Надад харагдаж буй ганц гаргалгаа нөхөр сурах…

Нөхөртэйгөө танилцаад долоон жил болжээ. Бид 2 энэ жил 28-тай ба 3 настай нэг охинтой. Товчхондоо бидний хайрын түүх бол их хурдан өнгөрсөн. Үерхээд 2 сар болоод шууд нэгнийхээ ээж аавтай танилцаж тэр жилээ бэр гуйж тусдаа гараад л 4 сарын дотор би танилцсан залуутайгаа нэг гэрт орчихсон байв. Нөхөр царайлаг сайхан сэтгэлтэй их хөдөлмөрч. Харин би эрч хүчтэй эршүүд хөдөлгөөнтэй нэгэн. Бид хоёул найзууд болон хамаатан садангууддаа нэр төртэй өөрсдийн гэсэн байр суурьтай. Хадам талынхан намайг бүгд хүндэлж сайшаадаг бол манай талынхан ч гэсэн нөхрийг өөрийн хүүгээс дутахааргүй санаж хайрлаж ханддаг. Манай найзууд ч тэр хүн бүртэй эелдэг харьцаж, тусалж дэмждэг, хоол сайн хийдэг, намайг огт хорьдоггүй, охиноо маш сайн хардаг нөхрийг минь бишрэх нь холгүй байдаг. Харин нөхрийн найзууд намайг ухаантай, төлөвлөгөөтэй амьдардаг, нөхрөө зөв чиглүүлдэг, гэх мэт эхнэргүй нь ирээдүйн эхнэрээ над шиг төсөөлөх нь холгүй байдаг юм.

Тиймээ би бүхнийг төлөвлөдөг. Амьдралын боломжоос хамаараад би 2 их сургууль төгссөн хувийн сургуульд сурсан олон газраар аялж үзсэн гээд мэдлэг боловсролын хувьд нөхрөөсөө хавь илүү байсан юм. Нөхөр төлбөрөө өөрөө олох гэж ажил хийдэг байсан тэгээд бүр сурах нь чухал биш болж сурахаа хаяад тогоочоороо ажилсан юм. Иймээс би төлөвлөж нөхөр дагадаг хэмнэлээр одоог хүртэл амьдарч байна. Нөхрөө анх хараад маш сайн хүн гэдгийг нь ойлгоод л шууд амьдралаа төлөвлөж эхэлсэн энэ хүнтэй би сууна, байшин барина, эдэн онд хүүхэдтэйболно, ийшээ ажиллана, тэнд сурна. Миний нөхөр их зөөлхөн хүн учир намайг юу л хүснэ биелүүлж өгдөг шидтэн шиг л байдаг байсан. Яг л миний төлөвлөгөөний дагуу амьдрал минь явагдаж байв. Гаднаас харахад бид хоёр үлгэр жишээ сайхан амьдарч буй аз жаргалтай гэр бүл. Тиймээ бид сайн аав сайн ээж сайн эхнэрийн дүрд тоглож буй ЖҮЖИГЧИД. Хэрүүл байхгүй амьдрал бүх юм миний санаснаар бүтнэ. Маргалдсан ч нөхөр үргэлж бууж өгдөг байв.

Одоо би нөхрөөс хоёр дахин илүү цалин авдаг ачаалалтай ажилдаг учир их стрессдэнэ. Эхэндээ сайхан амьдраад байх шиг байсан ч яваандаа өөрийн мэдэлгүй нөхрөө үл хүндэлж за чиний ажил яадаг юм гэсэн байрнаас ханддаг боллоо. Ойрноос би түүнд, тэр надад яг хайртай юу гэх бодол орж ирдэг боллоо, ухраагаад харвал бид болзоонд ч явж үзэлгүй шууд амьдарлаа эхэлж, бидний дунд гал цог байсан үгүйг ч би санахгүй байна, анхнаасаа би нөхөртэйгөө сексдэх тийм дуртай байгаагүй, одоо ч хүчээр л шахуу хийдэг. Нөхөр зоригтой шийд гаргаж чаддаггүй намайг баярлуулдаггүй тэвэрдэггүй. Би анхнаасаа их эршүүд тийм юманд дургүй гэдэг байсан юм л даа. Би халамжгүй нөхрөө хүндэлдэггүй итэгдэггүй (манай хүн яс хариуцлагатай биш л дээ). Яг эр эм хүйс нь солигдсон мэт. Одоо бидний хэрүүл ихсэж нөхөр бүх л зүйлийг эсэргүүцдэг болоод миний юм санаанд таарахгүй уур хүргээд бид гэрлэлтээ эргэж харах дээрээ тулах гээд байна.

