ДОХ-оор нас барагсдын тоогоор Монгол улс Азид сүүлээсээ нэгдүгээрт бичигдэж байна

АНГКОК. /ASIA NEWS NETWORK/. Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид сүүлээсээ нэгдүгээрт бичигдэж байна гэж Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвсэл /ASIA NEWS NETWORK/ мэдээллээ.

Дэлхий дахинд ДОХ-оор нас барагсдын тоо тогтвортой буурсаар байгаа хэдий ч энэ өвчнөөр жилд цөөнгүй хүн хорвоог орхиж байна. 2010 онд Азид ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 240 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 170 мянга болж цөөрсөн байна.

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс /UNAIDS/ өчигдөр гаргасан судалгааны тайланд дурдсанаар, одоо Ази-Номхон далайн бүс нутагт ХДХВ-тэй 5.1 сая хүн байгаагийн ердөө 2.4 сая нь л эмчилгээнд хамрагдаж байгаа аж.Монголд 2016 онд ДОХ-оор “100-гаас цөөн” хүн нас барсан гэж уг судалгааны тайланд “баримжаалан” бичжээ. Гэхдээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ЭМЯ-наас гаргасан мэдэгдэлд “Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 40 тохиолдол бүртгэгдээд байна” гэсэн байна.

Хятад улс ХДХВ/ДОХ-той хүмүүсийнхээ талаарх мэдээллийг өгөөгүй байна. Хятад улсад ХДХВ-тэй 430 мянгаас 1.5 сая хүртэлх тооны хүн байж магадгүй гэсэн тооцоог НҮБ-ын холбогдох албаны хүмүүс гаргажээ.

Харин Энэтхэг улс ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор Азид жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна. Тодруулбал, 2016 онд тус улсад 62 мянган хүн ДОХ-оор нас баржээ. Мөн Энэтхэг нь ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор дэлхийд ӨАБНУ болон Нигери улсын араас бичигдэж байгаа аж.
Тэгвэл Индонези улс ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид эхнээсээ хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад 2016 онд 38 мянган хүн энэ өвчнөөр нас баржээ.

Таиланд улс 2016 онд ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид гуравдугаарт /16 мянган хүн нас барсан/ бичигджээ. Тус улс нь 2023 он гэхэд ХДХВ-ийн тархалтыг бүрэн зогсоох зорилтыг өнгөрсөн онд дэвшүүлсэн гэнэ.

Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

9 Comments

  1. Dandar says:

    Oilgosongui ene tgd sain medee yum uu muu medee yum uu

  2. йый says:

    Бэлгэвчний наймаа газар авхаа болиод удаж байна шдээ. 2013 онд Оросын эрдэмтэн ДОХ буюу дархлалын олдмол вирус гэж байхгүй гэдгийг нотолцон шүү дээ. ДОХ-оор нас барсан хүний биед задлан шинжилгээ хийхэд хүртэл вирусын гаралтай өвчнөөр үхсэн гэх ул мөр юу ч илрээгүй байдаг.Уг нь вирусын гаралтай өвчнөөр үхсэн бол заавал биед нь вирусын шинж тэмдэг ул мөр үлдсэн байдаг юм билээ. Дэлхийн 200 гаруй Нобелийн шагналтай эрдэмтэд хүртэл санаа нэгдээд гарын үсгээ зурцан шдээ. Хэрвээ дархлалын олдмол вирусыг эмчилдэг вакцин гэх мэт зүйл гарч ирвэл хүн төрөлхтөн ХОРТ ХАВДАР гэх мэт эмчлэгдэх боломж асар бага өвчнийг эмчилдэг болно. ДОХ нь зүгээр энгийн хүний биед оршиж байдаг бөгөөд сэтгэл санаа хямралын болон шим тэжээлийн дутагдлаас хамаарч хүний биеийн дархлаа багасаж байдаг. Тийм учраас ихэвчлэн ХАР ТАМХИ МАНСУУРАЛ БОДИС АРХИ гэх мэт зүйл их хэмжээгээр хэрэглдэг хүмүүс тусах магадлал их өндөр байдаг. Хүн яагаад хөгширч үхдэг бэ? гэвэл ердөө л хүний биеийн дархлаа цаг минут өнгөрөх тусам буурч байдагтай шууд холбоотой.

    • ah says:

      Яааая. 200 нобельтний хажууд цуг сууж байсан юм шиг шаажийнаа

  3. Ooo says:

    Enetheg 1 ter bum huntei.
    Doh or 62000 hun uhsen. 1 terbumiig 62000 d huvaay. 16000 orchin hund 1 uheh noogdoj bna.
    Mongol 3 saya huntei, 200 uheltei. 15000 hund 1 uheh nogdoj bna. Barag l adilhan bgaa biz dee.

  4. ах says:

    ХЭДХЭН ХҮНТЭЙ МОНГОЛД ХАРИН Ч ТООН ҮЗҮҮЛЭЛТ НЬ ИХ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

    • Лбмбдөиөв says:

      Пизда минь бичиг үсэг тайлагдсан юм бол дахиад уншаадах.Манайх 1992 оноос 2017 оныг хүртэл гэж 25жилийн дотор.Энэтэтхэгт зөвхөн 2016 оны байдлаар гэж бн.Нэг жил гэсэн үг!!!Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 40 тохиолдол бүртгэгдээд байна” гэсэн байна.Харин Энэтхэг улс ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор Азид жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна. Тодруулбал, 2016 онд тус улсад 62 мянган хүн ДОХ-оор нас баржээ.

    • Рөлбибсбд says:

      Пизда минь бичиг үсэг тайлагдсан юм бол дахиад уншаадах.Манайх 1992 оноос 2017 оныг хүртэл гэж бн 25жилийн дотор.Энэтэтхэгт зөвхөн 2016 оны байдлаар гэж бн.Нэг жил гэсэн үг!!!Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 40 тохиолдол бүртгэгдээд байна” гэсэн байна.Харин Энэтхэг улс ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор Азид жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна. Тодруулбал, 2016 онд тус улсад 62 мянган хүн ДОХ-оор нас баржээ.

  5. Ok says:

    Нийт хүн амын тооноосоо шалтгаалж байгаа юм. Гэхдээ Монголчуудын eрөнхий дархлаа сайн чийрэг болохоор туссаныхаа дараа нэг хэсэг л амьд яваад л байх шиг байна даа хөөрхий. Залуучууд минь гэр бүлдээ л үнэнч журамтай байвал сэтгэл санаа чинь ч амар, биe махбодь чинь ч эрүүл байна шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.