Сайн байцгаана уу. Би нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна. Нөхрөөсөө хэдээр эгч. Бид хоёр хэдэн жил асуудалгүй сайхан амьдарлаа. Ганц муу зүйл нь хэдэн удаа жирэмсэн болоод зулбасан одоо хүүхэд байхгүй. Энэ жилээс нөхрийн ааш авир өөрчлөгдөж ойрхон хоёр удаа хонуутаар явж утсаа салгадаг боллоо. Би ирэхгүй болохоор нь нойр хүрэхгүй шөнөжин санаа зовж унтаж чадаагүй. Өглөө залгахад нь уур хүрээд гомдоод зөндөө уйлсан. Тэрнээс хойш хоёр гурав хоног гомдоод юм дуугарахгүй байж байгаад эвлэрсэн чинь одоо энэ жил хүүхэдтэй болохгүй бол би чамаас сална. Чиний нас чинь ч явлаа одоо бараг боломжгүй болж байна эртхэн хүүхэдтэй болмоор байна гэсэн.
Би тэр үгийг сонсоод алхаар толгойндоо цохиулах шиг л болсон. Уруулаа хазаад өнгөрсөн ч бодох бүр гомдоод нулимс гардаг. Тэгээд хэд хоног сайхан байтал урд шөнө бас алга боллоо. Бас л утсаа салгаад алга болсон. Өглөө юу ч болоогүй юм шиг ирж байна. Хэлээд уйлахаар үхсэндээ уйлж майлаад байгаа юм энд чинь угаасаа амьдрах сонирхол алга гэнэ. Бас алдаануудаа зас гэнэ. Би ямар алдаатай гэж. Би намайг хүлээн зөвшөөрч чадахгүй бол салъя гэсэн. Хүүхэдтэй болж чадахгүй, дээрээс нь нөхөртөө янз янзаар хэлүүлээд надад их хэцүү байна. Амьдрах сонирхол алга. Энэ хүнийг би сэтгэлээсээ хайрласан. Харах бүртээ хайрлаж дурладаг. Би яахаа мэдэхгүй байна. Ийм амьдралыг даван туулсан хүүхнүүд байвал надад зөвлөгөө өгөөрэй…
21 Comments
erni bol salsan ni hamgin zuv. yagad gevel uuriigu ch zovogod hajuudah nuhruu ch zovogod. setgeliin daramttai bizde. nuhruun chin buruu bish. nuhr chinch gesn udam zalgah ur udmaa utgeljluulehig l bodoj bgashd. bid nar gants l amidarba ali zuv gj bodsonooro ali uurt tuhtai saihn baih ter gazra l amidrah hergtei.
Salsan deer ym bnda unheerl hairtai durtai bol huuhed urguud awchaj bolon shdee huuhed geed bgaan zugeerl salah shaltgaan haij bgan huuhedtei bolsonch araarchin tawihl bolon
Bas olon dahin zulbah shaltgaantai bdag gsn tom emneleg orj ter shaltgaaniin ol yamar neg uvchin zoviur bnuu hai erthen emchil ene shagai magai zuuj itgeed yahavde zgr dom zgr shinjleh uhaand itgeerei de
Naad hunteigee tohirohgui huuhed togtohguim bgaam bishuu hunii hani gedeg chini uul ni chamaig iim hetsuu bhad setgeliig chini zasaad sanaa zovoltgui hoeulaa bolj butnee gemeerii yasan muu zaluu ve huuhedgui deeree salsan deerdee ug zan ni ontsgui hun yum bishuu ugaasaa huuhedtei ch huuhedgui ch chamd setgel ni hurtsun bn ulam une tsenee aldaj bsanaas erthen salval ulam udval chamtai bur dordoor l haritsah bhda huuhedtei bolson ch ehendee hailj ursaj bgaad butsaal ene hevendee oroh bh
