Салсан бүсгүйн амьдрал

Энд бичсэн хажуу дахь хань чинь ч гэсэн бүрэн гүйцэт ойлгоно гэж байхгүй Хажуу дахь хань чинь ч гэсэн бүрэн гүйцэт ойлгоно гэж байхгүй гэх нийтлэлийг уншаад, өөрийн амьдралаа бичмээр санагдлаа. Би 8 настай нэг хүүтэй нөхрөөсөө 4 жилийн өмнө салсан бүсгүй байна. Нөхөр маань элдэв янзын хүүхэнтэй явалдаж архи ууж агсан тавьж зовоож байгаагүй ч ажил ажил гэсэн амьдралаа боддоггүй үр хүүхдээ хайхардаггүй хүн байсан.

Нэг удаа энэ талаар нь гомдол тавиад уурлаж хашгичсан чинь намайг хэвтэрт ортол зодсон. Тэгээд л тэр цагаас хойш 2, 3 ч удаа буцаж нийлье гэж гуйж ирсэн. Би нүүр өгөөгүй, амьхандаа жаахан гуйлгая үнэд оръё л гэж бодсон гэтэл салаад 6 сар ч болоогүй өөр хүүхэнтэй үерхэж 1 жил ч болоогүй эхнэртэй болсон. Одоо 2 хүүхэдтэй сайхан л амьдарч байгаа. Фэйсбүүк дээрх тэдний гадаад дотоод аялсан, хамт хоолонд орж баярлаж хөөрч буй зургийг нь үзээд надтай яагаад тийм байгаагүй юм бол гэж бодож гомддог оо.

Эргээд бодоод байх нь би өөрөө өөрийгөө бодож би л зовж ганцаардаж гэр орны ажил их хийж байна гэж үглэж, өөрөө өөрийгөө л боддог хань ижилээ боддоггүй байсан юм шигээ. Би салаад харамсахгүй гэж их боддог байсан, одоо ч найз нөхөд гэр бүл маань асуувал би ерөөсөө харамсахгүй байна, сайхан байна шдээ гэж хэлдэг. Гэхдээ зүрх сэтгэлдээ үргэлж харамсдаг. Хүү маань эцэггүй өсч байна. Өөртөө итгэлгүй нүд нь гуньсан нэг тийм өрөвдмөөр. Тог тасрахаар хоёулаа айдаг, хүн хаалга орой тогшвол түгшдэг, баяр наадмыг үзэн яддаг тэр тусмаа одоо болох цагаан сарыг.

Ганцаараа даарч унтахаас уйдаж бас залхсандаа фэйсбүүк нэт уйдатлаа ухдаг тэнэг амьдралтай боллоо. Нөхөр маань салахдаа байр машинаа үлдээгээд явсан, нэг ч удаа надтай эд хөрөнгийн хэрүүл хийж байгаагүй. Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг байсан 2 хүүхэдтэй болчихлоо энэ жил төлж чадахгүй нь чи аргалчих гэхээр нь өөрөө аргалах гэж нэлээн л гүрийлээ. Би ханьдаа эрхэлж туньж дураараа амьдарч дээ л гэж одоо боддог. Мөнгө яаж олдог талаар зовдоггүй дуртай үедээ ажлаад дургүйгээ хүрэхээр больчихдог байлаа. Дээрх нийтлэл дээрх шиг өөрийн жаргалыг эрдэггүй тийм эмэгтэй байсан бол би амьдралаа авч үлдэж чадах байсан байх.

