Өвчнөө санаатайгаар тарааж байгаа хүнд тохирсон хууль эрх зүйн орчин Монголд байдаг юм болвуу?

Сайн байцгаана уу. Жилийн өмнө би ажил хэргийн шугамаар нэг залуутай танилцлаа. Эхэндээ би тэр залууг бусадтай адилхан анзаарсангүй. Гэтэл хэдэн сарын хугацаа өнгөрөхөд тэр миний хамгийн ойр дотны хүн болж хувирлаа. Өглөө бүр надруу залгана сонин сайхан асууна. Орой ажлаа тараад л миний ажлаар дандаа дайрч ирнэ гэрт хүргэж өгнө. Ирээд суучихна. Харихгүй юмуу гээд л нүдээрээ инээмсэглээд л. Тэр эхнэртэй. Харин хүүхэдгүй. Тиймч учраас би түүнийг ямар нэг онцгой нүдээр анхнаасаа хараагүй юм.

Гэтэл эмэгтэй хүн тэнэг юмаа дасчих юм. Өглөө яг тогтсон 9 цагийн үед залгана орой ажлаа тараад ирэхийг нь хүлээдэг болчихлоо. Тэр миний хамгийн дотны хүн болоод хувирчихсан түүнтэй л яримаар санагдаад байдаг болчихлоо. Тэр маш зөөлөн зантай эелдэг хүн харахад хорхойд хоргүй амьтан. Танилцаад нэг л мэдэхэд 4-5 сар өнгөрчихсөн удаан найзалсан найзууд шиг бие биенээсээ юу ч нуудаггүй байлаа. Тэр надад эхнэрийнхээ талаар ярина. Өөрийнх нь хүүхдийг утсаа салгаж байгаад авахуулж байсан тухай ярина. Цалингийн картаа өгөхөөр дандаа л өөрийнхөөу аав ээж рүү урсгачихдаг. Байр авахаар өөрийнхөө нэр дээр авчихаад нөхөртөө ямарч эрх мэдэл өгдөггүй. Мөн нэг хөгшин хүнтэй араар нь тавьж байсан талаар бас ярина.

Намайг гайхаад асуухад гэхдээ би ч гэсэн түүнийг 3 удаа хуурсан учраас уучилсан гэж араас нь хэлж байсан. Одоо эхнэр нөхөр нэртэй л болохоос биш бүх юм тусдаа санхүү гэх мэтчилэн. Бид 2-н амьдрал хүүхэдтэй болохоороо өөрчлөгдөх байх тиймээ гээд л өрөвдмөөр царай гаргадаг байлаа. Одоо бол тэр 2 хүсээд ч хүүхэдтэй болохгүй байгаа гэж хэлсэн. Ямарч гэсэн эхнэрийг нь дургүйлхэх сэтгэл төрдөг байж билээ. Яагаад ийм сайн нөхрөө хайрладаггүй юм болоо гэж өөрийн эрхгүй боддог байлаа. Тэр дэндүү эелдэг зөөлөн учраас хорвоо дээрх хамгийн сайн хүн шиг санагдаж эхэлж билээ. Өөрийн эрхгүй түүнд татагдаад хайртай болж байлаа. Би хүнд сэтгэл зүрхээ нээж өгөөгүй олон жил болжээ. Сэтгэл хөдлөл хайр хүлээлт гэдэг зүйлийг нялх охин шиг л мэдэрч эхэлсэн дээ. Догдлоод л яг л 18-т шиг.

