Зуны нэгэн сайхан өглөө аялалд гарахын өмнө анх чамайгаа харж билээ гээд л түүндээ анх яаж дуралсанаа ярьж өгдөг байж билээ хэхэ. Бидний анхны болзоо… усан борооноор улбар шар цамц, усны гуталтай охин дээр ганц ширхэг сарнай барьсан саарал пиджактай залуу, хайр дүүрэн харцтай аая. Яг одоо 12 цаг өнгөрчихсөн 1 дүгээр сарын 21 болсон байна. Энэ өдөр бол түүний минь төрсөн өдөр. Түүнтэйгээ энэ өдрийг хамтдаа өнгөрүүлээгүй 3 дахь жил болж байна. Өнгөрсөн жилүүдийн энэ өдөр бас л би яг 12 цаг болоход одоо мэдрэгдэж буй энэ сонин харамсал бас гуниг тээсэн мэдрэмжийг мэдэрч байсан… Учир нь би түүнийгээ гомдоосоор байгаад өөрөөсөө түлхчихсэн. Тэр минь харилцаагаа авч үлдэхийн тулд уйлж, уурлаж, гуйж бүх л аргаар надад ойлгуулахыг оролдож байсныг хэзээ хойно ухаарч байхгүй юу тэнэг хог.
Түүнтэйгээ хамт байсан, байх боломжтой байсан тэр их цаг хугацааны ихэнхийг ямар новшын тэнэг өнгөрөөж байснаа бодохоор өөрийнхөө тэнэг байсныг гайхаад барахгүй, тэр сайхан хайрыг нь даахгүй тоглоом нтр тоглоод явж байснаа, хайрдаа хүрээд ирээ гээд байнга гуйхад нь хүнд баймгүй хөгийн шалтаг тоочоод тоглоод явж байснаа бодохоор ичиж үхэж газрын гаваар ормоор болдог. Тэр минь намайг чи өөртөө буруу хүлээх дургүй гэж шүүмжилдэг байсныг тухайн үeдээ их л үгүйсгэж хэрүүл уруул хийдэг байж билээ. Үнэндээ арчаагүй буруугаа хүлээхээс айдаг хулчгар байсан байгаа байхгүй юу. Болдогсон бол тэр үeийн өөр дээрээ очоод нусыг нь сугартал алгадах юмсан. Түүгээр ч зогсохгүй тэр нэг жаахан булбарай эмзэгхэн амьтандаа их зан гаргаад л муухай аашилдаг байснаа бодохоор дотор харалж өөрийгөө үзэн ядах шиг л болдог. Анх яаж дурлаж хайрлаж явснаа ганцхан жилийн дараа умартаж элдэв тэнэг ааш гаргаж байнга түүнийгээ гомдоож уйлуулж байсандаа үхтлээ харамсах юм. Тэр их хайр татам харц, хацар, хамар уруул, жижигхэн эгдүүтэй хөл гар… тэврээд үнсээд базаад хаячихмаар сайхан амьтныг юу бодоод гомдоогоод зовоогоод явдаг байсан байнаа. ТЭНЭГ ХОГ!
Гэхдээ үргэлж бид муу муухай байгаагүээ, аз жаргалтай мөчүүд бидэнд байсан, сайхан муухайгаа жинлээд үзвэл тэнцүү л байсан боловуу гэж боддог. Харин хайр халамж, аз жаргалыг хамаагүй илүү байлгах боломжыг хөлдүү би л зааглаж байсан байх. Гэм нь урдаа гэмшил нь хойноо юмдаа. Хамгийн сүлд тэр минь энэ сайтад гомдолоо тээсэн захидлыг илгээсэн байсныг би уншиж л байсан. Уншаад ч ойлгохгүй тэнэг байсан байгаам хаха. Түүний минь сүүлчийн дуудлага дугаараа нууцалсан байсан, цэнэг дуусч утас унтрахын даваан дээр залгаж таарч эргээд залгахад утаснууд нь холбогдохгүй байсан. Маргааш нөгөөдөр нь холбогдох хүсэл байсан ч салалтын байдалд байсан дээрээ түүнийхээ сүүлчийн гуйлтаас татгалзаад мурьчихсан новшын ч юм шиг байдалд орчихсон болохоор холбогдож чадаагүй. Үнэндээ надад гомдчихсон байхад нь хэрэгтэй үед нь туслахгүй мурьчихсан юм шиг байдалд орчихоод маргааш нөгөөдөр нь тайлбар тавьж улам бүр тэр хүний хувьд өөрийгөө доош нь хийхийг хүсээгүй.
Гэхдээ би энэ хагацал зөв байсан гэж боддог. Учир нь бид салаагүй байсан бол одоо ч түүнийхээ хайр халамжын үнэ цэнийг ойлгохгүй гомдоож зовоосон хэвээрээ байх байсан байх…
Түүндээ би харуусал болсон энэ захидлыг илгээхгүйээ. Магадгүй тэр минь хүчирхэг сайн сайхан эмэгтэй учраас өөр нэгэн сайн залуутай учраад аз жаргалтай амьдарч байгаа байх. Гэхдээ тохиолдлоор чи минь энэ захидлыг олж уншаад намайг танивал чамаасаа мянга мянган уучлалыг хүсье… чи минь хамгийн эгдүүтэй, ухаалаг, хайр татам, эмзэгхэн бүхий л сайн сайхан чанар бүрдсэн охин байсан шүү гэдгийг хэлье хэхэ.
Эцэст нь энэ захидлыг унших залуусдаа хандаж хэлэхэд найз бүсгүйгээ, эхнэрээ анх хөтлөхдөө , тэврэхдээ, үнсэхдээ ямар мэдрэмж авч байснаа үргэлж санаж дурсаж яваарай. Мөн хайртай эмэгтэйгээ гомдоох үйлдэл хийхээсээ өмнө анх яаж араас нь гүйж байснаа анх яаж догдолж дурлаж байснаа, түүнгүйгээр байвал ямар новшын амьдрал чамайг хүлээж байгааг сайн бодож байж шийдвэр гаргаж байгаарай гээд монголынхоо мянга мянган сайхан хосуудад аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд захидлаа дуусгаядаа…
1 Comment
Тэр бүсгүйнхээ энд тавьсан захидлын линкийг тавьчихаа. Тэгвэл тэр чинь чамайг гэж мэднэ