Салснаасаа хойш би юугаараа тутах вэ гээд зөндөө залуустай уулзаж зөндөө үерхсэн гэхдээ нэг л болж өгдөггүй. Хүүгийн маань аав болчих хүн байхгүй байна. Сэтгэлд тохирох хүн олдохгүй байна. Ер нь сайн эрчүүд чинь ховор юм байна тэр тусмаа мэдлэг боловсролтой амь амьдралаа аваад явах чадвартай. Үгүй дээ л ганц бие үеийн залуус тун ховор. Уулзаж учрах хүсэлтэй залуус ихэнхдээ эхнэр хүүхэдтэй, яалтай ч билээ ямар салгаж суултай биш. Секс ч тохирохгүй сүүлийн үед хуучин нөхрөө үгүйлээд байх юм. Яах ёстойгоо ч мэдэх юм алга. Алдсан амьдралаа эргэж хараад харамсдаг хүн би ганц юм уу? Ядаж байхад ex-ийн маань эхнэр фэйсбүүк дээрээ миний хайртай хань чамдаа хайртай чи минь миний болоод 2 хүүгийнхээ баатар энэ тэр гээд л нээх сүрхий бичнэ доор нь ханьдаа хайртай би чамгүйгээр яах байсан бол гэх ex-ийнхээ постуудыг хараад би хэзээ ч түүнийг ингэж магтаж урамшуулж байгаагүйгээ санадаг.

Тэд хэзээ ч хэрэлдэж зодолдож байгаагүй гэсэн тэгэхээр амьдралаа нураасан нь би л юм байна гэж их бодогдох боллоо. Дундаасаа үр хүүхэдтэй хүмүүс уулзалгүй яахав гэхдээ жаахан сууж ярих болвуу гэхээр яараад л гэрлүүгээ явчихна. Хүү дээрээ ирэх сургаар нь амьхандаа л гоёно тэгээд нэмэр байхгүй нэг удаа гарыг нь өөрийгөө хүчлэн байж атгаад жаахан суу л даа хоноод ч явсан болно шдээ гэсэн би гэр бүлтэй хүн шдээ би чам дээр зөндөө гуйж ирсэн одоо яах юм бэ хүүгээ л бодож ирсэн юм гэхэд нь цонхоор нисээд үхчихмээр санагдсан. Тиймээ би түүнийг алдсандаа харамсдаг би түүнийг өөрийн хүссэнээрээ амьдруулах гэж зүтгэсэндээ харамсдаг. Заримдаа цаг хугацаа буцаж явдаг бол жаахан ч гэсэн ухаантай байх байсандаа гэж боддог.

39 Comments

  1. araaar mini taviad yariltsad boloxgui bolxoor ni neg algadsan chini yavaad ogson huuhed avaad odoo salaad sar garan bolj bna odooch gsen goyj goodood showdaad hongor yavdag suragtai iim hvn hani bolxyy bich vvgen mini ehluulsen amidral zasaad aviil gej bodxiin bas hairiin gal mini heveeree bgach yum shig neg sms bichij uzsen huuhde bodi amidralaa bodi gsen chini hariu odo saihan amidraxuu gsen ter emegtei haramsxuu bi arxi uudag gvi hodo ajlaar yavdag bsan sex eer nch dutaadgvil bsan

  2. Далай says:

    Бусдаас буруу олж харах амархан л даа, өөрийнхөө бурууг олж харах хэцүү. Эхнэр яаг л одоо байнга салъя, болъё гэж орилж байна. Чи намайг хайралдаггүй л гэнэ. Байнга хайртай гээд шалчиганаж байх ёстой юм уу. Ажил хийдэг цалин нь хаачсан мэдэгдэхгүй тэгэс ингэс гээл алга болно. 5 өдөр болгон шоудана, караокед орно. Ажлынхаа нэг орсгой шар юмтай чаталсан чатыг нь бас олж харсан. Ганц охиноо л бодож сууна. Амьдралд ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдох, юу эс тохиолдохыг тэр гэх вэ, хэзээч хаяд явж мэдэх найдваргүй хүн ард байгаа гэж бодохоор уур хүрээд байна. Яах ёстой вэ?