Нэг л өдөр бид 2 жирийн найзууд байхаа больсон. Тэр намайг үнсээд л тэврээд л би түүний нууц амраг болж хувирсан гэхдээ удаан нууц амраг байсангүй. Анх надтай унтахдаа тэр эхнэрээсээ сална чамтай хамт хаашаа ч хамаагүй явна гэж билээ. Үнэндээ би тэрэнд итгээгүй, тийм зүйлд бэлэн байгаагүй юм. Хэд хэдэн удаа унтсны дараагаас тэр над руу ярих нь цөөрч, ажил дээр ирэхээ больсон. Гэтэл би түүнийг мартаж чаддаггүй өдөржин шөнөжин толгойноос гарахгүй хаягдсан охин шиг уйлмаар санагддаг байж билээ. Тэр эхнэрээ сонгосон түүний өмнө хэлж байсан шиг 3 удаа араар тавилт нь 4 болж л нэмэгдсэн гэж өөрийгөө мартуулах гэж ятгаад ч дийлдсэнгүй. Сэтгэл гэдэг хэцүү юм. Тэгээд бид уулзалдахгүй өмнөх шигээ найзлахгүй явсаар ахиад л 4-5 сарыг ардаа үдлээ.

Түүнийг санаад байсан учраас ирэхийг нь хүлээлгүй уулзая гээд бид уулзсан тэр яг л өмнөх шигээ зөөлхөн эелдэг л байсан. Би чамд хайртай гэхэд би ч бас чамд хайртай гэх юм. Бүүр ойлгомжгүй тэгээд надад хайртай бол яагаад ийм олон сар намайг мартав гэж гайхаж гомдсон ч тэрхэн үедээ уярч хайлаад ахиад л унтсан. Тэр надад би чамд итгэдэг. Миний хамгийн дотны сайн найзуудын минь нэг нь чи шүү гэж хэлдгээрээ хэлээд л. Тэр үгэнд нь бас л уяраад л… Тэр гэрлүүгээ яваад ахиад л байхгүй таг болсон. Тэгээд 1 сарын дараа бид 2 ахиад нэг холбогдсон. Уулзсан үнэндээ тэр үед түүнтэй унтах гэж биш хамт байж ярилцмаар байсан ч тэр хувцасыг минь тайлав. Яг унтдагийн даваан дээр бид 2 муудалцав. Би санаандгүй чи ахиад өөр хүнтэй нэмж унтсан уу гэж асуусан юм. Гэтэл тэр хэзээнээс гэдэг байгаа. Би ч балмагдаад гайхаад хэсэг чимээгүй байж байгаад надтай унтсанаасаа хойш гэж хэллээ. Тэр унтсан нь тодорхой байлаа. Яг хэзээ гэсэн гэтэл үхэтлээ хайрлаад ирэхгүй, шаналж байсан өдрүүдэд минь түүнд өөр бас хэн нэгэн байжээ.

Миний хайр гэнэт цасанд хучигдаад ирсэн харц минь өөрчлөгдөөд зүрх минь салганаад шууд л хувцасыг нь авч шидээд зайл гэж хөөсөн. Хэдэн өдөр унтаж чадсангүй. Яагаад тийм хурдан өөр бас хэн нэгэнтэй учир ургуулав гэж бодоод сэтгэл минь шархалж гайхаж гомдсон. Гэтэл түүнээс ямарч хайр мэдрэгдээгүй худлаа чат ирсэн уучлаарай чамтай унтмааргүй байсан болохоор худлаа хэлчихлээ өөр хүнтэй унтаагүй гэх шиг үзэн ядаад шууд түүний ФБ-г блоколсон. Дугаарыг нь бас блоколсон. Учрыг ойлгох гэж хямраад тэр яг ямар хүн бэ гэдгийг мэдэхийг хүссэн. Яах уу? Яаж мэдэх вэ гэж бодож байгаад гэнэт ФБ-руу нь хакердаж нэвтэрч орох боломж байдын болов уу? гэж бодсон.