eooooo hayaaachee salaachee estoi fuck you gargaad gyls alga boldog gazar shdee, yund ni iim hachin yumand horogdood bgan huuhedtei bolohgui bgaa chin erdoo l shaltag shuu, uagasaa zasrahgui banzal nuhur baina, sal sal, huuhedtei boluul chi deer ni huuhed buur zowoogood haychihhiin bna ta 2, erthen boli suugaad 5 . 10. 15 jiliiin daraa huuhedtei bolson och dochnoon humuus medene, yun 4 jil naadah chin bol chinii shanalah asuudal erdoosoo bish zugeer l saihan biee tordood ajlaa hiigeed yawj bhad saihan sian zaluus uchirhaaraa neg bno , naad muugasaa sal sal, dawartsiiin
Нөхөр гэчижээ, надад бол байдаг л нэг шоучин бацаан гэж санагдлаа. Хээе, ийм сайхан зөвлөгөөнүүд өгөөд байхад битгий алд, юун далчгар бацаанд хайртай гээд л ямар кино бишдээ. Үр хүүхэд гэдэг чинь хос хоёрын хамтын амьдрал ямар байхаас бас хамаарч ирэх гүйгээ шийддэг ч байж болох. Бод, ах эгч дүүс, parents тайгаа зөвлө. Аав ээж, ах эгч хэзээ ч худлаа хэлдэггүй шүү.
Олон зулбасан гэсэн хүмүүс дараа нь хүүхэдтэй болдог юм билээ. Бүр нэг гаргасныхаа дараа цувруулж өгдөг юм билээ шүү. Хүүхэдтэй болно доо болно
Одоо ингэж хэлж байгаа хүн таныг хүүхэдтэй болсон ч хайрлахгүй. Эртхэн замаа хөөж өөрийнхөө хайртай биш өөрт чинь хайртай хүнтэй суу. Шинжлэх ухаан хөгжсөн цагт хүүхэдтэй болох арга байж л таарна. Би ер нь энэ сэдвээр хааяа боддог. Заяа төөргөөрөө тань шиг сэтгэлийн шархтай хүнтэй таарвал тултал нь хайрлаж амьдарна. Эхнэртэй болоод тэр маань хүүхэдтэй болохгүй бол хэзээ ч салах талаар бодохгүй. Эцсийг нь хүртэл явж үзээд болохгүй бол хүүхэд өргөж авна. Хорвоо дээр хэдэн сая өнчин хүүхэд байдаг. Хүн нэг л амьдраад үхнэ. Өөрийнхөө үр удмыг үлдээлээ гээд үхсэний дараа ямар ч ялгаа байхгүй. Амьд байхдаа л хайрлаж, хайрлуулж, хүмүүст өгч болох бүх мэдрэмжийг өгөх нь эцэст нь зөв болно. Нөхрийг чинь хараасанд уучлаарай, гэхдээ наад пиздагаасаа салахад таньд алдах зүйл байхгүй шүү. Хараал идээсэй.
Захидлын эзэн байна. Ийм бодолтой залуучууд байдаг нь үнэхээр сайн хэрэг. Магадгүй юм үзэж нүд тайлсан нас тогтсон хүний үзэл бодол байх тийм үү. Манай нөхөр 28 тай. Нас нь залуу болохоор ийм тэнэг байдаг юм болов уу эсвэл нас хамаарахгүй хувь хүний хүмүүжил үзэл бодлоос хамааралтай зүйл үү.
Би 43тай. Гэхдээ эхнэрээ гомдоое гэж боддоггүй. Гэхдээ нууцаар гээд юм бодогдох л юм.
Bi hoorhon ohintoi bolsondoo hezee ch haramsdaggui.gehdee nohor maani yanz buriin huuhnuudtei orootsoldood bdg bolhoor hetsuu l bdg yum
Nadad tostei yum tohioldoj bsan.bi hed heden udaa zulbasan.etsesd ni hoorhon ohintoi bolj chadsan.bi nohroosoo 12r egch.huuhedtei bolson ch amidral saihan bgaagui ee.salj niileed l 1 tiimerhuu.nas chn zaluu bol salsan ni deer gj zovloh bna daa.huuhedtei boloogui bga deeree.