  3. чи чадна says:

    алдахгүй хүн гэж ховор шүү дээ буруу гишгэхийг хүсэхгүй ч хэн ч гишгэдэг. өөрийнхөө алдааг олж харсан болохоор сэтгэл чинь бас харьцангуй тайвшрах үедээ орсон байх. дараагийн алхам өөрийгөө уучлаад, нөхрөө тавьж явуулах л байх даа. уйлмаар үедээ хангалттай уйл сэтгэлийн зовлонгоо гадагш нь сайн гарга битгий шаналлаа хүмүүсээс нуу тэгэх тусам улам зовно. ямар нэг зүйлийг хүнээс нуух тусам улам хүнд ачаа үүрч хэцүү байдаг. тиймээс нөхрөөсөө салаад харамсаж байгаагаа бусдаас битий нуу, сэтгэлээ нээ тэгвэл хамаагүй хөнгөрнө, юм үнэн болно бодьтой болно. муу нуухаар сайн илчил гэдэг их чухал үг шүү. наад зах нь дүү чинь ч юмуу хэн нэгэн чамайг хараад нөхрөөсөө салсан ч гсэн сайхан л байгаа юм байна салвал болдог л юм байна гэж харж байгаа тиймээс юмыг үнэнээр нь байлга. нөхөртөө ч үнэнээ хэл чамаас салсандаа би харамсаж байгаагаа ч өөрт нь хэл гэхдээ мэдээж эргэж нийлэх санаагаар хэлээгүйгээ ойлгуулах хэрэгтэй. ингэвэл эцэстээ та хоёрт харилцахад ч амар болж хүүхдээ эцэгтэй нь ойрхон өсгөхөд дөхөм болно. одоо ухаарсан ойлгосон учраас харамсаад яахав урдах замаа зас, хүч тэнхээ чинь шавхагдлаа. бул чулуугаа гаргаж хая даа бүсгүй минь. чамд байгаа зовлон бол нөхрөөсөө салсанаас илүүтэй ганцаардал, сэтгэлийн зовлонгоо нууж үүрч яваа чинь л байх шиг байна. энийгээ гаргаад хаячихвал хүч чадлаа амьдралаа авч явахдаа зарцуулж, илүү сайхан амьдрал санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ч юм билүү хэн мэдлээ. нэгийг алдсан бол нөгөөг олж авдаг юм шдээ. амьдрал чамаас нэг зүйлийг чинь авсан бол нөгөөг нь зөөвөл өгнө. амжилт юм нэгээр дуусахгүйээ

  4. Qwerty says:

    Ажилгүй, архичин л биш бол нөхрөө шалтгаангүйгээр хүндэлж бай, магтаж урамшуулж бай. Нөхрийнхөө дээр гарч том толгойлох гэвэл ямар ч эр хүн байгалийн инстикт нь хөдлөөд хүлээн зөвшөөрөхгүй. Эрэгтэй үргэлж ялагч байхыг хүсч тэмүүлдэг. Гэртээ ялагдагч байгаад байвал өөр газар ялагч болхыг хүснэ. Өөрийнхөө сонголтыг мяалаад байвал Өргөө ч яаж өөдтэй явахав дэ.

    • Бусгуй says:

      Яагаад ажилгуй, архичин л биш бол гэж? Тэд ч бас хумуус. Манай нехер яг энэ ангилалд багтана. Гэхдээ би нехертее унэнч байж, бух зардлаа тележ, амьдралыг еедрегеер харж, нехрее хундэлдэг. Манай гэр бул биенээ гэсэн дулаан уур амьсгалтай. ханий байгаагаар нь харж, харилцан биенээ хундэлсэн харилцааг тогтоохын телее л зутгэх естой

  5. зна says:

    Би бас нөхрөөсөө салсан тэр бас жил ч болоогүй хүнтэй суусан. Би бас харамсдог оо. Ер нь бодоод байх нь ээ шаал тэнэг ойр зуурыг гэр ахуйн зүйлээр л хэрүүл хийж байсан юм билээ. Бүсгүйчүүд бид тэнэг зүйлээс болж хэрүүл хийнэ тэгээд ерөөсөө биеэ өмөөрөөд салхгүй шүү

  6. za daa unen unen says:

    Yer n er nuhruu zovooson emegtei humuus uudulduggui yum bilee. bi uuruu emegtei hun gehdee ergen toirond maani er nuhruu hemelsen zunduu busguichuud bna. tgeed haraad bhad uuruusuu uur hunees dandaa buruu haihaas bus uursduusuu buruu haih heregtei yum daa. z

    • bi says:

      hichneen salsan ch bai ooriigoo buruutaid tootsoj bodoj baigaa bol uhaantai hunii l shinj. er ni ihenhi humuus busdaas l buruug haidag. ingej ooriigoo buruutaid tootsdog hun mash hovor. amidral ta nart sain saihaniig ogoh boltugai.