Тэгэхгүй бол түүнийг гэх сэтгэл минь хөрж өгөхгүй байсан юмаа. Тэгээд азаар л баахан пассворд зохиож хийж байгаад ФБ-руу нь орж чадсан. Харин ФБ руу нь ороход тэнгэр нураад унах шиг болсон Бурхан мин. Тэр ФБ-н бүх эмэгтэй найзууддаа бараг бүгдэнд нь надад хэлдэг байсан үгээ хэлдэг юм байна. Боож үхэх шахлаа. Бие барьж дийлэхгүй нь. Чам шиг эхнэртэй болох юмсан чи хөөрхөн юмаа. Найзийгаа татаж аваач би чамд итгэдэг шүү. Чи миний дотны хүн гээд л нөгөө л эхнэрээ муулсан хүүхэдтэй болохгүй байгаа зэргээ бас л бичсэн байх юм. Өсвөр насны охидуудад мөнгөн тусламж өгдөг нь тодорхой болов. Бүүр хэд хэдэн охинд. Дээр нь надад юу ч болоогүй найз гээд өөр нэг эмэгтэй байдаг байсөн. Надад жирийн л найз гэдэг байсан. Тэрэнтэй бас унтсан байхын. Миний нулимс өөрийн эрхгүй асгарах шахсан. Миний хайр үзэн ядалт болж хувирсан. Гар минь чичирч салганаж байсан.

Дургүй хүрээд эхнэрлүү нь тэр чатуудыг нь зургийг нь дараад явуулчихсан. Тэр муу эхнэр биш. Зүгээр л надтай адилхан хохирогч байлаа. Тэр зөөлөн ааш, эелдэг даруухан төрхийн цаадах дүр зураг үнэнээсээ аймшигтай. Эхнэр ч үүнийг мэддэггүй нь тодорхой байсан юм. Ядаж өөрийгөө хамгаалаг гэж бодоод би эхнэрлүү нь чатынх нь зургуудыг явуулсан. Учир нь тэр элэгний б, д хавсарсан вирүстай. Хатуурал явагдаад эхэлсэн. Надаас авахуулаад унтаж байгаа эмэгтэйчүүдтэйгээ ерөөсөө бэлгэвчтэй унтдаггүй нь тодорхой байсан юм. Шинжилгээнийнх нь хариу маш муу удахгүй угаасаа үхэх гэж байгаа ч юм шиг байна. Зүгээр л үхэхээсээ өмнө аль болох олон эмэгтэйд вирусаа халдаах гэж байгаам байх даа. Ерөөсөө ойлгохгүй нь яагаад? гэж өөрөөсөө түмэн удаа асуугаад ч хариулт олсонгүй. Ийм тохиолдолд яах ёстой байдын бол. Өвчнөө санаатайгаар тарааж байгаа хүнд тохирсон хууль эрх зүйн орчин Монголд байдаг юм болвуу? Нэг удаа унтаад хууртаж хаягдах нь яах уу санаатайгаар өвчнөө тарааж байгааг нь таслан зогсоомоор байхын хаана хандах вэ? Баримт хангалттай олсон. Түүнд хаягдаад үзэн ядсандаа биш шүү хүмүүсээ. Үнэхээр энхийн цагаан тагтаа шиг хирнээ эрлэгийн элч шиг хүмүүс бас байдын байна. Ахиад нэг эмэгтэй түүний өвчнийг халдаж авна гэхээр эмээж байна. Дуугай хүний доодох нойтон гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой…

26 Comments

  1. Enhee says:

    Iim zavaan umnuud ih bii. Olon huuhntei zereg yavna belgevch hergleh soyl bhgui. Nohoi shig zaluus haramsaltai n olon. Iim zaluutai suugaagui dee l bayrla. Elegnii virus darhlaanaas hamaaraltai. Belgevch herglehgui umaa gh laa herglej uursdiiguu hamgaalah hergtei.

  2. Мм says:

    Анагаах ухаанд бэлгийн замаар халварладаг гэсэн таамаглал байгаа боловч яг бол нотолчоогүй C вирусыг

    • Хүү says:

      С биш В-г ярьж бн, монголчуудын бараг 50-60 хувьд дархлаа үүссэн бдг юм билээ ийм их халдварыг бэлгийн замаар авахаас өөр тайлбар олдохгүй. Лабораториудад дархлаатай эсэхээ үзүүлж болно.

