Хажуу дахь хань чинь ч гэсэн бүрэн гүйцэт ойлгоно гэж байхгүй

Хань минь араар тавьлаа, би түүнээсээ салж чадахгүй юм байна эсвэл сална хүүхэд өнчирнө, яана аа гэсэн олон нийтлэл уншлаа. Надад бас ийм юм тохиолдсон юм аа. Бүсгүйчүүддээ зөвлөгөө өгье гэсэн үүднээс бичлээ. Бараг 10-аад жилийн өмнө нөхөр маань өөр бүсгүйчүүдтэй уулзаад байгаа нь мэдрэгдэж би гэж хүн гардаж бариагүй ч хань ижил нь болохоор л өөрчлөгдөөд байгааг нь мэдрээд л байлаа. Байнга оройтно, тэгээд хаа нэг уруулын будаг өөр үнэртэй ус ханхлуулан орж ирнэ тэр бүрд нь голоос юм урах шиг санагдаж боож үхмээр амиа хорлочихмоор санагдаж их ч гомддог байж билээ.

Хүүхдийг нь гаргачихаад байхад намайг ингээд байхдаа яахав дээ гэж бодно. Хэрүүл хийнэ зодолдоно, хэсэг хугацаанд салж сарнина. Нэг удаа хадам ээж маань охин минь чи их омголон байна аа. Хүн ер нь бусдын хүссэнээр санаа бодлоор нь амьдрана гэж байдаггүй юм аа тийм болохоор бусдыг өөрийхөөрөө амьдруулах гэж битгий зүтгэ өөрийгөө зовоохын нэмэр гэж хэлж билээ. Тэр үед хүүгээ л өмөөрч хэллээ л гэж бодсон гэхдээ ухаж ургуулж бодоод байхаар үнэн юм билээ. Залуус хань ижилээ өөрсдийнх нь хүссэнээр амьдрахыг хүсэж тэмүүлж шахаж шаардаад эхэлдэг. Наад зах нь энэ өнөөдөр хоол хийчихсэн бол эсхүл аягаа угаасан бол гээд л гомдож туньж түүнээсээ болж нэг нэгэндээ хэлэх хэлэхгүй муу муухай үгс хэлдэг.

Энэ нь даамжраад гэр бүлийн зодоон салалт болж хувирдаг. Олон залуус тэвчээргүйдээ бус харин хань ижилээ яг өөрсдийн хүссэнээр амьдруулах гэж хэт шахаж шаардсанаас болж салдаг байх. Үүнийг ойлгосноос хойш нөхрөө хардаж, элдэв ааш авир гараж гэр орны ажил хийхэд тусалсангүй гэж гомдоллохоо больсон. Эхэндээ тэсэж тэвчих хэцүү байсан, хүний боол шиг, өөрийн ухаан зорилгогүй юм шиг санагдаж бухимддаг байлаа гэхдээ ёстой идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоорно гээд тэвчсэн. Удалгүй нөхөр маань чи нэг л өөр болоод байна гоё болоод байна гээд л харамын нүд гүйлгээд ханиа яах уу гээд бөндөгнөдөг болсон. Огт бэлэг өгдөггүй хүн чинь цэцэг барьж гүйгээд сүйд болсон.

Одоо нөхрөө хараад тэр үед хэдрээд өөрийнхөөрөө зөрсөн бол бас л хүүхдээ чирсэн хоёр талд салж сарнисан хүмүүс байх байсан. Би тэвчсэнээрээ ялсан, би эрт ухаарснаараа амьдралаа аварсан. Одоо хүмүүс биднийг хараад хэзээ ч өмнө нь аяга тавгаа тачигнатал шидэлцэж нэгнийхээ хамар нармайг нээтэл зодолддог дээд доод айл нь цагдаа дуудаж болиулдаг айл байсан гэдэгт итгэхгүй. Би зүгээр л нөхрөө өөрийнхөөрөө амьдруулах гэж зүтгэхээ больсон харин тэр үед нөхөр маань минийхээр амьдрахаар шийдсэн. Одоо би хаана ч жаргалтай эмэгтэй гэж хэлнэ. Би өөрийнхөө зөрүүд хөөрүү дураараа зангаа хаяж байж ханиа олж авсан. Одоо салж сарних дээрээ тулсан залуусдаа хэлэхэд захьсан зүйлийг маань л биелүүл гэхдээ олж авах шагнал гавъа маш их шүү. Одоо хань маань хадмууд маань ч намайг үнэлдэг тэр тусмаа үр хүүхэд маань элэг бүтэн өсгөсөнд баярлалаа гэж хэлдэг, би цагаан сараар нүүр бардам айлаар зочлох.

