Хосууд сексийн зохицолд хүрч чаддаг байх нь бат бэх харьцааны нэг үндэс. Гол нь хайр сэтгэл гэдэг ч юм уу эр эмийн нандин асуудалд ач холбогдол өгөхгүй байх, орхигдуулах нь буруу юм. Арга билгийн асуудал нь жигдэрчихсэн, зүй зохицолд орчихсон хосууд тийм ч амархан салаад байдаггүй. Харамсалтай нь, амьдрал дээр эсрэгээр байх нь цөөнгүй. Таашаал авахад саад болдог, эрчүүдэд таалагдаггүй зүйл бий. Үүнийг анхаарахад гэмгүй.
Дашрамд хэлэхэд, махлаг эмэгтэйчүүд эсрэг хүйстэнд тийм таатай санагддаггүй. Махлагдуу ч гэсэн аятайхан эмэгтэйчүүд байдгийг үгүйсгэх гэсэн юм биш. Гэхдээ ор хөнжлийн асуудалд махлаг эмэгтэйчүүд цэвэр физиологийн бэрхшээл үүсгэдэг гэнэ. Хэт зузаан ташаа үтрээ рүү ороход хүндрэл үүсгэх, эрхтэн гүн орохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, хөдөлгөөний эвсэл болхидуу, удаан байх жишээтэй. Энэ бүхэн эрхтний хөвчрөлд онц сайн нөлөөлөхгүй нь тодорхой. Зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт сурталчилдаг гоолиг бие, сэргэр хөх, чилгэр өгзөг зэрэг секслэг эмэгтэйн тодорхой дүр төрх эрчүүдийн оюун ухаанд шингэж, бий болсныг хэлэх нь зүй.
/Хань/