  3. Mmm says:

    Tiim amarhan haldahgui bhaa bi urd n 1 zalutai 6 sar hamt amidarsan ter zaluu b virustei bsn nadd law haldaagui

    • Хүү says:

      Халдана аа часд дархлаа үүсчиж. монголчууд 70-80 хувь өвчилдөггүй дархлаа үүсдэг.

      • Ok says:

        Вакцин хийж дархлаажуулдаг юм шүү дээ.

  4. Saran says:

    Mongoliin psdaa erchuud eor n barag bugdeeree iim bh shu, teged helsen ehner n yu geh bhiin yaj huleej avsan chi yhavde ter 2ig ugasa salah n tododrhoi humus bna gej bodood l helsen ugend n uyaraal untsan ba emegtei humuus chin eorn iimerhuu aldaa ih hiih yumda itgemtgii

  5. Haluyn says:

    Haana handahuuch geh shig haanch handaj bolno shd naadhiig chin dor ni ulguj avaad tsagdaa, ХӨСҮТ-hen shuurhai arga hemjee avna

  6. hengu says:

    Хожим өөрөө хүнтэй суухаа мэдсээр байж үхсэнээ хийж эхнэртэй хүнтэй уулздаг шаар вэ хохь чинь за юу. Нөхөр минь сүүлийн үед утсаа салгаж хоногоор алга болдог боллоо. Надад үнэхээр хэцүү үхмээр санагдаж байна. Чи ч бас энэ мэдрэмжийг удахгүй мэдрэх байх тэнэгээ.

  7. Янхан says:

    Эхнэртэй хүн гэдгийг нь мэдсээр байж шаалгуулсан бол ХОХИНО ГЭДЭГ юм одоо шалчихнах хэрэггүй

  8. БАТХҮҮ says:

    Эхнээсээ чиний л буруу ш дээ гэр бүлтэй гэдгийг нь мэдсэн бол харьцаагаа ч гэсэн бодох л хэрэгтэй ш дээ шаалгуулж2 чихаад одоо солиороод байх ямар хэрэг байнаа новш чинь

  9. аав says:

    Чи ч азгүй амьтан байна эхнээсээ эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж заваарч л байдаг чи салгаж сууна гэж төлөвлөж байж тэгээд ч юу тарина тэрнийгээ л хурааж авна гэдэг үнэн шүү эцэст нь хаягдчихаад үхэх гээд байгаа юм биш үү хохино л болждээ тахиа минь

  10. Бурхан says:

    Заваан ард түмэн үнэн л хэлж эр эмгүй гэр бүлээ араар тавина бие биедээ өвчин тараана өдөр шөнөгүй нийлж архидана нэг албан байгууллага, нэг ангийн нөхдүүд ихэвчлэн нууц амрагууд Заваан л байгаа биздээ сөнөж буй ард түмэн

    • новш says:

      бурхантай санал нэг байна. ариун нандин зүйл энэ оронд алга болж ингэж гутамшигтай оршиж байхаар нэр төртэй нэг мөр түүхийн хуудаснаас арчигдвал таарна. шүдний эмнэлэг, хөмсөгний шивээсээр хүртэл ВС вирус, тэмбүү, дох халдаж байна цаана чинь. 100 жилийн ганцаардал дээр гардаг шиг ертөнцийн зүй тогтлыг зөрчиж, их заваарч шалиглаж яваад эцэстээ устаж үгүй болдог шиг л байна манай улс. дээр нь бас цус ойртолт, оюуны хомсдол асар ихээр нэмэгдэж байна. басл эх эцэг нь шалигтаж яваад өөр газар хүүхэд хийчидэг өнөөдүүл нь хоорондоо мэдэхгүй суугаад цус ойртсон удам нэгээр нэмэгдэнэ. тэр нь цаашаа 9 үеийн турш арилахгүй, 9 үеийн оюуны хомсдолтой пазда нар төрж, хүн шиг амьдарч чадахгүй хүн алж, хулгай хийж, биеэ үнэлж байна. эргүүү юм яриад хийгээд явдаг гаж пизда нарыг бүү гайх цус ойртсон оюуны хомсдолтой гарууд байдаг юм шд.