Үр хүүхдийнхээ хуримийн хойморт ханьтайгаа сэтгэл бардам суух, ах дүүсийнхээ дунд ухаалаг бэр, сайхан бүсгүй гэж дуудуулах, хамгийн чухал нь ханьдаа үнэлэгдэж хайрлагдах эрхийг зүгээр олж аваагүй юм аа хадмынхаа хэлсэн энгийн үгийг ойлгож бас тэвчсэнээрээ олж авсан юм. Шүдээ зуун тэвч гэж хэлээгүй шүү зүгээр л бусдыг өөрийн чинь хүссэнээр амьдарсангүй, бусад хүмүүс өөрийг чинь хайрласангүй гэж гомдож туньж шаралхахаа л больчих. Амьдралаа бүтэн авч үлдэхэд бүсгүй хүний ухаан их чухал юм билээ. Жилийн өмнө хадам ээж маань бурхан болсон. Өнгөрөхдөө миний алт шиг бэр, охиныг минь хайрлаж яваарай гэж хүүдээ захихыг сонсоод өөрийн эрхгүй бурхан тэнгэрт талархсан. Салж сарних дээрээ тулаад явж буй залуусдаа өөрийнхөө туулсан туршлага сургамжаа хуваалцлаа

15 Comments

  1. hi says:

    bi bol tevcheertei hun hun argaa bardag yum bnlee nadad tgej tesej tevchih daraa ni shiidver gargaaguidee uurtuu gomdoh tiim medremjiig bi avmaargui bn . bi bol omgolon shazruun hun , iim songolt hiisendee uuruu zovson uchraas uuruu gargasan songoltiinhoo zovlong bs uurne l geed bodtson bgaa

  2. Тина says:

    bi bol haramsdag saihan amidralaa nuraasand haramsdag.

  3. hi says:

    hun huneesel boloh bh bi bol salsan odoo salsnda ogt haramsdgui tsaashid ch harmshgui

  4. гунигт хадагтэй says:

    Нөхөр маань араар тавьж, архи ууж, гадуур гардаггүй..ойр зуурын асуудлаас болж муудалцаж хэрэлдээд…л намайг хүндлэхгүй хайрлахгүй байхаар би салах тухай бодож эхэлдэг.Бие биенээ доромжлоод л ингэж амьдарч чадахгүйн бна гэцгээдэг хэн хэн нь гомдоод салья гэдэг. Би залуухан, ажил мэргэжилтэй…хүн 3н хүүхдээ аваад л явчихна..чамд ингээд доромжлуулаад байж байх хүн би биш гэж хэлдэг. Гэхдээ самайг баярлуулж чиний 3н хүүхдийг хүнээр өсгүүлэхгүй 3н хүүхдээ хөлд оруулж хөтлөөд явдаг болсон цагт чамайг хаяад явнаа гэж би хэлдэг. Нөхөр маань даруухан энгийн л залуу..би заримдаа хатуу үг хэлдэг ч тэр ч бас намайг гомдоох үг хэлж, доромжилдог. ..Тэвчихийн аргагүй үедээ би дотроо …салвал би хэсэгтээ л зовнодоо..хүүхдүүд минь аавгүй хэцүүхэн өснө. Гэр бүлийн аж жаргалыг мэдэрч чадахгүйшдээ..аавгүй өссөн хүний зовлонг хүүхдүүд минь амсана.Хэцүүдэээ гэж боддог. Гэхдээ ийм утгагүй намайг ойлгохгүй хүнтэй байснаас явья салья зовбол ч зовог би ямар ч байсан сайхан амьдарч чадна..гэж өөрийгөө зоригжуулдаг. Магадгүй энэ нь уурандаа бодсон түр зуурын бодол бх. Нэг бодлын ..нөхрөө өөрийхөөрөө хүссэнээрээ байлгаж сайн ээж сайхан хань байж чадах ч юм шиг…түүнийг хайрлах хайр минь өчүүхэн итгэл өгөх шиг. Эсвэл энэ гэр бүлийн байдаг л нэг асуудал юм болов уу.

