгөө болон нөхрөө буруутгах хэрэггүй. Алдаанаасаа суралц.

    • хх says:

      эмэгтэй хүн ч гэсэн нөхрөөсөө өөр аятайхан эртэй аятайхан учраад байх боломж олдвол буцахгүй л дээ хаха хамгийн аюултай нь нөхөртөө хууртаад л байсан эмэгтэй хүн айхтар өшөө авна шдээ өөр хүний хүүхдийг тээгээд чамаар тэжээлгээд насаар чинь хуурна гэж мэд чи хэд хэдэн удаа хуурсан байж болно харин тэр чамайг нэг насаар чинь хууурч чадна хха эмэгтэйчүүдийг битгий бас битгий уурлуулж бай

  12. тэнэг гичий says:

    тэнэг гичий хохь чинь. Тэр хүүхэнд биш ч гэсэн өөр хүүхэнг хайрлахал болно. Чам шиг хөлдүү гичийг хэн хайрлахав дээ

  13. тэнэгтжээ чи says:

    чи мал хүүхэн байна олгой хагаравч тогоондоо гэж хүүрээ хийж ах дүү нартаа тарааж нэр хүндийг нь хугалсан юм. өөрийнх нь аав ээжид хэлэх өөр чи өөрийнхөө ах дүү нарт хэлэх тэс өөр. ядаж нөхрийнхөө аав ээжид хэлээд өөрийнхөө талд огт цухуйлгах хэрэггүй байсан юм. одоо танай талд нөхөр чинь ямар ч нэр хүндгүй болж ах дүү нараас чинь санаа зовж дөлдөг биз. тэр хэрээр чамд гомдож зэвүү нь хүрч сэтгэл нь наашлахгүй байгаа. нэр хүнд олъё ч гэж одоо бодохгүй хичээхчгүй байгаа. хоорондоо л шийднэ биз үхсэндээ ах дүү нараараа ор хөнжлийн ажлаа зарлаж явсан юм. яс юман дэээр нөхрөө өөр хүүхэнтэй явуулсан нь өөртөө арчаагүй чиний л буруу шд. тэрийгээ тэнэг юм шиг талаар нэг зарлаад явдаг гэнээ. чи ийм тэнэг болохоороо л өөрөө ялагдсан байна. ийм хөлдүү дээр нь нөхрөө хайр гамгүй муу хүн болгоод зарласан чамайг яаж хайрлах вэ дээ. үнэхээр их хайртай байсан бол чи нөхрөө өрөвдөөд тэгж чадахгүй байх байсан юм. сэтгэлгүй л байна даа. тэрний ялдам энхрийд нь биш сэтгэлд нь л хайртай болсон байна. чамайг бодвол зөөлөн сэтгэлтэй ухаантай хүүхэн байж. жоохон хатуухан хэлчихлаа уучлаарай. гэхдээ л үнэн үг хатуу байдаг. өөрийнхөө алдааг зас нөхрөө хүндэлж хайрла онгироо азарган тахиа байхаа боль зөөлөн уян бай.

    • зочин says:

      өөрийнхөө тэнэгийг засчихаад хүнд зөвлөгөө өг. Өөрт нь ийм зүйл тохиолдсон бол яг нууж чадахуу чи хүн доромжилж кайф авдаг өрөвдөлтэй нэгэн байна. Сэтгэл зүйчид хандахыг харин чамд зөвлөе. Энэ хүүхэн тэнэг байсан бол тэр хүүхнийгсайхныг олж харахгүй л байсан байх.

  14. lot says:

    одоо тэгээд салалтай нь биш, тэр хүүхэн нь ч хүнтэй суучихсан. одооноос эмэгтэйлэг ялдам байж сур даа өөр юүхэв. эрчүүдэд заавал хөөрхөн гоё биш, энхрий ялдам, хүнлэг, эмэгтэйлэг эмэгтэй хүн их таалагддаг гэж үнэн. бас нөхөртөө тэр хүүхнээ мартах хугацаа өг, ямар ч тохиолдолд тэр хүүхнийг нь битгий сөхөж яръ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.