  11. Хүү says:

    Монголд в асар их ер нь бүх хүн авдаг гэхдээ ихэнхэд нь дархлаа үүсдэг. Тиймээс гайгүй. Ер нь заваан ард түмэн хеликоос болоод ходоодны хавдар их бн. Бас сүүлийн үед умайн хавдар ихсээд ирлээ.

    • Хэг says:

      Заваан ард түмэн гэчихжээ. Шүтээд байдаг Амeрикчуудын чинь 40 хувь нь хeликотой гэсэн судалгаа байна

      • Хүү says:

        Ходоодны хорт хавдарын тоо америкаас 3 дахин их, В вирус халдвар бол 15 орчим дахин их бгаа. Еэ гэгээн минь тэр хэцүү нэрт нь харин их гайгүй л бгаад бгаа 1 өдөр дэлбэрэхэд гайхах зүйлгүй.

    • Naraa says:

      Buh hun avdguimaa hu deer ued 1 tariuraar uchnuun huniig taridag 1 ail 1 shilen shipritztei teriigee dundaa ail saahaltaaraa heregledeg er ni ih zambaaraagui bsn yum ter ueiin ihenh humuus B,C virustei odoo ihenh ni elegnii hort havdaraar uhjiin 91 onoos hoishi tursun buh hund turunguut ni B-n vakzin hiideg bolson bas haldvart deer 5000r B n vakzin taridgiin jishee ni manai geriin 91 onoos umnuh 15 gishuun bn huuhdees busad ni bid nar bugd vakzinaa hiilgechihsen negch virustai hun alga

  12. Жеси says:

    Нөхөр нь ийм вирустай эхнэрүүд яадаг бол ? Манай нөхөр b,c-тай бид олон жил бэлгэвчтэй сексдэж бна. Хөөрхий нөхөр маань бэлгэвчгүй унтах юмсан гэж хэлдэг

    • Зочин says:

      Элэгний вирусын эсрэг вакцин бдаг. Тэрийг тариул. Тодорхой хугацаанд хамгаална.

  13. Sjsjjsjj says:

    Mi medeh b c virustai hed hdn zaluu bn shn haldaagal ywj bga huniig bodoh ym bish

  14. tuvshin says:

    Hanilsan hania muu heleed yavdag er hunees hol baij uzeerei busguichuud min. Yav ch uudtei erchuud bish

  15. Хууль says:

    Тийм хууль бий. В вирус бэлгийн замаар халддаг. ФВ мэдээлэ зэргийг хэвлээд харьяа дуурэгтээ ергедел ег

  16. Баагий says:

    Ийм хууль байдаг гэж дуулаагүй юм байна, байлаа ч гэсэн хэрэгжихгүй шүү дээ. Харин хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэдгийг сайн санаж яав. Энэ бичигдээгүй ч гэсэн үнэн хууль юм шүү

  17. a says:

    Баримт тодорхой бөгөөд шалгалт явуулахад нотлогдохоор бол эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдах, шийтгэгдэх боломжтой. Сануулахад, нэгэнт өргөдлөө өгч шалгуулж эхэлбэл аль ч үед ямар ч шалтгаанаар эвлэрэхгүй, өргөдлөө татахгүй, бусдын ятгалгыг сонсохгүй тууштай байх хэрэгтэй. Олон дамжлагаар шат дараалан шалгагдах учраас цөхрөхгүй байх хэрэгтэй.

  18. Dash says:

    Ymar zawaan hun be heleh ch ug alga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.