  5. Зочин says:

    Миний таних зарим эмэгтэйчүүд эр нөхөртэйгээ их омголон, нэг их дээгүүр зантай, сэхүүн, арсалдаж харьцдаг байсныг би харж байлаа. Олоо тэр хүүхнүүд бүгд ганц бие амьдарч байна. Гаднаас нь харахад их мөнгөтэй баян ч гэсэн тийм сайхан аз жаргалтай харгадхгүй байна лээ. Хүний нас богино шүү дээ. Нэг л мэдэхэд төгснө. Ганцаараа пэдийж явах юу нь сайн байна.

  6. Зочин says:

    Миний хань дээрх эмэгтэй шиг намайг уучилж, хүндэлж, хайрласнаар би архи уухаа болиод 2 жил болж байна. Гэрээр дүүрэн аз жаргал, хайр дурлал бялхаж байна. Баярлалаа.

  7. Bella says:

    Анзаарахнээ ухаантай бүсгүй юмаа гэсэн сэтгэгдлүүд цөм эрчүүд. Гэтэл тэр их харуусал, гомдлыг явалдсан хүн нь яахан мэдэх билээ…

    Би тэсээгүй ээ, үр хүүхдээ ч бодолгүй салсан. Олон жилийн дараа харамсахвы гэж бодсондоо хоёр хүүхдээ чирээд л юу ч гуйлгүй салсан. Нэг хэсэгтээ хэцүү л байсан. Гэхдээ он цаг өнгөрхийн хэрээр илүү зоригтой, хаиуужилтай болсон. Нөхөр намайг гуйж ирэхэд би нүүр өгдөггүй. Эргээд бодохнээ би яаж амьдарч байсан юм бэ, ямар хүлцэнгүй байсан юм бэ гэж харамсдаг. Ахиж тэр их хууралтыг мэдэрснээс насаараа ганц бие байсан нь дээр

    • aaaaa says:

      maanag huuhen bna esvel chi uurtuu ymarch itgelgui huuhen bh. Ern bol medlegtei chadvartai humuus uuriig n doromjlood doosh n hiigeed bga humuusees ali boloh hurdan holdood zaigaa barichdag. chi bol ih uurtuu itgel muutai huuhen bolhoor nadad enenees uur amidrah arga bhgui geed uurtuu itguultsen l bn. ajil turul naiz nuhdiin hureend ch ylgaagui uuriig chin ul hundleed doromjloh aytai humuusees chadvartai bolovsroltoi medlegtei humuus bol medeed shuud zaigaa baridag.

  8. Тина says:

    Би ойлгохдоо энэ хүн ЧИ ЗҮГЭЭР ТЭВЧ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ юм байна харин ӨӨРИЙН ХҮСЛЭЭ ДАРЖ БУСАД ХҮМҮҮСИЙГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДРУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭДЭГЭЭ Л ТЭВЧ тэр цагт бусад хүмүүс ойлгоод хүндлэх болно гэж ойлголоо. Зүгээр тэвчих биш юм байна

  9. Хүү says:

    Сайн Буухгүй л бн, багаасаа хүнд загнуулж хүүхэнд хаягдаж үзээгүй хүн чинь буулт хийж үнэхээр чадахгүйм аа. Удахгүй салах бх аа доо яахаа мэддэггүй ээ

  10. дин дон says:

    Bi horin jil tewchsen. Hunii amidral bogino shuudee. Zarimdaa hairan zaluu nas mini gej bodogdoj haramsah setgel turdug.

  11. bi says:

    gaihamshigtai emegtei yumaa.

  12. Boldko says:

    Saihan uhaantai bas tevcheertei mundag busgui yum aa.Hadam eej zuv helj tuuniig ni chi sain oilgoson baina amidral chamaig shagnaj ee busgui min,aih ayulgui,setgel tugshihgui,eleg buten bainaa gedeg chin amidralin deed jargal yum shuu dee.

  13. Irgen says:

    Hun hun uur shuu dee tanai nuhur chin uhaantai bna harin uur erchuud hetsuu shde yu ch medehgui uim baij emegtei hunees shaltgaalna geel tenegthiin

    • Даваасүрэн даажаа says:

      Yuch hiilgehgui bhad davardag, darvaidag yumnuud olonshd. Tanai nohor medremjtei uhaalag yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.