Бид салахгүйн тулд би ялдам байж сурах уу нөхөр шийдэмгий байж сурах уу? Эсвэл би ажлаасаа гарах уу? Надад харагдаж буй ганц гаргалгаа нөхөр сурах. Надаас илүү орлоготой болох. Юм үзэж нүд тайлах. Тэгвэл би нөхрөө чаддаг гэдэгт нь итгэж надаас илүү юм үзсэн гэж үнэлэх байх тиймүү, гэхдээ л би өөрөөсөө илүү амжилттай хүн харж хайж, нөхөр халамжтай өөрийг нь хүндэлдэг хүнийг хайгаад байна. Яаж би нөхөртөө дурлаж яаж нөхрөө өөртөө дурлуулах вэ, амьдралыг төлөвлөж болдог ч хайрыг төлөвлөж удирдах боломжгүй гэж үү?

18 Comments

  1. За дурак минь сонс Москва нулимасанд дургүй гэдэг дээр үеийн орос киног олж үзээд араамандаа жаажигнах хэрэгтэй эхнэр нь халамжтай ялдам энхрий байж гэмээ нь нөхөр өөрийн эрхгүй хайрлаж хүндэлдэг юм. чиний гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн боловсролтой чинь яахав. Эм хүн гэр толгойлж эр нөхрөө дорд үзнэ гэдэг гутамшиг нэг үгээр хамгийн ухаангүй үйлдэл хамгийн дорд байдал. Эр хүн тугал хариулах үе байхад туг барих үе байдаг юм. Салж болно . чамаас сайхан халамжтай халаасандаа мөнгөгүй ар гэр тааруутай ч хань болж чадах хүн бишгүйдээ л олж чадна тэр бүү хэл дагавар хүүхэдтэй хүүхэнтэй ч сууж болно. учир нь эр хүнийг халамж хайр бүлээцүүлдэг болохоос эмэгчин азарган байдал жаргаадгүй юм. Чамайг сайхан байлгах гэж тогооч хийдэг болохоос биш өдөржин өмхийртлээ гал тогоонд хар хоол хуураж зогсохдоо дуртайдаа биш яваандаа хамт үр хүүхэдтэйгээ олуулаа гадаадаар явж тэр хүн өөрөө боловсрол хэрэгтэй гэдгийг ухаарна гэж бодохгүй байгаа бол хүнд гай болохоо сал

  2. За дурак минь сонс Москва нулимасанд дургүй гэдэг дээр үеийн орос киног олж үзээд араамандаа жаажигнах хэрэгтэй эхнэр нь халамжтай ялдам энхрий байж гэмээ нь нөхөр өөрийн эрхгүй хайрлаж хүндэлдэг юм. чиний гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн боловсролтой чинь яахав. Эм хүн гэр толгойлж эр нөхрөө дорд үзнэ гэдэг гутамшиг нэг үгээр хамгийн ухаангүй үйлдэл хамгийн дорд байдал. Эр хүн тугал хариулах үе байхад туг барих үе байдаг юм. Салж болно . чамаас сайхан халамжтай халаасандаа мөнгөгүй ар гэр тааруутай ч хань болж чадах хүн бишгүйдээ л олж чадна тэр бүү хэл дагавар хүүхэдтэй хүүхэнтэй ч сууж болно. учир нь эр хүнийг халамж хайр бүлээцүүлдэг болохоос эмэгчин азарган байдал жаргаадгүй юм. Чамайг сайхан байлгах гэж тогооч хийдэг болохоос биш өдөржин өмхийртлээ гал тогоонд хар хоол хуураж зогсохдоо дуртайдаа биш яваандаа хамт үр хүүхэдтэйгээ олуулаа гадаадаар явж тэр хүн өөрөө боловсрол хэрэгтэй гэдгийг ухаарна гэж бодохгүй байгаа бол хүнд гай болохоо сал

  3. Уянга says:

    Би бас 2 ч дээд сургууль төгссөн. 1ийг нь гадаадад. Манай нөхөр 10жилээ л төгссөн. Гэхдээ би нөхрийгөө хэзээ ч энэ тал дээр доош хийж байгаагүй. Сэтгэлд нь юм хийчнэ гэж боддог. Нөхөр маань одоо гэр бүлээ маш сайн авч явдаг. Нөхрөөсөө дээр гараад яахав гэж бодоод хүүхдүүдээ өсгөөд ажил энээ тэрээ гэж бодолгүй амьдарч байна. Хүүхдүүдээ жоохон том болвол хэр таарсан ажил хийнэ гэж боддог. Чи минь мундаг болохоор би ажил хийгээд яахав гээд л урам өгөхөд их дуртай байдгийн. Ер нь бол эмэгтэй хүн нөхрөөсөө жоохон илүү болчихлоо гэж бодвол дээрэлхэх хандлага их гардаг гэж уншиж байсын байна. Эргэн тойронд ч тийм жишээнүүд зөндөө байна даа.

