Гарцаа хайсаар л байна

Энд хааяа нэг ордог юм. Сэтгэл хямраад захидал бичиж сууна. Миний хувьд 30 насыг өнгөрч байгаа ганц бие бүсгүй. Урьд нь амьдрал зохиож байгаагүй, хүнтэй ч удаан үерхэж байсангүй ээ. Сурч боловсорч ажил амьдралаа арай гэж тэгшлээд хартал чухал зүйлээсээ хоцорсон байна. Уг нь бол тэгтлээ оройтоогүй гэж бодож байгаа ч манайхан эрт гэрлэдэг болохоор эргэн тойронд боломжийн хүн алга. Гэрлээгүй ганц нэг нь хэт их зантай юмуу эсвэл олон өрсөлдөгчтэй тэрэнд нь би ялагдах юмаа. Үнэнийг хэлэхэд царай зүс гайгүй нүдэнд дулаахан аятайхан төрхтэй болохоор гэрлээгүй эсвэл салсан хүүхнүүд намайг гол өрсөлдөгч гэж хардаг, нөхөртэй хүүхнүүд нь хардах шинжтэй.

Гэтэл би гэр бүлтэй хүнтэй холбогдож байгаагүй ер нь эхнэртэй хүнтэй орооцолдох дургүй. Бас аальгүй зангүй, шулуухан, арга заль муутай болохоор харин ч хүнтэй учир жиг ургуулахдаа маруухан. Арай гэж нэг гэр бүлгүй залуутай таарахаар өөр хүүхэн орж ирээд тэгээд бүтэлгүйтээд л өнгөрөх юм. Эрэгтэй хүний араас гүйх надад лав зохидоггүй юм шиг санагддаг. Зан харилцааны хувьд хэт шударга арга заль муутай, хүрээлэл муутай хүн юм болов уу гэж боддог. Хүмүүс намайг гэрлээгүй гэхэд их гайхдаг, би өөрөө ч заримдаа гайхдаг.

Урьд нь гэрлэж байсан хүнтэй таарах вий, дүү залуутай учраад бүтэлгүйтэх вий эсвэл бүр насаараа ганц бие явах вий гэсэн айдас хааяа төрдөг. Хүний эхнэр хүүхдийн ээж болж хариуцлага үүрэх чадвартай болоод ирэхэд сонголтгүй болсон байдаг юм байна. Алдаа гаргахгүй байх нь өөрөө бас алдаа юм болов уу. Хааяа амьдрал баян юм чинь бурхан намайг шагнах байлгүй гэж найддаг. Гарцаа хайсаар л байна. Чин сэтгэлийн зөвлөгөө оночтой санаа өгвөл талархана.

(Жич: танилцах зорилгоор бичээгүй болно)

16 Comments

  1. Янжмаа says:

    Би ч бас чамтай төстэй юм байна. Хүнтэй сууж байгаагүй, үерхэж бараг л үзээгүйтэй адилхан. Бас өөрийгөө царайлаг, сайхан амьтан гэж хэлж чадахгүйч хүн айж зугтаад байхаар биш гэж бодохын. Гол дутагдал маань их дуугүй, дотогшоо, гаднаас нь хараад хэнч орж чадахааргүй цайзанд байгаам шиг л харагддаг байх. Тэхээр сайхан ч бай ямар ч бай үл ялиг аальгүйдүү, хэнтэй ч сайхан яриа хөөрөөтэй л байх хэрэгтэйм шиг

    • Dash says:

      Sanaa zowoltguie yaag cham shig er hun baigaa shd… emegtei hun yg chamshig l baih heregtei erchuudtei angalzaj ywsnaas gantsaara ywj bsan n deer ooriig chin oilgoh yg chamshig daruuhan ijilhen uzel bodoltoi hun garch irne …Nadad itgel hairlasand bayrlala hhe bi ooroo er hun hend ch gologdhoorgui l hunlde bas huntei uerhej baigaaagui .. iimerhu ohid busguichuud olon baigaasai negiig n olood awahsan……

  2. өөртөө анализ хий says:

    өөрөө олигтой мэргэжил мэдлэг боловсрол царай зүс бие хаа юу ч байхгүй байж дандаа царайлаг цэвэрхэн, мөнгөтэй боловсролтой залуу ярьдаг хэд хэдэн хүүхэн би мэднэ. өөрөө юу ч үгүйн байж бусдын нөхрийг гоочилно муулна. чиний оронд байсан бол би лав дээд боловсролтой баян залуутай суугаад алаад өгнө энэ тэр чи бараг ийм залуугаар яадын салаач энэ тэр. бараг 5 жилийн өмнө ганц бие байсан одоо ч ганц бие хэвээрээ хамгийн аймар нас нь шарикдсаар чавка болж байж л өнөө ярьдаг юм нь яг л хэвээрээ санагдсан. хэн ийм хүнийг хүн гэж үздэггүй, хүнийг хайрлах сэтгэлгүй юмыг хайрлаж амьдралаа холбохыг хүсэх юм бэ? хэн ийм дипломтой, байрны ордертой, машины түлхүүр, мөнгөний түрийвчтэй суухыг хүсдэг амьтан адгуусыг хайрлах юм? чамайг тэдний нэг биш гэж найдаж байна. эр ч бай эм ч бай ямар ч хүний сэтгэлийг олж хараад сурчих л даа. хүнийг эхлээд хүн гэж хүлээж аваад л сурчих л даа. бид бүгд л дутагдлын наборууд байгаа шд тэрийг хайр л далдалж сайн чанаруудыг нь бидний нүдэнд харуулдаг. тэрнээс хэн нэгэн хүн бүү хай чамд таарч тохирох гэж энэ хорвоо дээр хэн ч төрөөгүй харин чамд хайрлагдах гэж төрсөн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй байна тиймээс зүгээр сайхан хайрыг л мөрөөд. чи үнэхээр хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах сэтгэлтэй хүн мөн бол чамд хайр заяана үгүй бол хэзээ ч заяахгүй дээрхи хүүхнүүд шиг дутуугаа өөөр зүйлээр дүүргэх гээд зовох болно. сайхан хайртай учраад ухаантай бол амьдрал болгоод цаашаа явна энэнд нэг их гүн гүнзгий зүйл юу ч байхгүй. хувь тавилан ч гээд байх юм байхгүй, хүний оюун санаанд л бий. чиний сэтгэл хэзээ хүнийг хайрлахад бэлэн болно тэр цагт л бүх зүйл болдгоороо болно. түгжээтэй хаалга руу орж болохгүйтэй л адил. амжилт сайн сайхныг хүсья сайхан хайртай учирч хайрлаж, хайрлуулж жаргах болтугай. үе тэнгийн бүсгүй минь