  7. Tuugii says:

    Muu idesh jiliin gai
    Muu ehner nasnii gai.

  8. Hhhhjjj says:

    Bi boddog ndd law chinii ex hereggui ugasa chmd setgelgui bj. Haramsah ni zowoo ter hun az jargalaa olj neg ch gsn hun bayarlag. Bi zaawal er nuhurtei bj jargaltai bn gj bodohoo bsn salmaar ch sanagddag tgj hairlahgui gal asaahgui bsanaas ter hun ooroo jargaltai baig jhn gunigtai bgach ym eeljtei tgl boloo

  9. Зочин 1111 says:

    Нийтлэлийг уншаад их сэтгэл хөдөллөө. Өөрийгөө үнэлж цэгнэсэн, буруугаа олсон, байх ёстой харамсалыг мэдэрсэн гээд чин сэтгэлээсээ бичжээ. Тиймээс нийтлэлийн эзэнд бас сэтгэлээсээ нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Фейсбүүкд байгаагаар нь хүмүүсийг битгий дүгнээрэй. Би фейсбүүкд маш жаргалтай мөртлөө амьдралд шал өөр байдаг олон хүмүүсийг мэднэ. Жинхэнэ аз жаргалтай гэр бүл фейсбүүкд гайхуулдаггүй юм. Ямар нэгэн зүйлээр өөрсдийгөө голдог учраас л бусдаас сэтгэгдэл лайк авч түүнийгээ дүүргэх гэж зураг текст оруулдаг хүмүүс олон байдаг юм шүү. За амжилт. Ингэж бичиж байгаа бүсгүй боловсролтой сайн бүсгүй байгаа Алзахгүй дээ.

    • Сахалт says:

      Яг үнэн. Өнгөрснөө бодож харамсах тусам өөдөө гарахгүй шүү. Харин ч илүү том зүйл рүү тэмүүл. Амьдрал чинь сэв хийгээд л босно. Оросын “Амьдрал нулимсанд дургүй” гэж кино үз, их ухаарал өгнө дөө.

      • кк says:

        зочин 1111 яг үнэн санал нэг байна. fb с тэс өөр амьдралтай хүмүүс байдаг дутуугаа нөхөх гэж тавьдаг гэж яг үнэн шүү.

    • эр хүн says:

      Зочин 1111-ээ, чи эр үү эм үү? Жинхэнэ аз жаргалтай гэр бүл фейсд гайхуулдаггүй гэдэг яг үнэн санал нэг. бас чи гэр бүлтэй юу?

  10. өлөолы says:

    Хэвтэрт ортол зодсон бол салсан нь түмэн зөв. Үхтэл чинь зодсон бол яах уу? Жинхэнэ эр хүн бүсгүй хүнд гар хүрдэггүй юм.

    • hi says:

      shan comment bn

    • Зочин says:

      Харин тэхх. Хэвтэрт ортол зодсон гэхээр тэр хүнийг сайхнаар харах ямар ч шансгүй болгож байна. Салсан нь зөв байсан байхөө.

  11. Mok says:

    Emegtei humuus aldaxaasa umnu iim uxaalag bdg bol ger bvl hezeech salku bhaa.uglee utgagui zuil deer hervvl hiij hun stresduuldeg emwgteichuulch hetsvv shvv.er hvn tuldaal uhaantai bolhoop tewchhii.ghde tewcheer aldwalyanaa

  12. Хүү says:

    Салаагүй бол илүү харамсах бх оо, чамтай тохирохгүй хүн болоод л бүтээгүйм бн. Чи өөрөө гэр бүлийн төсөөллөө хаяхгүй бгаад бгаан, 1 их олигтой зүйл биш ш дээ. Хүү чинь бн, эцэг нь хүүдээ анхаарал тавьдаггын бн, аятайхан л бн ш дээ.