Uur hvntei bolchij dee minii bodhoor salchuul yadiin daragin udaa uuruusuu dvv hvn bitgii songooroi Ted hani blohgui
Би залууг маш сайн ойлгож бн. Бас залуугийн талд бн. Үнэхээр хэцүү л бн. Бид гэхдээ 1хүүхэдтэй. Дахиад хүүхэдтэй болмоор бн. Биеэ сайн эмчлүүлээд сайн хичээгээд үзээч. Хүүхэдтэй болбол өөр асуудал алга. Үгүй бол өөр арга хайх л болно. Хатуу ч гэсэн энэ бол үнэн . Би ийм л бодолтой бдг. Амьдрал ийм л бна.
Наад чинь хүүхэдгүй дээ бишээ. Зүгээр чамд хэлэх сайхан шалтаг л юм даа. Чи хүүхэдтэй болох юм бол бүр ямар ч гарцгүй болно гэсэн үг дээ. Наад нөхөр чинь өөр хүнтэй явалдаж л байна. Харин ч аз болж ардаа татлаа түтлээгүй байгаа дээрээ салаад өөр хүнтэй суу. Ардаа бонустай бол бүр хэцүү хорвоо болсон шүү дээ. Хүүхэдтэй болло гэнэтхэн чамайг хайрладаг болно гэж бодож байвал зүүднээсаа сэр л гэж хэлье даа.
Угаасаа л бүтэхгүй хойшдоо ч улам там болно эртхэн салсан нь дээрдээ удах тусам чамд л хэцүү наад нөхөр чинь чамд хайргүй юм
Сайхан хэлжээ. Үнэхээр л бодоод байхад сайхан шалтаг хэлж зугаацаж байна. Намайг хүндлэхгүй байна, намайг ойлгохгүй байна.
huuhedgui baihad ingj bga nol huuhedte boluul buur hetsuu l bhdaa. 1 dehie gargaad 2 dahia olhod l amidral hetsuu bolj bn. Boloh buteh hun bga blguide neg bol zoriglood salchul yadn bol
Чамайг хэн бгаагаар нь хулээн зевшеерч амьдрах хусэлгуй бол еерее мэдээ гэж хэл. Магадгуй та 2 биологи болоод дээд тэнгэрээс ханилж ургуй байх хувьтай ч бж бно. Явбал яв, харин унэхээр надтай баймаар бол би чамтай хамт бна гэж хэлээд л тавьж явуул.
Biye sain gegch ni emchluuleed ahiad jirmee bolohiin bol gils tarvaganii shagai olj avaad hulunduu zuuchih yostoi yadagchguin bnle bi nuhurteiguu 7 jil hamt amidrah hugatsaand bas 1 bol zulbaad 1 bol usultgui bolood bsn tegeed 1 jirmee bolonguut ni shuud shagai zuuchihsen ternees hoish odoo 2 dahi maamuugaa gargaad baijiin da chi chadnaa amjilt busgui min
нараатай санал нэг байна. тарваганы сүүл юмуу шагай их сайн гэсэн. яагаад гэвэл тарвага чинь ерөөсөө хээл хаядаггүй амьтан юм гэсэн, зулзаганууд нь саван дотроо тус тусдаа тасалгаанд байж байдаг гэсэн хөөрхөн байгаа биз. үүнээс өөрөөр хэлж зөвлөх зүйл даанч алга. хүүхэдгүй байх ганц чамд биш надад ч хэцүү байна гэдгээ хэл. эмэгтэй хүнд л илүү хүнд баймаар юм. сайхан зүйл бодоо бүсгүй минь хүүхэдтэй болчихсон байна гэж төсөөл хүний бодол биелдэг гэдэг. дахиад жирэмсэн болохоороо зулбах тухай огт битгий бодоорой, хүүхдээ эрүүл саруул төрүүлээд тэврээд үнсэж байна гэж төсөөл. муу юм битгий бод. бодол санаа хамгаас хүчтэй шүү.