  4. ухаараач says:

    28 тай 3 настай хүүхэдтэй гэхэд ямар тэнэг гэнэн юм бичдэг юм бэ хаха. болоогүй л байна даа чи. бас өөрийгөө нилээн дөвийлгөсөн бололтой. чиний насан дээр нэг иймэрхүү хандлага гарах нь гардаг. нөхрөө алдаад үз тэгээд л чи юутай байснаа ойлгоно. чиний их цалин нөхрийн бага цалин бол юу ч биштүр зуурын асуудал за юу. нөхрөө алдаад өөрийг хайгаад үздээ тэгж байж л ойлгох хүн байна чи. нөхөр чинь өөрчлөгдөх шаардлагагүй чи л өөрчлөгд. хүндэл цалинг нь бага гэж бүү гол. ингээд өөрөөсөө дорд үзээд байвал эр хүн улам л муу болж эвдэрнэ, яагаад гэвэл эр хүний хамгийн чухал хүндлүүлэх хэрэгцээг чи өгөхгүй байгаа учраас тэр хүний сэтгэц гэмтэнэ, нэг бол тэрнийг хүндэлдэг өөр нэгэн рүү яваад чам дээр хэзээ ч эргэж ирэхгүй. . алдахаасаа өмнө ухаар мулгуу хог минь. тэр муу жоохон цалин юу юм хүнд халгиж цалгиж явах үе бишгүй байдаг унаж сөгдөх үе бүр олон байдаг юм шүү. сайн нөхөртэй байна гэдэг энэ гаригаас олж болох хамгийн том зүйл юм шдээ.

  5. Монгол бусгуй says:

    Ханиа ямар хун бна туугээр нь хайрла гэдэг юмдаа. Товчхондоо бол чамд чадвар бна харин ухаан алга. Би чадалтай нехрее тэжээдэг. Гэхдээ надад ухаан дутаагуй. Би тэр хунийг хундэлдэг, харилцаа минь халуун дулаан. Нехрее хундэл, тууний боловсрол хамаагуй, чамаас заавал илууг олох шаардлагагуй. Ганцхан чамайг хундэлдэг, унэнч, сайн эцэг, чамайг байгаагаар чинь хулээж авч чаддаг байхад л болно. Бусад нь бол эмэгтэйнх нь хатан ухаан байдгийн шуу. Гайхамшигтай эмэгтэй бол ямарч амьдралыг ухаанаараа залаад гэр булээ аз жаргалаар бялхааж чаддаг юмдаа.

  6. Агий says:

    Худлаа зохиол байхаа. Үнэн бол надад хариул даа. Та 2-ын хэн нь олигтой өөрчлөгдөхгүй. Зөвхөн юу байгаагаа олж харж чадах

  7. Мөнх says:

    Яааг ийм үё байдаг шүү. Энэ үёийг зөв хүмүүсийн нөлөөгөөр хурдан лаван туул. Би яааг чам шиг. Тгхдээ төлөв түвшин сайн ханьтай. Өөрийгөө мэт дээгүүр үнэлж дэмийрч байэ амьдралаа үрэн таран хийв. Юу ч нэхэлгүй чин зүрхнээсээ нюханиа хайрла. Чи нөхрийнхөө сүлд хийморийг дараад бн. Чиний бардаад бгаа зүйлсийг буй болгохын чинь ард нь нөхөр гэр бүл чн байлаг юм шүү.Салахад нөхрийг чн аятайхан аваад явчих ханилчих хүүхнүүд олон бий шүү. Урт хугацаанд хар амьдралаа.гэр бүл номёр 1

  8. Зочин1212 says:

    Нөхөр нь эхнэрээсээ мэдлэг боловсролоор бага бол гэр бүл утгагүй байдаг юм. Би ганцхан л зарчимтай эхнэрээсээ илүү байх бүх зүйлээрээ. Тэрүүгээрээ түрий барих биш шүү. Зүгээр л эмэгтэй хүнд нөмөр хэрэгтэй болохоос эмэгтэй хүн барааддаг эр хүн утгагүй юм л гэх гэсэн юм. Хүндлэл байхгүй бол хайр байхгүй.