    • Хүү says:

      Хамгийн буруу юм чинь хүүгээ эрхлүүлэх шинжтэй дээ чи. Ганц бие ээжүүдийн алддаг юм хүүхдийн хүмүүжил дээ. Яадын аавтайгаа амьдардаггүй л бгааз аль болох чанга бай эрхлүүлж огт болохгүй

  13. Xray says:

    Minii ehner ingj hezeech bodohgui l bhdaa huug mine awaad ywsan

  14. Guerilla says:

    Fburuugaa dandaa er nuhur ruugee chihej, buh yumand nuhruu buruutgadag, tegeed bas boloogui bi zovjiin, yadarch bna, ideh, uuh, umsuh zuuheer dutlaa, gachigdlaa, chamaas l bolj zovj bngedeg huuhnuud het ih bainaa, uuruu zeregtseed hudulmurluud amidralaa tuvhnuulie gedeg ni barag bhgui, minii ex awgai ch gesen tiim l bsan.

    odoo harin ter message bicheestei, bi ni uned oroostoi, medeej minii hariu bol tomoos tom NO, uchr ni bi ter her hun be, yaaj avirladag ve, yamar muuhai aashtai, naiz nuhduus ehluuleed buh zuiliig shuumjleestei, doromjloostoi tiim etgeedtei dahin niilj nasan turshdaa setgel zuin huchirhiileld amidrahiig hen huseh ve.

    • tttt says:

      Hairaar dutsan emegtei tiim aash gargadag ym da. Hairlaad l bwal saihan deeree tawina

      • kkkk says:

        tursun ger orondoo hairaar dutaj baisan baij boloh l yum, gehdee hair bish ger buliin zuv humuujil l dutsan bish gej uu? chadliinhaa hereer amaa angaij yavbal uurt ni ulziitei dee.

  15. okokok says:

    Zhuuhnuud ch geltgui odoonii shalchiganasan, erhnereeree tejeelgedeg, ehneree solongost ajilluuldag uuruu hov bazdag, busdiin amidraliin aldaag yag hajuud ni yarij bah tavaa hangadag erchuud bainaa baina.

  16. Зочин says:

    Харамсах хэрэггүй. Ганцаараа бн гэдэг ашиглаж чадвал адислал юмаа. Энэ үеийг сайн ашигла. Өөрийгөө хөгжүүл, өөртөө цаг гарга, үзэсгэлэнтэй бол. Бясалгал хийгээд үз. Тогтмол бясалгал хийхээр цаанаасаа нэг аз жаргал ундраад ирдэг юм. Бас спортоор хичээллэ. Иог аеробик гээд эмэгтэй хүнд тохирсон хөнгөн юмаар тууштай хичээллэ. Амьдралынхаа хэвшил болго. Биеийн дасгал хөдөлгөөн сэтгэл санаанд маш сайн нөлөөлдөг. Бас нүүрний иог хий. Маш үр дүнтэй. Царай төрх залуужихаас гадна сэтгэл санаа дээрддэг. Ер нь эмэгтэй хүн гаднаасаа ч дотроосоо ч гое болоод ирэхээр эрчүүд анзаарахгүй өнгөрөөнө гэж бхгүй. Гэхдээ эмэгтэй хүний амьдралын зорилго зөвхөн нөхрөөр хязгаарлагдсан ядмаг байж болохгүй ээ. Нөхөртэй л болох нь цорын ганц зорилго юм шиг амьдардаг хүүхнүүдэд хүсэхэд хясна гэдэг нь болоод бдаг шиг санагддаг. Одоо хуучин нөхрөө сэтгэлээсээ явуулаад өөрийгөө шинэчил. Чи харамсах биш тэр хүн чамаас салсандаа харамстал амьдрах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хуучин нөхрийнхөө аз жаргалтай амьдралд атаархах хэрэггүй ээ. ЮУНД Ч БҮҮ ХАРАМС

    • Hhhhjjj says:

