-Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно.
-Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.
-Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч хавдрыг хариулна.
-Хүүхэд буруу байрласан тохиолдолд мотоциклд суун ойр орчимд явбаас зөв байрлалыг олж болох тохиолдлын болон үйлдлийн домтой.
-Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг. Засах дом нь: Гутлын уланд нэг нэг зоос, гурав гурван хэсэг түүхий мах хийж хавсраад тэр хүнийг унтуулаад гутлын зулгаар гаднаас нь гурав гурав цохиод зоос, махыг авч түүнрүү гурав гурав нулимаад зүүн тийш гарга. Хойноос нь нэг аяга ус цацваас магад амарлина.
-Ямар нэг хүн загнах байх гэж бодвол үсээ зангид
Өвчинг анагаах дом
-Гар дээр үү гарваас улаан утсыг үү гарсан тоогоор зангидаж, нойтон газар булаад “Үү чи сонс. Тэр нэрт хүн үхтэл чи юунд явна” гэж сүрдүүлэн шившинэ. Булсан утас илжирч тасармагц үү үгүй болох учиртай гэдэг.
-Үүг арилгахад бороо орсны дараа үхрийн баасан дээр тогтсон усаар угаахад арилна.
-Хүзүү хөшиж гоётвоос гоё сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүг гурав гуравын ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад цацал өргөж домноно.
-Хумс авсны дараа ил задгай хаядаггүй, усанд хийдэг домтой.
-Нүдэнд өвдөг гарахад: өвдөг гарсан нүдийг эсрэг талын өвдгөндөө ойртуулж, “өвдөг өвдгөнд гарахаас хэзээ нүдэнд гарч байлаа. Эм дом. Эм дом” гэж хэлэн домнодог.
-Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, сүх, мэсийн аль нэгийг тавьж хонуулан муу юмнаас сэрэмжлэн домноно.
-Гэрийн чанх урд болон ар талд овоо босгох эсвэл гадас шааж орхивоос хий салхин, гүйдэл сэлт, муу юмыг хаана.
-Гэрийн хатавчны дээд талд хөрөө хавчуулах нь гаднаас янз бүрийн муу зүйлээс сэрэмжлэхээс гадна галын хайчийг зуухны аманд хөндлөн тавьж байх нь хэл ам, хэрүүл тэмцлээс сэрэмжлэх домтой.
-Аливаа зүйлийг хаях, түлэхдээ заавал хэлбэрийг өөрчилж үйлийг хийх домтой.
-Эм хүн галын хайч болон үйлний хайчаа дээдэлнэ, эр хүн малгай, бүс, ангийн буу, хэт хутгаа дээдэлнэ.
1 Comment
хүүхэд буруу байрлалтай бол мотоциклд сууж давхи …. хахахаа. сайхан гуцна шүү нохойнууд. юу бичиж байгаагаа мэддэг юм уу үгүй юү? дом шившлэг үүсч байх үед мотоцикл нь байлаа юу?