Бүсгүй хүний энерги ямар байхаас гэр бүлийн амьдрал шалтгаалдаг

Beauty Autumn Woman, beautiful fantasy girl, fairy in blowing transparent chiffon dress. Fall. Fashion model lady in windy autumn park

Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчим

Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ.
Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энергиэ алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг.

Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь суларсны шинж. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм.

Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулж байна. Эдгээр зарчмын дийлэнхийг эртний ухаант мэргэд тунгаан боловсруулж судар бичигтээ уламжлан үлдээжээ. Орчин үеийн мэргэжилтнүүд ч мөн энергиэ хэрхэн сэргээж, түгээж болох аргуудыг оруулсан байна.

  1. Даашинз банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.
  2. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.
  3. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.
  4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангуй байдлыг улам цогцлоодог.
  5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай.
  6. Тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.
  7. Гол нуур, далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
  8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
  9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.
  10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар, жилээр нь гаргадаг болж болно.
  11. Эрүүл зөв хооллолтын курст явж болно. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.
  12. Сайн, сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
  13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.
  14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
  15. Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.
  16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсөж үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээнэ төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
  17. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.
  18. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.
  19. Буян үйлдэж бай. Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.
  20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.
  21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил.Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

5 Comments

  1. Boldko says:

    Adair aashtai shulmas shig huuhnuud ih boljee.Amidral deer soliod umschih huvtsasgui olson hedee ar gertee zoriulj haa negtee naiz nuhdduu gants 100 tataad hul hunguruud orood ireheer haraalin muugaar orilj,charlaj turuulsen etseg,eh ah duuseer ni oroldoj heleh helehguigeer doromjilno olood irsen heden tsaasig baga gej bainga chamlana huurhii min yamar hulgai hiiltei bish dee udurjin hooltoi hooson daarch hurnu hymdiig bodoj huushuur nertei horoor hoollono haa neg uurtuu huvtsas avah bolhoor Narantuul garch hetevch duuren mungutei baisan ch bi yahav aa geed l 20 myngiin yum haigaad yavna haa negtei budilj samgardahaar ni turulhiin teneg balai.archaagui novshooroo bainga duuduulj etseg ehiin hairlasan ner ni mangaraa gesen nereer soligdono salbaisan amitnig setgel sanaani daramtand bainga bailgadag suuldee baghan balgaad ter ih setgeliin tamaa huuhed shig tsurhirtal uilna yaav iiv gej asuuhaar chaavaas helehgui dotroo nuuna.Iimerhuu amidral tsaana chin baga bish neleedgui bainaa.Er hun gedeg chin harhad hanhaisan tom bolov ch dotroo huuhed shig genen tsailgan amitad shuu dee huurhiis.

  2. Busgui says:

    Ineedtei umaa. Ger buliin uur amisgal bie bienee hundleh, suuri humuujlees l shaltgaaldag um. Eregtei n duraaraa durgiad ehner n hamag baidgaaraa zutgeed etssiin etsest nasnii etsest hairan amidral, hairan zaluu nas l boldog um daa. Mgld iim teneg hatan uhaan, emegtei n jolooddog geh met er hunii uureg hariutslagiig haatsailsan balai uzlees bol erchud n ulam archaagui davruu emegteichuud n ulam shudee zuuj tesej tevchj amidrah erguulegt orson. Tenegduu barbienuud ulam ihseed uhaalag bolovsroltoi ohiduudiig niigem huleej avahaa bolison emgenelt niigem

  3. сэтгэгдэл13 says:

    Ингэхэд нөхөр нь гэрийнхэнтэйгээ нийлээд эхнэрээ гадуурхдаг хүмүүс байдаг юм билээ. Тэгсэн эхнэр нь ах дүү хамаатан саднаараа нөхрөө айлгадаг ч хүмүүс байдаг юм билээ. Амьдрал баян гэх үү дээ энийг одоо хэхэ

  4. хмии says:

    Амжилттай яваа эр хүний ард нэг сайхан бүсгүй байдаг юм бол амьдрал нь бүтэлгүй яваа жр хүний ард ч гэсэн нэг шулам байгаа гэдгийг бүсгүйчүүд маань ойлгох хэрэгтэй. Сайн сайхантай нь байгаад муу муухайтай нь байхгүй байна гэж байхгүй. Эр нөхрөө зодож цохьдог сэтгэл зүй махь бодь үг хэлээрээ хүёирхийлдэг аймшигтай хүүхнүүд их болсон тул салалт гэгч зүйл атар талх шиг элбэг боллоо

  5. dondogdulam says:

    unenii ortoi, gehdee zarim ner eregchin ch gesen evgui shuu, tednii huvid turj ussun ger buliinhenees ni busad hen ch bish bdg, ehnertei boluut huuhdiig ni avchihaad ehneree geriinhenteigee niilj gaduurhdag malnuud bnaa bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.