  9. Mm says:

    Ehendee neg yum bichin baisnaa l suuliin hesegtee ogt esreg yum bicheed eheldegii. Eregtei hun emegteileg zuulun sul doroi tsarailj baidag huuhnuuded durtai. Tsalin mungu yahavdee, hen yamar ajil bolomj tuhain ued oldsonoos l shaltgaaldag. Nuhuruu harin bolovsroltoi bolgoh sanaa chin zuv shuu. Amidral tuluvlusnii daguu yavdag zuil bishee.

  10. 90000669 says:

    Hamgiin chuhalni hair hairiig hamgaalj tsewr ariun bailghni uhaan ene 2l ger bvliig amdiruulni chinii yrisnaar alinch alga shiidwer gargdag mongo oldog ene ter bol zvgeerl shunal chini heden surguul togsson her mongo oldog chini erdoo hamaagvi yrij bgaaga salah stalgaan gj bga bol tengl bn dur hvslee dagaad heden hvnii zugaa gargaad ywhgvi yu yu hayj yu awsnaa hezee 1 odor oilgono

  11. Ebi says:

    Чамд нөхөр биш амжилттай яваа нууц амраг нөхөрт чинь хайр халамж эр хүний нөмөр нөөлөг хэрэгтэй бүсгүй хэрэгтэй юм бн. Чамд олдох тэр эрийг удаан л хайх байхдаа. Нөхөр чинь бол гараал олно нөхөрийн чинь нууц амраг тийм ч амархан чамд буцааж өгөхгүй байх харин чамайг бол ухаанд чинь тааруулаад тампон шиг л урсагах байхдаа. Ийм нөхөр тийм ч олон байдаггүй юм.

  12. bi says:

    odoo tegeed yah geed baigaa yum. sain nuhur l baina. chi ooriigoo het duviilgudug zan chanaraa bolihgui bol nuhur chini haalgaar garch amjaagui, chamaas holdoj amjihaas chini umnu oor negen busgui bulaagaad avna gesen ug. Mungu tugrug gol ni bish baidagiig mun ch olon hun medehguigeesee bolj alddag. chinii sanaand taarah nuhur naad hunees chini oor oldohgui. yaagaad geech ta 2 salsan tohioldold chamtai taarah uchirah hun yamar baih ni oilgomjtoi yag chinii bodsonii esreg. ene bol amidraliin bichigdeegui huuli. odoo nuhurtuu todorhoi hemjeend buuj ogohgui bol amidraliin umnu suhruh hereg garah baihdaa. yum uzej nud tailah ch geh shig. ene tiim chuhal uu

  13. as says:

    Haha mash ih tuluvludug hun 4 sariin dotor taniltssan hunteigee neg gert orood amidarchdag yumuu? Tegleech naad shaltgaan chin hen ih orlogo oldgotoi ch bish um bna. dunguj 20 nasandaa ger bul bolson humuusiin 30 nasandaa saldag zanshil bolson uil yvdal boldgooroo bolj bna. 20-25 nasnii hoorond ger bul zohioson humuus 30 garaad ugasaa saldag n horvoogiin jam gehuu dee. Tiim ch uchraas gadniihan tegj oroi gerelj, oroi huuhedtei boldog yum shdee. Ug n uuruu gadaad dotood yvsnaa nileen gaihuulj bichsen bh yum. Ter gadaadad humuus yaj amidraad bgag n ch anzaarsangui yu?

  14. ASD says:

    Engiin jishee, herev chi ymr negn bdlaar uvdvul ter amjilttai hun chni deer u esvl halamjtai hun ni deer u?? Uugui hun gj bhgui, nuhurteiguu yriltsaad oilgoltson chdh chnii hatan uhaan l odo medjde.

    • Болдоо says:

      Миний найзын нөхөртэй оргил төвд хамт ажилладаг Ш. Мөнгөнтуяа хайртай болсон танд гээд салахаа байлаа. Найз маань олон хүүхэдтэй энэ хүүхнийг яаж холдуулах вэ

      • amar says:

        эр эмийн хооронд илжиг бүү жороолог… гэдэг чинь чи байна даа. тэд л өөрсдөө учраа олно шд

  15. L$D says:

    Xmmm iim bj bas ix tolowlodog geed bgashv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.