      Ymar goy heleebee haayach er nuhur geltgii single lady bolood ooriigo harah ymsan gj boddog daraatai shu hayaach. Gantsaara az hargaltai bj suraaguu bj er nuhur laitai sanagddag

  17. baatar says:

    shal teneg gichii bn da chi hohino gediin oor helh vg alga da ..aldsn bol hohino gediim vnen vg mash hatuu bdg shv sorry

    • Mongol says:

      hevtert ortol zodson geheer oligtoj hvn yavch bish bnaa. bitgii harams. fb hudlaa shvv dee. yu geed l hervvl ntr ee tavih ve dee

  18. ....... says:

    Залуу насанд омоглон юмны наадах цаадахыг бодохгүй амьдарлын багахан бэрхшээлийг уулын чинээгээр бодож тэрэндээ гомдох гомдол нь их салах нь ч амархаан эхний амьдралаа салалтаар төгсгөөд дараах амьдралаа дээрдүүлсэн нь ер нь ховор эмэгтэй хүн бол бүр ховор ихэвчлэн бонустай дараах амьдрал нь хичнээн хайр дурлал сайхан нөхцөл боломжтой хүнтэй байлаа ч хүүхэдтэй харьцах харьцаа ойлголцлоос заавал нэг сэтгэлийн дараастай яахав хүүхнүүд чаддаг баатар болох гэж үзнэ ээ үзнэ наанаа чадаж байгаа харагдав ч цаанаа мөн л түмэн зовлонтой гадаа гарч эр дотор орж эм хажуу хавирганы эрчүүл ганц бие бэлэн гэсэн байдлаар харж харьцана болж өгвөл унтаж хэвтэхийг шаардана хүүхнүүд нь цаагуураа элдэв дээдээр ярина хов живнийхээ сэдэв болгоно 30 дөхсөн бол үеийн ганц бие гайгүй залуу өдрийн од тэгээд ч амьдралаа эхлүүлж байгаа ихэнх залуу бонустай амьдрал эхлэх дуртай биш ар гэрийнхэн нь ч таагүй хандана эцэст нь хүний л амьдрал хойно секс хэн нэгний нууц үгүйдээ л секс хамтрагч салалтын ихэнх нь араар тавьлтаас болсон байдаг ч эцэс сүүлд нь өөрөө ч мэдэлгүй айлын эхнэрийн нөхөрийн хуваалцагч өөр гэр бүлийн салах шалтаг нь болсон байдаг

  19. ....... says:

    Залуу насанд омоглон юмны наадах цаадахыг бодохгүй амьдарлын багахан бэрхшээлийг уулын чинээгээр бодож тэрэндээ гомдох гомдол нь их салах нь ч амархаан эхний амьдралаа салалтаар төгсгөөд дараах амьдралаа дээрдүүлсэн нь ер нь ховор эмэгтэй хүн бол бүр ховор ихэвчлэн бонустай дараах амьдрал нь хичнээн хайр дурлал сайхан нөхцөл боломжтой хүнтэй байлаа ч хүүхэдтэй харьцах харьцаа ойлголцлоос заавал нэг сэтгэлийн дараастай яахав хүүхнүүд чаддаг баатар болох гэж үзнэ ээ үзнэ наанаа чадаж байгаа харагдав ч цаанаа мөн л түмэн зовлонтой гадаа гарч эр дотор орж эм хажуу хавирганы эрчүүл ганц бие бэлэн гэсэн байдлаар харж харьцана болж өгвөл унтаж хэвтэхийг шаардана хүүхнүүд нь цаагуураа элдэв дээдээр ярина хов живнийхээ сэдэв болгоно 30 дөхсөн бол үеийн ганц бие гайгүй залуу өдрийн од тэгээд ч амьдралаа эхлүүлж байгаа ихэнх залуу бонустай амьдрал эхлэх дуртай биш ар гэрийнхэн нь ч таагүй хандана эцэст нь хүний л амьдрал хойно секс хэн нэгний нууц үгүйдээ л секс хамтрагч салалтын ихэнх нь араар тавьлтаас болсон байдаг эцэс сүүлд нь өөрөө ч мэдэлгүй айлын эхнэрийн нөхөрийн хуваалцаач болсон байдаг