  3. tur tur says:

    turaachee sda

  4. ах says:

    Тэнэгдүү залуу байхдаа л нөхөрт гарах эсвэл эхнэр авах хэрэгтэй юм шиг тэгэхгүй бол нас явах тусам таарч тохирох хүн багасна эсвэл дургүй ч гэсэн нэг юмтай холбогдоно бөөн асуудал

  5. pea says:

    санаанд чинь бүрэн таарах төгс хүн гэж байхгүй, чи ч бас төгс биш. хүн бүр ямар нэг талын өө сэвтэй, харин аль өө сэвийг сонгох уу гэдгээ л зөв шийдэх хэрэгтэй

  6. 36 says:

    Hi snasanaar boldoguumaa yum chin. Uuruu golood baigaa bailgui tiim ch yum ni taarahgui iim ch yum ni jaahan tiim. Azaa uzejdee. Gandan garj sain huneer nom unshuul jinhene sahiltai huneer guij baigaad. 2 sariin daraa nuhur tas. Huleen zuvshuuruh heregtei shuu . Mash tom asuudal bolovch ami uu zayaa yuu jaahan hungunuur huleej avaad niseed baidaa busguii mini

  7. Dali302@yahoo.com says:

    Aldaa gargahgyi bh n aldaa gej yamar unen helvee bi suuliin ued tegj bodoh bolson
    Eregtei humuus bol yaajij ch oroitson yaah ch gu yagaad gevel gerlehb sanaliig ted tavidag uchraas. Emegtei humuus l harin yas goridson nohoi shig hun tsarai aldaj suuh estiu unen utgagui durgui hurmeer tavilantai yum bn. 30 neleen garsan huuhnuud huntei suusan nuutsaasaa zuvluuch

  8. ана says:

    ааая нээх зүгээр л хаягдаж яавснаа нэээх сурч ажиллаад нэг мэдхэд гэдэг үгээр хүүхнүүд их халхавч болгоноо нөхөртэй хүүхнүүд хардана ч гэнүүү худлаа худлаа үлгэр зохиож бодоод тэрэндээ итгээд яваад байгаарай

  9. Smartboy says:

    Nadtai adilhan bodoltoi yavdiin bn minij huvid 30 gartlaa ajil bolovsrol gym enee tre gej yavsaar neg medhed l hvn bvhnii bai bolloo hhe gaagu emegtei taarval suuya gej bodhoor mongonii nvdeer haraad bhin esvvl nadaas het dvv ohion sonirhood bh jisheenii medehgui yumda neg l odor shagnah bhda ☺️

  10. Tseegii says:

    Харин тиймээ ганц найздаа нэг сайхан эхнэр олоод өгчмөөр байдаг, яг л чам шиг юм болж байнашдээ гайгүй хүн хайгаад ерөөсөө олдохгүй юм чам шиг гайгүй хүүхнийг яаж олох вэ болдог бол чамайг найзтайгаа суулгачихмаар л байна хахаха одоо ч зөв хүнээ олно гэдэг үнэн хэцүү асуудал байна шүү

  11. оролр says:

    love and respect номыг унш

  12. Хаха says:

    Эмэгтэй хүнийхээ хувьд зөвлөхөд нөхөр хүүхдээ л сонго. Таашаалыг чи хэнээс авч чадна. Гэр бүлийг чинь хэн ч орлож чадахгүй. Ялангуяа сэкс хийдэг залуу чинь. Нөхөртөө бол юу гэж хэлхээ өөрөө шийд. Чиний амьдал шүү. Чи л шийднэ өөр хэн ч биш. Өөртөө итгэлтэй бай сайн бод. Амжилт

  13. Анхны сэтгэгдэл says:

    Хүүе 2-лаа яг адилхан юм байна.Яаж холбоо тогтоох вэ.Ярих юм ч их л байна.Би эмэгтэй шүү.

  14. zochin says:

    Oortoo shine orchin bii bolgoo. Shine hureeleld orj dotor n shine humuustei taniltsaa. Zaluuchuudiin sain duriin baiguullaguud, hureelel buhii togtson butets n bii bolson gzaruudiig yawj sonirhoo, tegeed ooriigoo busadtai haritsuulaad jaahan zadraad, ooriigoo neeh heregtei.

    Rotary, rotaract, jci, lions, geed olon baiguullaguud bii. Heregtei bol email bicheerei medeelel ugyo.
    fellowman.2017@gmail.com

  15. Dash says:

    Amjilt saihan uchral chamaig huleej baigaa baiha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.