  20. Mm says:

    Aan bas Facebook deerh amidral ihenhi tohioldold hudal harin ch gantsaardsan zovson humuus busadiin nudend saihan haragdah gej az jargaltai met dur esgesen zurguud ih tavidag yum shuu. Uneheer az jargaltai ger bul bol teriigee busadiin har horiin nudnees nuuj nandignadag yum

  21. Mm says:

    Zodoj baisan geheer yaavch sain hun bish baina. Udahgui uur huuhentei bolson bol chamd ch hairgui baij. Tiim hunii hoinoos haramsah hereggui. Ter hun uurt tohirson hunee olson bol ter l biz az jargal huseed l hold. Facebookiig n ch gesen uzej haritsuulj zovoh hereggui. Amidralaa shineer ehel. Uurt chin zayagdsan taarch tohiroh sain hun baij l taaraa. Baihguu baisan ch huugee sain hun bolgood humuujuulchihvel tegeed l nasnii etsest jargana. Be strong

  22. Сайн нөхөр ховор says:

    Би ч гэсэн хүмүүсийн хэлдэгээр ганц бие бүсгүй. Охиноо унтуулчихаад бас нэт ухаад л сууж байна. Аятайхан залуус үнэхээр ховор юм аа. Хүүхдээрээ байхдаа суусан анхныхаа хань ижилийг хайрлаж хамгаалах хэрэгтэй юм билээ. Миний хэрэггүй гэж харсаэ зүйл өөр хүний нандин эрдэнэ болохыг би ч бас харсан. Нээх их зан гаргаад сайхан амьдрана сайжруулах ухааны юм бодсон ёстой их санасаэ газар 9 шөнө нойргүй л байна даа

  23. bid says:

    hairiig haigaad tom zuil gej huleegeed hereggui zugeer l derged chini baidag hamgiin engiin buhend baidag shuu dee. negent huugiinhee aaviig yavuulsanaas hoish shineer bii bolson ger buld saad bolood demii biz dee. sain hun olno gedeg uneheer hetsuu

  24. bee says:

    экс чинь одоо л ухаан сууж дээ, одооны эхнэр нь анхны эхнэр байсан бол бас хэрэлдэж зодуулаад салах ч байсан юм бил үү. хэвтэрт ортол зоддог, 2,3хан удаа гуйсан, салаад жилийн дотор өөр хүүхэнтэй суусан хүний араас шаналж яанаа. ер нь эр эмгүй 30 гараад ухаан, буурь суудаг юм шиг байгаан. хамгийн хэрэггүй юм чинь өнгөрсөндөө харамсах, одоо цааш амьдрах өчнөөн жил байна, өөдрөг бай, заавал үеийн гэлтгүй дүүмэд залуутай ч танилцаж болно шдээ. бясалгал, иогт яв, сэтгэл санааг чинь засна. өөрийгөө ч хүүгээ ч зоригтой байлга, аавгүй эсвэл ээжгүй ч мундаг өссөн олон хүүхэд байгаа. чи өөрөө энэ буруу сэтгэлгээгээ болих хэрэгтэй, хүүгээ битгий тийм сул дорой болгож өсгөөрэй. бас эксийнхээ фб-г шалгахаа боль, харин ч блок хий

  25. L$D says:

    Одоо өнгөрсөн борооны араас юу гэх вээ зүгээр !! Наад нөхрийнхөө гэр бүлийг битгий тараагаад хаячаарай. Одоо үед сайн залуу ховордсон үедээ. Гадуур хаашаа л харна битүү ганц бие хүүхнүүд ! Хүүхэдтэйгээ л цагийг сайн өнгөрөөж зөв хүн болгож өсгө.

    • bee says:

      хэдэн хар юм нь солонгост ажиллаад, үлдсэн чам шиг юмнууд нь энэ хүүхний санаанд нийцэхгүй байхаар чинь яах юм болжыно хаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.